Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
Дизель түлшний импортын үнэ тонн тутамдаа 65 доллараар нэмэгджээ Энэ оны эхний хагасын байдлаар манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импорт 865 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 3.6%-иар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын үнийн дүн мөн хугацаанд 67%-иар өсч 766 сая ам.долларт хүрчээ.
Нүүрсний экспорт зургадугаар сард 2.36 сая тоннд хүрч, 261%-иар өсөв Нүүрсний экспорт оны эхний хагаст 8.08 сая тоннд хүрч, орлогын дүн нь 2.35 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад жингээр 13%-иар буурсан бол үнийн дүнгээр даруй 131%-иар өссөнийг илтгэнэ. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн зургадугаар сард нүүрсний экспортын биет жин 2.36 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 261%, өмнөх тавдугаар сарынхаас 22%-иар тус тус дээшилжээ. Тодруулбал зургадугаар сард нүүрсний экспорт 2021 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд очлоо.
Төв банк зургадугаар сард 1.9 тонн үнэт метал худалдан авав Монголбанк 2022 оны зургадугаар сард 1,962.6 кг үнэт метал, оны эхнээс өссөн дүнгээр 7.9 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 16%-иар буурсан үзүүлэлт юм.
Нүүрсний экспорт оны эхний хагаст 8.1 сая тоннд хүрэв Улсын хэмжээнд зургадугаар сарын 24-30-нд авто замаар 5,138 чингэлэг, төмөр замаар 450 чингэлэг нийт оны эхнээс 8,064.7 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Харин өнгөрсөн долоо хоногт 619.3 мянган тонн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 3.6 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Төлбөрийн тэнцэл, урсгал дансны хос алдагдал нь өр зузаарах үндсэн шалтгаан болж байна Урсгал тэнцлийн алдагдал сүүлийн 10 жилийн дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 19.5%-тай тэнцэж байгаа нь гадаад өр нэмэгдэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болжээ. Нөгөө талаар эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байгаагаас ядуурал дорвитой буурахгүй байгаа юм. Хэдийгээр манай улс сүүлийн 14 жилийн хугацаанд гадаад худалдааны нийт 4.7 тэрбум ам.долларын ашигтай байсан боловч урсгал дансны үйлчилгээний тэнцлээр -15.5 тэрбум, анхдагч орлогын тэнцлээр -14.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь нийт урсгал данс 28.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарахад хүргэсэн байна.
Нүүрсний экспорт 7.44 сая тоннд хүрэв Зургаадугаар сарын 17-23-нд авто замаар 4,879 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 7,445.3 мянган тонн нүүрс экспортод гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 21.3%-иар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт 583.2 мянган тонн экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 300.2%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Ашигт малтмалын салбараас улсын төсөвт 1.5 орчим их наяд төгрөг төвлөрүүлэв Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны эхний таван сарын байдлаар 6.51 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 661.3 тэрбум төгрөг буюу 11.3%-иар өсөв. Үүнд Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 1.46 тэрбум төгрөгтэй тэнцсэн байна. Тодруулбал эрдэс баялгийн салбарын орлого төвлөрүүлэлт улсын нийт төсвийн орлогын 22.5%-ийг бүрдүүлсэн байна.
Төв банк бодлогын хүүг нэг хувиар өсгөж 10% болгов Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны зургадугаар сарын 20, 22-ны ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 10%-д хүргэх шийдвэрийг гаргалаа. Гадаад хүчин зүйлс, геополитикийн сөрөг нөлөө үргэлжилж байгаагаас инфляцын хүлээлт нэмэгдэх, хилийн хязгаарлалтаас шалтгаалан нүүрсний экспорт буурч, гадаад зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор импорт нэмэгдэж, улмаар төлбөрийн тэнцлийн алдагдал өсөж байна. Иймд Мөнгөний бодлогын хороо инфляцын хүлээлтийг дунд хугацаанд тогтворжуулах, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хангах, гадаад суурь хүү өсөж буй орчинд төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор бодлогын хүүг өсгөх шийдвэрийг гаргав.
Нүүрсний экспорт 7 сая тоннд хүрлээ Энэ сарын 10-16-нд авто замаар 4,075 чингэлэг, төмөр замаар 450 чингэлэг нийт оны эхнээс 6,862.1 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Өнгөрсөн 7 хоногт нийт 497.9 мянган тонн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 204.3%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Олборлох салбараас улсын төсөвт 1.16 их наяд тэрбум төгрөг төвлөрүүлэв Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар 5.27 орчим их наяд төгрөг болсноос Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 1.19 орчим их наяд тэрбум төгрөг байна. Уул уурхай, олборлох салбараас 2022 оны эхний 4 сарын байдлаар улсын төсөвт 1,161.4 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ.
AИ92 шатахууны импортын үнэ буурч, дизелийнх өсөв Нефтийн бүтээгдэхүүнийг дотор нь ангилж үзвэл, эхний таван сард манай улсын АИ92 шатахууны импортын биет хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 77%-иар өссөн байна. Уг төрлийн шатахууны импортын (нэгжийн) үнийн дүн тонн тутамд өнгөрсөн тавдугаар сард дунджаар 823.9 ам.долларт хүрчээ. Энэ нь дөрөвдүгээр сарын дундаж үнээс 8 орчим хувиар буурсан байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам "Роснефть"-тэй үнэ тогтворжуулах гэрээ байгуулснаар зургадугаар сар дуустал импортын үнийг 840 ам.долларт барихаар болсон.
