Эдийн засаг
Нүүрсний экспорт аравдугаар сард 1.5 сая тоннд хүрч 46%-иар өсөв
Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний арван сарын байдлаар 13.2 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 26.3%-иар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Үүнд экспорт 7.52 тэрбум ам.доллар, импорт 5.64 тэрбум ам.долларыг эзэллээ. Тодруулбал экспорт өмнөх оны мөн үеийнхээс 25.7%-иар, импорт 27.2%-иар тус тус өссөн байна. Гадаад худалдаа мөн хугацаанд 1.88 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.3%-иар дээшилсэн дүнтэй гарлаа.
Монголбанк: Инфляцийг бууруулах чиглэлд мөнгөний бодлогоор хариу үйлдэл хийхгүй
Дэлхий нийтээр 2021 оны турш бараа үйлчилгээний үнийн өсөлт эрчимжиж, инфляцын түвшин олон улс оронд төв банкны зорилтот түвшнээс даваад байна. Үүнд хөгжсөн болон хөгжиж буй орнууд дахь эдийн засгийн идэвхжил, хүнсний бүтээгдэхүүн, нефть болон бусад түүхий эдийн үнийн өсөлт, үйлдвэрлэлийн орц болдог завсрын бараа бүтээгдэхүүний хомсдол, тээвэр ложистикийн гацаа зэрэг олон хүчин зүйлс нөлөөлөв. Нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт инфляцыг өсгөх үед төв банкны бодлогын хэрэгслээр хариу үйлдэл үзүүлэх нь шийдэл болохгүй бөгөөд эдийн засгийн сэргэлтийг сааруулах эрсдэлтэй тул мөнгөний бодлогоор хариу үйлдэл хийхээс зайлсхийж байна.
Хятадын үйлдвэрлэлийн үзүүлэлт 2020 оноос хойших доод түвшинд хүрлээ
Хятадын үйлдвэрлэлийн салбарын эрчмийн үзүүлэлт (PMIndex) өнгөрсөн аравдугаар сард бууралттай гарч 49.2%-д хүрснээр хоёр сар дараалан доошилж буй тухай тус улсын Үндэсний статистикийн газар мэдэгдлээ. Үүнд эрчим хүчний хямрал, түүхий эдийн үнийн өсөлт гол шалтгаан болсон гэж үзэж байна. Энэ нь өнгөрсөн 2020 оны хоёрдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт боллоо. Уг үзүүлэлт өнгөрсөн есдүгээр сард 49.6%-тай гарч байсан юм. PMIndex-ийн хувьд 50%-иас доош гарвал бууралттай, дээш гарвал өсөлттэйд тооцогддог. Аравдугаар сард, тус улсын Үндэсний статистикийн газраас судалдаг 21 салбар дунд 9 салбар өсөлттэй, бусад нь бууралттай гарчээ. Өнгөрсөн есдүгээр сард 12 салбар өсөлттэй гарч байжээ.
Төв банк он гарсаар 18.16 тонн үнэт метал худалдан авав
Монголбанк 2021 оны аравдугаар сард 3.2 тонн үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 18.1 тн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.08 тн-оор буурсан үзүүлэлт юм. 2021 оны аравдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 168.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 249.8 кг үнэт метал тус тус худалдан авсан.
Ашигт малтмалын салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 2.4 дахин өсөв
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр 11,134.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,818.2 тэрбум төгрөг буюу 52.2%-иар өсжээ. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3,454.9 тэрбум төгрөгтэй тэнцэж, өнгөрсөн оны мөн үеэс 2,042.3 тэрбум төгрөг буюу 2.4 дахин өссөн байна.
Монгол банк: Инфляцыг 2022-2024 онд 4-8%-д барина
Жил бүрийн намар Монгол банк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулдаг. Энэ дагуу Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг тус банк УИХ-д өргөн барьсан билээ. Энэ талаар Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ковид 19 цар тахлын нөлөөгөөр 2020 онд дэлхийн эдийн засаг огцом уналтад орсон. Гэхдээ 2020 оны сүүлээс эхлэн хөгжингүй орнуудын эдийн засаг, санхүүгийн зах зээл идэвхжиж, зах зээлд оролцогчдын хүлээлт сайжирч, сэргэлт гарч байна.
УИХ 18 их наядын төсвийн эхний хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы (2021.10.14) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газар төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэдийн хамтын хүчин зүтгэлээр цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогыг эхлүүлж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г эрчимтэй хэрэгжүүлсэн төдийгүй ирэх 2022 оны төсвийг өөдрөгөөр төсөөлж, Монгол Улсын түүхэнд анх удаа 18 их наядын төсвийг УИХ-д өргөн барьснаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм.
