Эдийн засаг
Оны эхнээс нийт 400 мянган тонн нүүрс экспортлов
Энэ оны нэгдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд авто замаар 1011, төмөр замаар 954 чингэлэг нийт оны эхнээс 397.8 мянган тонн нүүрс, авто замаар 192 чингэлэг буюу оны эхнээс 40 мянган тонн зэсийн баяжмал тус тус экспортлов. Төв банк оны эхнээс 1.11 тонн алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 2.4%-ийн бууралттай байна. Манай улсын экспортын гол түүхий эдүүдийн гарц буурсан нь цар тахлын халдварын тархалтын улмаас Хятад улс хилээ хаасантай холбоотой юм.
ҮСХ: Олборлох салбарт ажиллагсдын тоо өнгөрсөн онд 8.6%-иар буурчээ
Үндэсний статистикийн хорооны танилцуулсан 2021 оны нийгэм, эдийн засгийн байдлын тайланд уул уурхай, олборлох салбарын ажиллагсдын тоон үзүүлэлтийг гаргасан байна. Тайланд дурдсанаар өнгөрсөн онд салбарын нийт үйлдвэрлэл 12.46 тэрбум төгрөгт хүрч өмнөх 2020 оныхоос 5.9%-иар, салбарын нийт бүтээгдэхүүн борлуулалт 17.55 их наяд төгрөгтэй тэнцэж 29.3%-иар тус тус өссөн байна. Энэ нь эрдсийн бүтээгдэхүүний ханш зах зээлд өссөнтэй холбоотой.
Нүүрс, алт, газрын тос, зэсийн баяжмалын үнэ 4.1 дахин өсчээ
Гадаад худалдааны тэнцэл 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 121.1 сая ам.доллароор өсчээ. Импорт 1.5 тэрбум ам.доллароор өсөхөд дизелийн түлш, автобензин, ачааны автомашин, суудлын автомашины импорт өссөн нь голлон нөлөөлжээ. Харин экспорт 1.7 тэрбум ам.доллароор өсөхөд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өссөн нь голлон нөлөөлжээ.
Авто замаар 669, төмөр замаар 854 чингэлэг нүүрс экспортолжээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан мэдээллээр 2022 оны нэгдүгээр сарын 7-13-ны өдрүүдэд авто замаар 669, төмөр замаар 854 чингэлэг буюу нийт оны эхнээс 232.1 мянган тонн нүүрс, авто замаар 184 чингэлэг буюу оны эхнээс 24.5 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ.
УУХҮЯ: БНХАУ хилээ хааснаар голлох эрдсийн экспорт буурав
2022 оны нэгдүгээр сарын 1-6-нд авто замаар 467, төмөр замаар 454 чингэлэг нийт 92 мянган тонн нүүрс, авто замаар 120 чингэлэг буюу 9.7 мянган тонн зэсийн баяжмал экспортлов. Өнгөрөгч онд 16,137.6 мянган тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43.7%-ийн бууралттай байна. Харин 1,282.5 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 8%-ийн бууралттай гарсан. Төмрийн хүдрийн баяжмалын тухайд, мөн хугацаанд 7,106.2 мянган тонныг экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 13.4%-иар буурчээ.
АИ-92 шатахууны импортын үнэ өнгөрсөн онд тонн тутамдаа 450-826 доллар болж нэмэгджээ
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр өнгөрсөн онд АИ-92 шатахууны импортын үнэ 85%-иар өссөн байна. Тодруулбал өнгөрсөн оны нэгдүгээр сард АИ-92 шатахууны импортын дундаж үнэ тонн тутамдаа 446 ам.доллар байсан бол арванхоёрдугаар сард 826 ам.доллар болж нэмэгджээ. Дэлхийн зах зээлд газрын тосны ханш нэмэгдэхийн хэрээр импортын үнэ дагаад өсч байна.
Нүүрсний экспорт XII сард 541 мянган тонн болж буурав
Нүүрсний экспортын тухайд 2021 онд манай улс нийтдээ 15.7 сая тонн нүүрс экспортоллоо. Энэ нь жингийн хувьд 2020 оныхоос 45%-иар буурсан боловч орлогын дүн нь 30%-иар өсч 2.76 тэрбум ам.долларай тэнцжээ. Сарын дүнгээр авч үзвэл манай улсын нүүрсний экспорт өнгөрсөн арванхоёрдугаар сард ердөө 541 мянган тонноор хэмжигдсэн нь өмнөх сарынхаасаа даруй 68%-иар буурсан дүнтэй гарлаа.
