Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
Дэлхийн банк: 2021 онд Монголын эдийн засаг 4.3% өсөх боломжтой КОВИД-19 цар тахлын хямралд өртсөнөөр Монгол Улсын эдийн засаг 1990-ээд оны шилжилтийн үеэс хойших хамгийн хүнд уналттай тулгарч байгаа ч 2021 онд эргэн сэргэх төлөвтэй байна. Дэлхийн эдийн засгийн идэвхжил сэргэж, мөн вакцинжуулалт хийгдэхийн хэрээр 2020 оны эхний 9 сард 7.3%-иар агшаад байсан эдийн засаг 2021 онд 4.3%-иар өсөх боломжтойг Дэлхийн банкны энэ удаагийн Монгол Улсын эдийн засгийн тоймдоо дурьджээ. Монголын эдийн засаг 2021-2022 онд дунджаар 5 орчим хувь өсөх боломжтой бөгөөд энэ нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамаарахыг онцолжээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр эдийн засагт, тэр дундаа уул уурхай, аж үйлдвэрлэл болон тээврийн салбаруудад хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэн эдийн засгийн өсөлтийг тэтгэх төлөвтэй байна. 
ГЕГ: Зэсийн баяжмал, нефтийн экспорт хамгийн өсөлттэй гарлаа Зэсийн баяжмалын экспорт оны эхний сард 109.5 мянган тоннд хүрч, орлогын дүнгээр 194.3 сая ам.долларт хүрлээ. Энэ нь биет хэмжээгээр 7.3%, мөнгөн дүнгээр 41.3%-иар нэмэгдсэн дүн боллоо. Зэсийн ханш зах зээлд өссөн төдийгүй Оюутолгойн баяжмалд агуулагдах алтны хэмжээ өсч буй нь зэсийн баяжмалын экспортын өсөлтөд нөлөөлж байна. Ингэснээр зэсийн баяжмал манай улсын экспортын хамгийн өсөлттэй бүтээгдэхүүн болж ирлээ.
Монголбанк 1.35 тонн үнэт метал худалдан авлаа Монголбанк 2021 оны нэгдүгээр сард 1.35 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 750 кг-аар өссөн үзүүлэлт юм.  Орон нутаг дахь үнэт металын худалдан авалтын дүнг авч үзвэл дээрх хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 60.3 кг үнэт метал худалдан авчээ. Монголбанкны 1 грам алт худалдан авах дундаж үнэ 2021 оны 1 дүгээр сард 171 орчим мянган төгрөг байлаа.
Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн 4 онцлог өөрчлөлт Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг (2021.01.28) эцэслэн хэлэлцээд байна. Банкны холбоогоор дамжуулан хуулийн нэмэлт өөрчлөлтөд холбогдох саналаа арилжааны банкууд өгсөн ба эцсийн хэлэлцүүлэг хүртэл Банкны холбооны төлөөлөл Ажлын хэсэгт орж ажиллажээ. Төв банкнаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр (2021.01.29) Монголбанкны Бодлогын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч  Н.Ариунбат мэдээлэлдээ, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгаад буй өөрчлөлтийн талаар тайлбарласан юм. Банкны тухай хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийн гол агуулгыг 4 хэсэгт авч үзэж байна.
Монголбанк: Мөнгөний нийлүүлэлт 24.2 их наяд, нийт зээлийн хэмжээ 17 их наяд төгрөг хүрчээ Монголбанкнаас (2021.01.29) танилцуулсан Статистик мэдээллийн тоймыг хүргэж байна. Mөнгөний нийлүүлэлт (М2 мөнгө) өмнөх оны мөн үеэс 16.3%-иар өсч 24.2 их наяд төгрөгт хүрчээ. М2 мөнгөний жилийн өсөлтийн 10.9 нэгж хувийг төгрөгийн хадгаламж, 5.6 нэгж хувийг гадаад валютын хадгаламж, 0.7 нэгж хувийг төгрөгийн харилцах, 0.7 нэгж хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, -1.6 нэгж хувийг гадаад валютын харилцах тус тус бүрдүүлж байна. М2 мөнгөний нийлүүлэлтийг байршуулалт талаас нь авч үзвэл, Монголбанк болон хадгаламжийн байгууллагуудын дотоод цэвэр актив (ДЦА)-ын дүн 18.7 их наяд төгрөг, гадаад цэвэр актив (ГЦА)-ын дүн 5.6 их наяд төгрөгтэй тэнцсэн аж. 