Монгол Улсын гадаад өрийн бодлогын сорилтууд
Цар тахалтай сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн хэмжээ нэг тэрбум гаруй ам.доллараар нэмэгджээ. Тодруулбал, гадаад өр энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 15.7%-иар өсчээ. Оны төгсгөл гэхэд Монголын гадаад өр одоогийн түвшнээс ялимгүй өсөх дүр зурагтай ч хуулиар тогтоосон хязгаар болох 70%-д “хөнгөхөн” багтана. Бүр ДНБ-д харьцуулсан дүнгээр өнгөрсөн оны хэмжээнээс ч буурах тооцооллыг Сангийн яам танилцуулжээ. Гэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өмнөх хувилбараар бол манай улс энэ онд Засгийн газрын өрийн үлдэгдлийг ДНБ-ий 60%-д барих ёстой байсан.
Нүүрсний экспорт жингээр 40% буурсан ч, орлогоор 1.7%-ийн өсөлттэй гарлаа
Улсын экспортын дийлэнхийг бүрдүүлдэг эрдсийн салбарын гадаад худалдаанд зэсийн баяжмал орлогын дүнгээр тэргүүллээ. Оны эхний есөн сарын байдлаар зэсийн баяжмалын экспорт 2.31 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 97.8%-иар өсчээ. Харин зэсийн баяжмалын экспорт биет хэмжээгээр өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Зэсийн ханш олон улсын зах зээлд өссөн нь экспортын орлого нэмэгдэхэд голлон нөлөөлсөн. Тунгаасан зэсийн тухайд мөн хугацаанд нийтдээ 7.8 мянган тонныг экспортолсон нь 26%-иар өссөн бол орлогын тухайд хоёр дахин нэмэгдэж 69 сая ам.доллартай тэнцжээ.
Нүүрсний экспортыг ирэх оны төсөвт 36 сая тонноор тооцжээ
Ирэх оны төсөвт нүүрсний экспортын төсөөллийг энэ оныхоос огцом нэмэгдүүлж 36 сая тонноор тооцсон тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ. Энэ нь 2019 оныхтой адил хэмжээ юм. 2021 онд төсвийн тодотгосон дүнгээр 28 сая тонн нүүрс экспортлохоор манай улс төлөвлөж байсан ч гүйцэтгэлээр 16 сая тонн хүрэхгүй нүүрс нийлүүлэх төлөвтэй байгаа ажээ. Нүүрсний ханш нэмэгдсэнээр төсөвт оруулах орлогын төлөвлөгөө бүрэн биелж байгаа ч экспортын илүү их орлого төвлөрүүлэх боломжоо алдаж буйг Сангийн сайд онцоллоо.
Дэлхийн банк: Монголын эдийн засаг энэ онд 4.5%, ирэх онд 5.2%-иар өснө
Монгол Улсын эдийн засаг сэргэж 2021 онд 4.5%-иар, 2022 онд 5.2%-иар өсөх төсөөлөлтэй байна. Харин, цар тахлын шинэ давлагаа үүсч, 2021 оны хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт саарсан, хилийн боомт дээрх гадаад худалдааны саатал удаан үргэлжилж байгаа зэргийг харгалзан үзээд бусад улсуудын адил Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс бууруулаад байна.
Төсвийн хязгаараа тэлсэн тодотгол
Ердөө дөрвөн сарын өмнө (2021.03 сар) Сангийн сайд Б.Жавхлан “Төсөвт тодотгол хийх эсэхийг хэлэхэд эрт байна. Тодотгол хийе гэж иргэд шаардаж байгаа ч энэ бол миний шийддэг асуудал биш. Төсвийн зардал тасалдаагүй, хөрөнгө оруулалт зогсоогүй” хэмээн мэдэгдэж байлаа. Гэвч цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч, хилийн боомтууд хаагдан улсын эдийн засаг улам ч эрсдэлд оров. Арга буюу улсын баяр наадмын өмнөхөн (07.08) УИХ төсвөө яаравчлан тодотголоо. 2021 оны макро эдийн засгийн төсөөлөл өнөөдөр анх тооцон төсөвт тусгаснаас өөрөөр “эргэжээ”. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал энэ оны Төсвийн тухай хуульд баталсан түвшнээс нэмэгдэхээр байгаа нь төсөвт өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй байдалд оруулсан юм. Төсвийн алдагдлын хэмжээ бүр ДНБ-ий 8.8%-д хүрч нэмэгдэхээр байна.
0.9 хувийг бүхэл тоонд хүргэх монголчуудын хүсэл
Заяагдсан хоёр хөрштэйгээ Монгол улс худалдаа, эдийн засгийн тэнцвэргүй харилцаатай болоод удаж байна. 1992 онд Монгол улсын экспортын бүтцэд ОХУ 58.5 хувийг, БНХАУ 17.8 хувийг эзэлж байсан бол 2019 оны байдлаар ОХУ-ын эзлэх хувь 0.9, БНХАУ-ынх 88.9 хувь болон эрс өөрчлөгджээ. Энэ мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наймдугаар сарын 29-ний өдөр болсон “Монгол-Оросын бизнесийг дэмжих болон ОХУ-аас хөрөнгө оруулалт татах боломж” уулзалтын үеэр өгчээ. 0.9 хувь гэдэг бол бараг харилцаагүй шахам гэсэн үг. Дипломат харилцаа тогтоосныхоо 100 жилийн ойг энэ жил тэмдэглэж байгаа Монгол, Орос хоёр 100 жилийнхээ 70 жилд худалдаа, эдийн засгийн гүнзгий харилцаатай байсан.