Монголбанк 21 тонн үнэт метал худалдан авчээ
Монголбанк 2021 оны арванхоёрдугаар сард 780 кг үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 21 тонн үнэт метал худалдан аваад байна. 2021 оны арванхоёрдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 8.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 46.4 кг үнэт метал худалдан авчээ.
Нүүрсний экспорт 2021 онд 44%-иар буурав
2021 оны арванхоёрдугаар сарын 24-30-ны өдрүүдэд авто замаар 665, төмөр замаар 800 чингэлэг нийт 135.6 мянган тонн нүүрс, авто замаар 144 чингэлэг зэсийн баяжмал, төмөр замаар 8 чингэлэг буюу 0.9 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ. Өнгөрөгч 2021 онд 21.3 сая тонн нүүрс олборлож, оны эхнээс арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 15.9 сая тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.3%-иар буурсан үзүүлэлттэй байна.
МБХЗ: Монголбанкны хуримтлагдсан алдагдал улсын төсөв, өрийн байдлыг хүндрүүлэх эрсдэлтэй
Монголбанкинд хуримтлагдаж ирсэн алдагдал эцсийн дүндээ улсын төсөв, өр зээлийн байдлыг хүндрүүлэх эрсдэлтэй болохыг МБХЗ-өөс анхааруулж, татан буугдсан банкуудын алдагдал, авлага, Монголбанкны өөрийн санхүүжүүлсэн зарим актив, эдгээрээс үүсэлтэй эрсдэлийн сан, янз бүрийн нэртэй хөтөлбөрүүдийн санхүүжилтээс үүсэлтэй хүүний зөрүү зэрэг нь нийтийн санхүүг хоёрдуулж, Монголбанкны алдагдал болж, татвар төлөгчдийг хохироож буй тул эдгээрийг ил тод хэлэлцэж, үндсэн шалтгааныг судлан тогтоож, шийдвэр гаргагчдад ойлгуулж, тэднийг үнэн зөв мэдээллээр хангахад МБХЗ өөрийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
ҮСХ: Зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт арванхоёрдугаар сар гарсаар огцом буурав
Нүүрсний хувьд хамгийн муу үзүүлэлттэй эрдэс биш гэж хэлж болно. Бусад эрдсийн экспортын үзүүлэлт арванхоёрдугаар сар гарсаар амаргүй нөхцөл байдалтай тулгарчээ. Тухайлбал зэсийн баяжмалын экспорт энэ сарын эхний хагаст ердөө 3.9 мянган тонноор хэмжигджээ. Энэ нь өмнөх сарынхаа эхний хагастай харьцуулахад 90 гаруй хувиар доошилсон гэсэн үг. Төмрийн хүдрийн экспорт ч мөн энэ сарын эхний хагаст үлэмж буурч ердөө 11 мянган тонныг экспортолсон тухай дүн мэдээг Үндэсний статистикийн хорооноос танилцуулжээ. Энэ нь сарын өмнөхөөсөө 96%-иар буурсан гэсэн үг.
Ашигт малтмалын салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 4 их наяд төгрөгт хүрлээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 13.4 их наяд орчим төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 их наяд төгрөг буюу 47.4%-иар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3,955.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2,025.9 тэрбум төгрөг буюу 2 дахин өссөн байна.
Бодлогын хүүг хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ
Дэлхийн эдийн засгийн өсөлт нэмэгдэж, экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа боловч, дотоод эдийн засгийн өсөлт сүүлийн 2 улиралд төсөөллөөс доогуур гарлаа. Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ эдийн засгийн идэвхжил, сэргэлтэд эерэг нөлөөтэй байгаа хэдий ч өрхийн хэрэглээ сэргэхгүй, хилийн хязгаарлалттай холбоотойгоор гадаад худалдаа, нийлүүлэлтийн хангамж тасалдаж, улмаар тээвэр, боловсруулах, барилгын салбарт идэвхижил сул байгаа нь эдийн засгийн өсөлт өмнөх улирлаас саарахад голлон нөлөөлөв. Бодлогын хүүг одоогийн түвшинд хэвээр хадгалах нь эдийн засгийн сэргэлтийг тэтгэх, өсөлтийг тогтворжуулахад эерэг нөлөө үзүүлэхээр байна.