Монгол Улсыг Европын Холбооны хар жагсаалтаас хаслаа     “Европын Холбооны хар жагсаалт” гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас Монгол Улсыг хассан тогтоолыг Европын Холбооны “Official Journal of the European Union” сэтгүүлд (2021.01.18) нийтэлжээ.  Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх аж.  Монгол Улсыг 2019 онд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад орсонтой холбогдуулан (2020.10.01) Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулсан юм.
2020: Нүүрсний экспорт буурч, алтны экспорт 30 тонн-ыг давлаа Монгол улсын хэмжээнд 2020 онд гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.9 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оныхоос 6.4% буюу 876.9 сая ам.доллараар буурсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дундаа экспорт 7.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оныхоос 0.6%-иар, импорт 5.3 тэрбум ам.доллартай тэнцэж 13.6%-иар тус тус доошилжээ. Экспортын дүн импортынхоос 2.28 тэрбум ам.доллараар давж гадаад худалдаа ашигтай гарлаа. Эрдсийн экспортыг авч үзвэл нүүрсний экспорт биет хэмжээгээр 28.6 сая тоннд хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.9 сая тонноор буюу 21.6%-иар буурлаа. Харин орлогын дүнгээр нүүрсний экспорт 2.12 тэрбум ам.доллартай тэнцэж 30.9%-иар доошилсон байна. Мөн сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арванхоёрдугаар сард манай улс 1.6 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 5.6%-иар, өнгөрсөн арваннэгдүгээр сарынхаас 49.3%-иар тус тус буурчээ.
Төв банк 22 тонн үнэт метал худалдан авав Монголбанк 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар 22 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.8 тонноор нэмэгдсэн дүн юм. Монголбанк сүүлийн таван жилд 100 орчим тонн үнэт металл худалдан авсан нь гадаад валютын улсын нөөцийг 3.7 тэрбум ам.доллараар нэмэгдүүллээ. Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд Алт-2 хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд алтаар эргэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат санхүүжилт олгов. Ингэснээр алт олборлогчдын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч,  алтны салбарын экспортын хэмжээ 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс тав дахин өсч, 1.7 тэрбум ам.долларт  хүрлээ. Энэхүү үр дүнд хүрснээр Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулахад томоохон хувь нэмрийг оруулав.
Эдийн засаг КОВИД-19-ийн “гарт шилжив” Дэлхийн эдийн засаг КОВИД-19-ийн “гарт орсон”  2020 он  солигдох дөхжээ. Вакцин айсуй. Гагцхүү вакцин эдийн засгийг буцаагаад хүмүүсийн гарт аваачна гэж бид дор бүрнээ итгэж сууна.   Хэдийгээр вакцин хийлгэсэн ч хүн хоорондын зай барих, маск зүүх, эрүүл ахуйн дэглэм сахих зэргийг алдалгүй хэрэгжүүлснээр КОВИД-19-ийг ирэх онд ардаа орхих боломжтой тухай ДЭМБ мэдэгдэж байна. Тэгэхээр 2021 онд бид   хэвийн амьдралдаа орно гэж баярлах   эрт байгаа ажээ. Энэ онд манай улс УОК-ын  алба хаагчдын ачаар цар тахал гэж бараг байхгүй юм шиг “диваажин”-д аж төрж ирснээ одоо илүү ойлгож байна. Гэхдээ арваннэгдүгээр сард цар тахал дотоодод алдагдсанаар эдийн засагт учрах бодит аюулыг улс даяараа мэдэрч,   учраа олж ядан байна.
Арваннэгдүгээр сард 3.1 сая тонн нүүрс экспортлов Эрдсийн экспортыг авч үзвэл, эхний 11 сард нүүрсний гадаад худалдаа 27 орчим сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 22.4%-иар буурсан байна. Харин нүүрсний экспортын орлого 2 тэрбум ам.долларт хүрч 32%-иар доошилжээ. Сарын дүнгээр, арваннэгдүгээр сард 3.1 сая тонн нүүрс экспортолж, өмнөх аравдугаар сараас 910 мянган тонноор (22.5%-иар) буурав. Энэ нь цар тахлыг дотооддоо алдсанаар нүүрс тээврийн машинуудын хил нэвтрэлт огцом буурсантай холбоотой. Тухайлбал, арваннэгдүгээр сарын эхний 15 хоногт манай улс 2.1 сая тонн нүүрс экспортолсон бол сарын сүүлийн хагаст 1 сая тонн болж буурчээ.  
