Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
Монголбанк 18.9 тонн алт худалдан авсан Монголбанк энэ оны эхний 11 сарын байдлаар 18.9 тонн алт худалдан авсан байна. Харин сарын дүнгээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын алт худалдан авалт 1.2 тоннд хүрчээ.
Төсөв 2019: Нүүрс “амбиц” Ирэх оны төсөвт зарлагыг өмнөх оныхтой харьцуулахад 20%-иар /₮1.9 их наяд-аар/ нэмэгдүүлж, орлогыг ч мөн 35%-иар /₮2.45 их наяд-аар/ өсгөж тооцжээ. Гэхдээ төсвийн алдагдал зорилтот түвшинд /хуулиар 6.9% дотор барих ёстой/ хадгалагдаж байгаа учир бүгд хуулийн хүрээнд буюу сэтгэл зовних шаардлагагүй, зохистой төсөв гэж харагдаж байж мэдэх юм.
S&P Монгол улсын зээлжих зэрэглэлийг “В” болгон дээшлүүлэв Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний Стандард энд Пүүрс (S&P) агентлаг 2018 оны 11-р сарын 09-ний өдөр Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” хэвээр хадгалав.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тавдугаар шатны үнэлгээг хянаж, 36.22 сая ам.долларын санхүүжилтийг баталжээ Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тавдугаар шатны үнэлгээг өчигдөр буюу 2018 оны аравдугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж баталлаа.
Хөгжлийн банк 500 сая долларын бонд амжилттай босгов Хөгжлийн банк санхүүгийн зах зээл дээрээс 5 жилийн хугацаатай 7.5%-ийн хүүтэй 500 сая ам.долларын бондыг амжилттай босгосон байна.
ҮСХ: Нүүрсний худалдаа нийт экспортын 40%-ийг бүрдүүлэв Энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлт 9.6 тэрбум ам.долларт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнээс экспорт 5.3 орчим тэрбум ам.доллар, импорт 4.35 тэрбум ам.долларыг эзэлж байна.
ҮСХ: Эрдсийн экспорт 21.2%-иар өсөв Энэ оны эхний найман сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлт 8.5 тэрбум ам.долларт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Эхний хагас жилд эрдсийн экспорт 3 тэрбум долларт хүрэв Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлт 6.3 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнээс экспорт 3.6 тэрбум доллар, импорт 2.7 тэрбум ам.долларыг эзэлж байна.
Дэлхийн банк: Өсөлт эерэг байгаа ч улсын хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах хэрэгтэй Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2%-д байсан бол 2017 онд 5.1%, 2018 оны эхний улирлын байдлаар 6.1%-д тус тус хүрч огцом сэргэлээ.
Монголбанкны алт худалдан авалт 6%-иар өсөв Монголбанк 2018 оны 6 дугаар сард 2,182 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1,826 кг алт авч байснаас 356 кг-аар өссөн байна.
Засаг энэ онд 3.8 их наяд төгрөгийг өр, зээлийн хүүнд төлнө Засгийн газар энэ онд зээлийн үндсэн төлбөрт 2.6 их наяд, хүүгийн төлбөрт 1.2 их наяд төгрөг (нийт 3.8 их наяд төгрөг) төлөх шаардлагатай байгаа юм.
ОУВС Монголд олгох дараагийн санхүүжилтийг батлав Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээг зургадугаар сарын 27-ны өдөр хэлэлцэж баталлаа.
Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив.
”Invest Mongolia” форум Франкфурт хотноо боллоо Монгол улсын Засгийн газар энэ оны хоёрдугаар сард” Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-оо баталж, энэ хүрээнд 2018-2021 онд нэн түрүүнд хэрэгжүүлэх 115 төсөлд гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр багагүй үйл ажиллагаа явуулаад байгаа билээ. Үүний нэг нь Үндэсний хөгжлийн газраас зохион байгуулж буй ”Invest Mongolia” хөрөнгө оруулалтын цуврал хурал юм.
Эрдсийн экспорт 15%-иар өсч, нүүрс өсөлтөө хадгалав Монгол улсын худалдааны эргэлт оны эхний таван сарын байдлаар 5.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ дунд экспорт 2.9 тэрбум ам.доллар, импорт 2.2 тэрбум ам.долларыг эзэлж байна.
Б.Лхагважав: “Хоёрхон жилд 38 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэдэг үлгэрт хэн ч итгэхгүй 2010 оноос эхэлсэн “Монголын эдийн засгийн форум 2018”-ын эхний өдрийн хуралдаан өчигдөр Төрийн ордонд эхэллээ. “Хүчээ нэгтгэе” уриатай тус форумыг Монгол Улсын Засгийн газар, CEO клуб, “Ард санхүүгийн нэгдэл” хамтран зохион байгуулж буй. Хэдийгээр тус чуулганд 1400 гаруй төлөөлөгч оролцож байгаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж буй ч өмнөх жилүүдийнхийг бодвол оролцогч цөөтэй байсан юм.
Кристине Жанвэй Чианг: Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт цаасан дээр л нээлттэй байна Одоогоос 30 жилийн өмнө Хятад улсын хөрөнгө оруулалт зах зээлд шилжих үйл явцад тулгуурлаж байсан бол арваад жилийн тэртээгээс эрдэс баялагт чиглэсэн хөрөнгө оруулалтыг ихээхэн татаж эхэлжээ. Эдүгээ Латин Америкийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэгд тооцогддог, 4.8 сая хүн амтай Коста Рика улс зөвхөн хатсан банана үйлдвэрлэдэг, уул уурхайн ямар нэгэн бодлого чиглэлгүй, эдийн засгийнх нь 80% нь хөдөө аж ахуйг “шүтсэн” тогтолцоотой байж.
Монголын өсөлтийн эрчим ирэх онуудад хадгалагдана Монгол улсын ДНБ-ий өсөлт өнгөрөгч 2017 онд гайхалтай гэмээр өсөлттэй байсан. Төдийлөн өндөр байгаагүй боловч хэний ч таамаглаагүй өсөлт тохиосон юм.
ҮСХ: Нүүрсний экспорт 3.6 сая тоннд хүрсэн нь хоёр дахь дээд амжилт Монгол улс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 3.7 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийсэн тухай Үндэсний статистикийн газраас мэдээллээ. Ингэснээр гадаад худалдааны эргэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 690 сая ам.доллар буюу 22.9%-иар өссөн үзүүлэлттэй байна. Мөн хугацаанд гадаад худалдааны тэнцэл 543.4 сая ам.долларын ашигтай гарлаа.
ҮСХ: Нүүрсний экспорт өмнөх зургадугаар сараас хойших дээд түвшинд хүрэв Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол улс энэ оны эхний улирлын байдлаар 1.5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, 1.1 тэрбум долларын бараа импортоор худалдан авсан байна.
11 12 13 14 15 16 17