Газрын тосны экспорт он гарсаар 16%-иар өсөв
Он гарсаар энэ сарын 8-ны байдлаар 4.65 сая баррель газрын тос олборлож, 4.09 сая баррелийг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 565.1 мянган баррель буюу 16%-ийн өсөлттэй байна. Арванхоёрдугаар сарын 3-9-ний өдрүүдэд нийт 1146 автомашин, 350 вагон буюу 152.2 мянган тонн нүүрс, 24 автомашин зэсийн баяжмал, 44 автомашин буюу 4.5 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолсон тухай салбарын яам мэдээллээ.
Төв банкны алт худалдан авалт 20 тоннд хүрлээ
Төв банкны алт худалдан авалт оны эхний 11 сарын эцсийн байдлаар 20.02 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 0.94 тонноор буурсан үзүүлэлт боллоо. Сарын дүнгээр авч үзвэл Монголбанк энэ оны арваннэгдүгээр сард 1.86 тонн үнэт метал худалдан авчээ.
Нүүрсний экспорт гуравдугаар сараас хойших дээд хэмжээнд хүрлээ
Нүүрсний экспорт оны эхний 11 сарын байдлаар 15.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 43.8%-иар буурсан боловч орлогын дүнгээр 2.6 тэрбум ам.доллартай дүйсэн нь мэдэгдэхүйц өсөлттэй байна. Ийнхүү нүүрсний экспортын орлого нэмэгдэх болсон нь зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улс 1.71 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.
Санхүүгийн салбарт уур амьсгалын эрсдлийг үнэлэх талаар хэлэлцлээ
“Монголын тогтвортой санхүүгийн форум-2021”-ийн хүрээнд Монголбанк, ТоС холбоо, Олон Улсын Санхүүгийн корпорац (ОУСК) хамтран “Санхүүгийн салбарт уур амьсгалын эрсдэлийг үнэлэх нь” сэдэвт салбар хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийн үеэр Дэлхийн банк, ОУСК-ийн холбогдох мэргэжилтнүүд “Санхүүгийн салбарт уур амьсгалын эрсдэлийг үнэлэх нь” сэдвийн хүрээнд зохицуулагч байгууллага болон санхүүгийн байгууллагуудын анхаарах зүйлс сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэв.
Төрөөс 2022 онд баримтлах мөнгөний бодлогыг баталлаа
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж (2021.11.18) баталлаа. Ирэх оны мөнгөний бодлого нь цар тахлын хүндрэлийг даван туулах, сорилт хүндрэлийн үед санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчин болон дэд бүтцийг тасралтгүй хѳгжүүлэх, түүнчлэн тэгш бус байдал, цаг уурын ѳѳрчлѳлт зэрэг эдийн засгийн урт хугацааны томоохон асуудлуудад анхаарал хандуулснаараа онцлог болж байна.
Монгол Улсын 2022 оны төсвийг эцэслэн баталлаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг тус тус бүхэлд нь эцэслэн (2021.11.12) баталлаа.
Төсөв 2022: Баялгийн сангийн шинэчлэлийн төлөвлөгөө
Хачирхалтай зохицуулалт бүхий маш том төсөв айсуй. Төсөв жил ирэх бүр тэлж уул уурхайн салбарынхан ч үүрэг хариуцлагаа мэддэг болжээ. Гэхдээ уул уурхайн төсөв ярихаас өмнө нэг чухал сэдвийг хөндөх шаардлагатай. Монгол Улс уул уурхайгаас олдог орлогоо баялгийн санд хуримтлуулж түүгээр нь сэтгэл өег явах өдрүүд өндөрлөж байна. Энэ тухай айсуй оны төсвийн төсөлд “Ирэх онд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг…уул уурхайн баялгийн өгөөжид суурилсан “Хуримтлалтай монгол хүүхэд” хөтөлбөр хэлбэрээр хэрэгжүүлэх боломж бүрдэх” тухай тайлбарлажээ.