Нүүрсний экспорт тавдугаар сард 1.93 сая тонн болж огцом өсөв Эрдсийн экспорт дундаа нүүрсний экспорт орлогын дүнгээр тэргүүлсэн байна. Оны эхний таван сарын байдлаар манай улс нийт 5.72 сая тонн нүүрсийг 1.7 тэрбум ам.доллараар борлуулсан байна. Өөрөөр хэлбэл нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад жингээр 33.7%-иар буурсан бол орлогын дүнгээр 82.7%-иар өсчээ. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн тавдугаар сард манай улс 1.93 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх сарынхаасаа 52.4%, өмнөх оны мөн үеийнхээс 46.2%-иар тус тус нэмэгджээ. Тавдугаар сард нүүрсний экспорт огцом өссөнөөр өнгөрсөн оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.
Монголбанк 5.7 тонн алт худалдан авчээ Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 10, төмөр замаар 1,525 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,344.5 мян.тн-ыг экспортлов. Монголбанк тавдугаар сарын 26-н хүртэл нийтдээ 5,691.9 кг алт худалдан аваад байна.
Засгийн газар: Инфляцыг аргацааж, нийлүүлэлтийг баталгаажуулна Эдийн засгийн идэвхжил сулрав. 2022 оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад “V” хэлбэрийн сэргэлт мөрөөдөл болон хувирч, дор хаяж нэг жилээр хойшилжээ. Эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.6% байна гэсэн төсөөллийг Төв банк дэвшүүлсэн. Өнгөрсөн онд манай улсын эдийн засгийн өсөлт ердөө 1.4%-иар хэмжигдсэн бөгөөд энэ онд өсөлт 6-8% руу эрчимжинэ гэсэн найдвар өндөр байв. Гэвч сэргэлтийн үндэс суурийг цаг алдалгүй тавих үүрэг Засгийн газарт ногдсон хэвээр.  УИХ-ын дарга хэмнэлтийн горимд шилжихийг нэгэнтээ уриалав. Залгуулаад Ерөнхий сайд амаргүй цаг айсуйг илэрхийлж эхлэлээ. Засгийн газрын бодлого нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ч бодит байдал дээр Хятадын импорт буурч байна. Яг одоо болж буй өрнөл нь ирээдүйд коксжих нүүрсний хэрэглээ буурах үед Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг бодитоор мэдрүүлж  байна.
Фитч: Монголын эдийн засаг 2023 онд 6.3%-иар өснө Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.05.18) зарлалаа. Дунд хугацаандаа гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах Хятадын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна.
Эдийн засаг оны эхний улиралд 3.8%-иар буурлаа Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт оны эхний улиралд буурсан дүнтэй гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тодруулбал дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны эхний улиралд (2015 оны үнээр) 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 208.1 тэрбум төгрөг буюу 3.8%-иар буурчээ.
АИ92 шатахууны импортын үнэ дөрөвдүгээр сард үргэлжлэн өсөв Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импорт 523.1 мянган тонн буюу 433 сая ам.доллартай тэнцсэн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Өөрөөр хэлбэл нефтийн бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад жингээр 8.9%-иар буурсан ч үнийн дүнгээр 43 орчим хувиар нэмэгдсэн байна.
ГЕГ: Төмрийн хүдрийн экспорт сэргэх хандлагатай байна Төмрийн хүдрийн экспортын жин, үнийн дүн он гарсаар 60-70%-ийн бууралттай байна. Оны эхний дөрвөн сарын байдлаар манай улс нэг сая тонн төмрийн баяжмалыг 102 сая ам.доллараар экспортолжээ. Гэхдээ дөрөвдүгээр сард 401.3 мянган тонн төмрийн баяжмал экспортолсноос үзэхэд худалдаа сэргэх аястай байна.
Катодын зэсийн экспорт 3.37 мянган тоннд хүрлээ Он гарсаар дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 5-нд авто замаар 2,891 чингэлэг, төмөр замаар 499 чингэлэг нийт оны эхнээс 4,039.7 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Мөн хугацаанд авто замаар 299 чингэлэг, төмөр замаар 225 чингэлэг буюу оны эхнээс 492.8 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 23.1%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 3,371.9 тонн катодын зэс экспортолжээ.
УУХҮЯ: Зэсийн баяжмалын экспорт жингээр 18.5%-ийн өсөлттэй байна Дөрөвдүгээр сарын 22-28-нд авто замаар 3,133 чингэлэг, төмөр замаар 550 чингэлэг нийт оны эхнээс 3,723.9 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Мөн хугацаанд авто замаар 312 чингэлэг, төмөр замаар 219 чингэлэг буюу оны эхнээс 458.6 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 18.5%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 2,001.7 тонн катодын зэс экспортолжээ.
2 3 4 5 6 7 8