Мөнгөө алдвал Мөнхжингийн буруу биш
Нэг минут хүрэхгүй хугацаанд 20 гаруй мянган хүн 30 тэрбум төгрөгөөр IHC коиныг худалдан авсан нь Монголын санхүүгийн ертөнц дэх хамгийн богино хугацаанд хөрөнгө татан төвлөрүүлсэн үйл явдал болон тэмдэглэгдэн үлдэх нь тодорхой боллоо. Сошиал орчинд залуусын дунд танигдсан дөрвөн залуу нийлж IHC (Inflation Hedging Coin) хэмээн нэрлэсэн коиныхоо анхдагч зах зээлийн арилжааг 2021 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 11.00 цагт хийлээ. Энэхүү коины арилжаа нийгэмд хангалттай хүлээлт үүсгэсэн байсан. Коин богино хугацаанд амжилттай арилжигдана гэж хүмүүс таамаглаж байсан. Богино хугацаа гэдгийг ихдээ 10 минут гэж таамаглаж байсан ч минут хүрэхгүй хугацаанд явагдаж дууслаа. Коиныг хорид насны дөрвөн залуу хамтран гаргаж байгаа юм.
Гашуунсухайт боомтын шинэ терминал наймдугаар сард ашиглалтад орно
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний үр дүнгийн талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр товч мэдээлэл хийлээ. 2021 оны гуравдугаар сард эхэлсэн гурван төрлийн зээлийн хөтөлбөрөөр нийт 3 их наяд 183,4 тэрбум төгрөгийн зээл олгогдсон бөгөөд гүйцэтгэл 70%-тай явааг (өнгөрсөн долоо хоногийн байдлаар) тэрээр дуулгалаа. Түүний хэлж буйгаар, төсөөлж байснаас ч илүү хүртээмжтэй, хурдтайгаар зээл олгогджээ.
Монгол Улс зургадугаар сард 653 мянган тонн нүүрс экспортлов
Эхний зургаан сард 9.3 сая орчим тонн нүүрс экспортолж 1 тэрбум ам.долларын орлого бүрдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт боллоо. Тодруулбал жингээр 7.3%-иар, орлогын дүнгээр 50 орчим хувиар ахиу дүнтэй байна. Гэсэн ч сарын дүнгээр авч үзвэл нүүрсний худалдаа мэдэгдэхүйц буурчээ. Зургадугаар сард 652.6 мянган тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн сартай харьцуулахад 72.4%-иар, өмнөх тавдугаар сарынхаас 50.6%-иар бага аж. Дотоодод халдвар төдийлөн буурахгүй байгаагаас үүдэн нүүрсний хил нэвтрэлт удаашрах болсон юм.
Монголбанк нийт 9.3 тонн үнэт метал худалдан авчээ
2021 оны эхнээс Монголбанк нийт 9.3 тонн үнэт метал худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.5 тонноор буурсан үзүүлэлт юм. Зургаадугаар сард Төв банкны худалдан авсан үнэт металын хэмжээ 2.3 тонн байна.
Өнгөрсөн сарын тухайд, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 112.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 107 кг үнэт метал худалдан авчээ. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны зургаадугаар сард 167,924.18 төгрөг байв.
Төсвийн алдагдлыг ДНБ-ий 3.7%-иар нэмэгдүүлэх тодотголын төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг (2021.06.29) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн барилаа.
Чингис, Гэрэгэ бондын төлбөрийг дахин санхүүжилтээр шийдвэрлэлээ
Сангийн сайд Б.Жавхлан Чингис, Гэрэгэ бондын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр дахин санхүүжүүлж өрийн зохицуулалтын арга хэмжээг авсан талаар танилцууллаа. “Century” төслийн хүрээнд хугацаа тулаад байсан Чингис болон Гэрэгэ бондын 1.0 тэрбум ам.долларын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжилт хийж өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсын Засгийн газар нь олон улс дахь зах зээлийн таатай нөхцөл байдлыг ашиглан 600 сая ам.доллартай тэнцэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ.
Төв банк: Цар тахлын дотоод тархалт тодорхойгүй байдлыг авчирч байна
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны (2021.06.23) ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эдгээрийн ирээдүйн хандлага, эрсдэлийг харгалзан үзэж дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд, бодлогын хүүг 6%-д хэвээр хадгалах, мөн төв банкны репо санхүүжилтийн гуравдугаар улиралд олгох хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Гэхдээ КОВИД-19 цар тахлын дотоод тархалттай холбоотойгоор эдийн засгийн салбаруудын өсөлт харилцан ялгаатай, цаашдын төлөв жигд бус байгаагийн дээр тодорхой бус байдал буурахгүй байна.