Монголбанк: Бодлогын хүүг 6% болгож бууруулахаар шийдвэрлэв Монголбанкны Мөнгөний бодлогын хороо КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдлаа. Улмаар бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6%-д хүргэх; банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6%-д тогтоох; эргэн тѳлѳлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх; жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг багц шийдвэрийг гаргалаа.
ДНБ оны эхний есөн сард 7.3%-иар буурав Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2020 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 26.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.3%-иар буурсан тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. ДНБ-ийн 7.3%-ийн бууралтад (2010 оны зэрэгцүүлэх үнээр) уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 595.5 тэрбум төгрөг (20.7%-иар)-өөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 401.4 тэрбум төгрөг (7.0%-иар)-өөр тус тус буурсан нь голлон нөлөөлөв. Уул уурхайн салбарын бууралтад нүүрс, зэсийн баяжмал, газрын тосны олборлолт буурсан нь салбарын өсөлт хумигдах гол шалтгаан болжээ.
Нүүрсний экспорт аравдугаар сард 4 сая тоннд хүрэв Нүүрсний экспорт оны эхний арван сарын байдлаар 23.9 сая тоннд хүрч, мөнгөн дүнгээр 1.8 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет жингээр 26%, орлогын дүнгээр 35.5%-иар тус тус буурсан байна. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн аравдугаар сард манай улс 4 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх есдүгээр сарын дүнгээс 600 мянган тонноор буурлаа. Салбарын сайдын мэдэгдсэнээр энэ онд манай улс 30 сая тонн нүүрс экспортлох шинэ төлөвлөгөөгөөр ажиллаж байгаа юм.
Монголбанкны алт худалдан авалт 17.5 тоннд хүрэв Төв банк энэ оны эхний арван сарын 2.1 тонн үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 19.2 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6.3 тонноор өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 19.2 тонн үнэт металын 17.5 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна. 2020 оны аравдугаа сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 102.1 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 114.6 кг үнэт метал худалдан авчээ. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.6 тонн үнэт метал худалдан авлаа.
Төсөв 2021:  Уул уурхай орлогын дээд амжилтаа шинэчилнэ Ирэх оны төсөв  нь төсвийн тусгай шаард­лагадаа буцаж ний­цэх “аянд гарсан”   онцлогтой  байх болно. 2020 онд цар тахлын улмаас нэг жилийн хугацаанд төсвийн тусгай шаардлагыг мөрдөхгүй байх хуулийн эрх эдэлж байгаа билээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдал энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний -12.5%-тай тэнцэж байгаа бол ирэх онд төсвийн тусгай шаардлагын дагуу алдагдал -5.1%-иас хэтрэх ёсгүй. Иймд ирэх оны төсвийг тусгай шаардлагад нийцүүлэхийн тулд зарлагыг өмнөх оноос 4.3%-иар бууруулж, орлогыг боломжит хэмжээгээр   өсгөжээ. Үр дүнд нь төсвийн алдагдлыг -5.1%-д барина гэсэн үг. Нэг үгээр, орлогын өсөлт, зарлагын хумилтаар ирэх оны төсвийн алдагдал 2020 оныхоос даруй 2.6 их наяд төгрөгөөр буурахаар байна. Улмаар төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан хэмжээг  баримталсан.
Төрөөс 2021 онд баримтлах мөнгөний бодлогыг УИХ баталлаа Ковид-19 цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг энэ онд агшиж, цаашид сэргэх хугацаа одоогоор тодорхой бус хэвээр байна. Энэ нь их хямралаас хойших хамгийн огцом уналт болж, улс орон бүр эдийн засгийн хүндрэл, сорилттой нүүр тулж байна. Дотоод эдийн засаг 2017-2019 онуудад сэргэж, тогтворжсон хэдий ч, Ковид-19 цар тахал, түүнээс сэргийлэх арга хэмжээний нѳлѳѳгѳѳр эдийн засагт оролцогчдын хүлээлт ѳѳрчлѳгдѳж, бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдсанаас эдийн засаг эхний хагас жилд 9.7%-иар агшаад байна.  Энэ үед  төв банк эдийн засгийн уналтаас иргэд, аж ахуйн нэгж, банкны системийг хамгаалах, үүссэн шокыг зөөлрүүлэх зорилгоор i) зах зээл дээрх хөрвөх чадварыг дэмжиж санхүүжилтийн нөхцөлийг зөөлрүүлэх, ii) банкны хяналт шалгалтын журам болон шалгуур үзүүлэлтүүдэд түр тохируулга хийх, өөрчлөлт оруулах, iii) зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэг мөнгөний бодлого, макро зохистой бодлого болон микро зохистой бодлогын багц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Монголбанк: Ирэх онд инфляци 5.7% байх таамаг дэвшүүллээ Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын нөлөөгөөр сүүлийн 100 жилд байгаагүй эдийн засгийн хямрал тохиож байна. Нийт улс орны 90%-д эдийн засаг удааширч, 70%-д нь эдийн засаг агшжээ. Мөн адил Монгол Улсын ДНБ 9.7%-иар буурсан нь эхний хагас жилийн үзүүлэлт юм. Эдийн засгийн идэвхжлийг дагаад эрэлтийн инфляци нам доор түвшин байгаа бөгөөд 2020 оны наймдугаар сарын байдлаар 1.7% болж буурсан байна. Энэ нь иргэдийн орлого, худалдан авах чадвараас шууд хамааралтай. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурснаар дотоодын шатахууны үнэ 300 орчим төгрөгөөр хямдарсан нь нийлүүлэлтээс хамаарах инфляцад чухал нөлөөтэй. Жилийн хоёрдугаар хагаст хөл хорио аажим суларч, экспорт нэмэгдэж, эрэлт алгуур өсөх хандлагатай болжээ. Тиймээс 2020 оны гүйцэтгэлээр инфляци 3.2% хүрэх төсөөллийг Монголбанк гаргасан байна.
 ФАТФ : Монгол Улс саарал жагсаалтаас гарлаа Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан чуулганаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас гаргах талаар хэлэлцлээ. Уг чуулганд 130 гаруй улс орон болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер удирдаж явуулав. Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах асуудлыг хуралд оролцсон төлөөлөгчид санал нэгтэйгээр дэмжлээ.
Зээлийн хүү өндөртөө бус.... УИХ-ын намрын чуулганаар “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг бодитой хэрэгжүүлэх тодорхой зураглалыг танилцуулахаар Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо ид ажиллаж байна. Уг стратегитай холбоотой  6 хуульд өөрчлөлт орж мэднэ. Наймдугаар сард парламентаар “Зээлийг хүүг бууруулах стратегийн тухай УИХ-ын тогтоол”-ын төслийг баталсан ба зээлийн хүүг жилийн 12% болгож бууруулах дөрвөн жилийн стратеги юм. Ингэснээр төрийн эрх барьж буй Монгол Ардын Намын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг сарын 1%-иас хэтрүүлэхгүй “амлалтдаа” хүрнэ. Шинээр бүрдсэн УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Банк санхүүгийн системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, банкны эздийн монополийг задалж, зээлийн хүүг сарын 1%-д хүргэх шат дараатай арга хэмжээ авна.
Монголбанк: Ирэх онд эдийн засаг 8.2%-иар өснө Хэлэлцүүлгийг нээж Монголбанкны Ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн үг хэлэхдээ ирэх оны эдийн засгийн өсөлтийг 8.2% байхаар тооцоолж буйгаа дуулгалаа. Энэ нь олон улсын байгууллагуудын таамаглалаас харьцангуй өөдрөг хэдий ч хэрэв макро эдийн засгийн бодлогын орчин, төрөөс гаргаж буй шийдвэрүүд уялдаатай гарвал уг таамаг биелэх бүрэн боломжтойг тодотголоо. Мөн тэрбээр төв банк ирэх онд инфляцийг 6%-д барих зорилт дэвшүүлж буй бөгөөд ингэхдээ +/-2%-ийн интервалтай байхаар тогтож буйг тайлбарлалаа. Энэ онд эдийн засаг 2.4%-иар буурна гэж төв банк тооцоолсон. Тодруулбал энэ оны эхний хагаст эдийн засаг 9.7%-иар буурсан бол гуравдугаар улиралд 1%, дөрөвдүгээр улиралд 5.4%-иар тус тус өсч, улмаар оны нэгдсэн дүнгээр өсөлт -2.4%-тай гарахаар байгаа ажээ.
7 8 9 10 11 12 13