Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Хятадын газрын тосны олборлолт дээд амжилт тогтоолоо БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний газар 2025 онд 200 сая тонноос дээш газрын тос олборлох зорилт тавьснаа мэдэгдсэн. Энэ үйл явдлаас хоёрхон сарын дараа Хятад улс өдөрт 4.6 сая баррель газрын тос олборлож, түүхэн дээд амжилт тогтоожээ.
Зэсийн үйлдвэрлэл Энэхүү графикт 2024 оны 4 дүгээр улиралд хамгийн их зэс үйлдвэрлэсэн компаниуд болон тэдгээрийн өмнөх оны мөн үетэй харьцуулсан үзүүлэлтийг харуулж байна.
Оросын “ВЭБ.Рф” банк зэсийн уурхайд 13.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна ОХУ-ын “ВЭБ” банк тус улсын зүүн хязгаарын Чукотка муж дахь зэсийн ордыг хөгжүүлэхэд 1.1 их наяд рублийн (13.4 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулна хэмээн Оросын Засгийн газар Бямба гарагт /2025.04.19/ мэдэгдлээ.
Алтны үнэ 3,400 ам.доллароос давж, шинэ дээд амжилт тогтоолоо Даваа гарагт /2025.04.21/ алтны үнэ 3,400 ам.доллароос давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ. АНУ-ын долларын ханш суларч, Америк, Хятадын худалдааны зөрчил тодорхойгүй байдалд орж, Орос-Украины түр эвлэрэл дууссан зэрэг нь алтны эрэлтэд нөлөөлсөн.
ДЭЛХИЙН ЭРДСИЙН ЗАХ ЗЭЭЛ ТААМАГЛАХАД БЭРХ, ТОГТВОРГҮЙ БАЙНА Eрөнхийлөгч Трампын хувьд тариф ноогдуулах нь цоо шинэ зүйл биш аж. Дональд Трамп анхны бүрэн эрхийнхээ хугацаанд худалдааны дайн өдөөж байсан түүхтэй. 2017 онд түүний эхлүүлсэн тарифын дайн гол төлөв Хятад руу чиглэж байв.
Монгол-Хятадын төмөр замын шинэ холболт нүүрсний худалдааг нэмэгдүүлнэ БНХАУ болон Монгол Улсын хооронд хос царигтай төмөр замын барилгын ажил эхлэх гэж байна. Энэхүү төмөр зам нь коксжих нүүрсний тээврийг 30%-иар нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ. Сүүлийн үеийн тооцоогоор уг төслийг 4 дүгээр сард эхлүүлж, 2028 онд дуусгахаар төлөвлөсөн аж.
ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ТӨЛӨӨХ ХУРЦАДМАЛ БАЙДАЛ ТРАМП ГРИНЛАНДЫГ ХУДАЛДАЖ АВАХ СОНИРХЛОО ДАХИН ИЛЭРХИЙЛЛЭЭ
АНУ нүүрсний эрчим хүчний салбараа сэргээж эхлэв АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нүүрсний цахилгаан станцуудыг шинээр барихыг дэмжсэн хэд хэдэн тогтоол гаргалаа. Энэ бол Ерөнхийлөгч Байдены баримталж байсан бодлогод гарч буй томоохон өөрчлөлтийн илэрхийлэл аж.
Рио Тинто уугуул иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч буй Resolution зэсийн төслийг урагшлуулна АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Аризона мужид удаан хугацаанд хойшлогдсон зэсийн төслийн зөвшөөрлийг олгоно гэдэгт Рио Тинто компани итгэлтэй байна. Чилийн Сантьяго хотод болсон “Дэлхийн зэсийн чуулга уулзалт” дээр Рио Тинто группийн Зэсийн салбар хариуцсан  захирал Кэти Жексон “АНУ зэсийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа нь зогсонги байдалд орсон зэсийн уурхайнуудын үйл ажиллагааг сэргээхэд нөлөөлнө” гэж мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “харилцан татвар” ногдуулах шинэ бодлогоо зарлалаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон орны импортын бараанд “харилцан татвар” ногдуулах шинэ бодлогоо зарлаж, дэлхийн худалдаанд тодорхойгүй байдал үүсгэлээ. 
Монгол Улс “Сибирийн хүч-2” хийн хоолойн маршрутыг баталлаа Орос, Хятадыг холбох шинэ хийн хоолой нь Монгол Улсын зургаан аймаг, 22 сумын нутгаар дайран өнгөрөх бөгөөд газар доогуур барьж байгуулна гэж Монголын Засгийн газраас мэдээллээ. Уг хийн хоолойн бүтээн байгуулалт нь Оросын байгалийн хийн экспортыг төрөлжүүлэх зорилготой "Сибирийн хүч-2" олон улсын төслийн нэг хэсэг юм.
Сэргээгдэх эрчим хүч 2024 онд дэлхийн эрчим хүчний 32%-ийг эзэлжээ Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нь өнгөрсөн онд дэлхийн нийт эрчим хүчний эрэлтийн 32%-ийг хангасан гэж эрчим хүчний судалгааны төв Ember Мягмар гарагт мэдээллээ.
ОХУ-ын нүүрсний экспорт огцом буурсан 3 дугаар сард Оросын томоохон далайн боомтуудын нүүрсний экспорт мэдэгдэхүйц буурсан байна.
Казахстанд 20 сая тонны нөөцтэй газрын ховор элементийн орд илэрлээ Казахстаны геологичид 300 метрийн гүнд 20 сая гаруй тонн нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлсэн тухай тус улсын Аж үйлдвэр, барилгын яам лхагва гарагт мэдэгдлээ.
Финланд нүүрсээр галладаг хамгийн сүүлчийн дулааны цахилгаан станцаа хаалаа Финланд улс нүүрсээр ажилладаг хамгийн сүүлчийн дулааны цахилгаан станцаа энэ Мягмар гарагт бүрмөсөн хаалаа. Хельсинки хотноо байрлах Helen эрчим хүчний группийн удирдлаган дор ажиллаж байсан Салмисари станц нь 175 МВт цахилгаан, 300 МВт дулаан үйлдвэрлэж байжээ.
Хятадын “Бүс ба зам” санаачилгын хүрээнд уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө дээд амжилт тогтоолоо Өнгөрсөн онд "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд БНХАУ гадаадад 21.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт хийж, дээд амжилт тогтоосон билээ. Хятадын засгийн газар эрчим хүчний шилжилтэд шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлтэд ихээхэн анхаарч байгаа гэж Австралийн Griffith Asia Institute болон Хятадын Ногоон санхүүжилт, хөгжлийн төвийн хамтран гаргасан тайланд дурджээ.
Алтны үнэ дахин дээд амжилт тогтоож унц нь 3100 ам.долларыг давлаа Даваа гарагийн өглөө алтны үнэ унц нь 3100 ам.долларыг давж, долоо хоног хүрэхгүй хугацаанд 100 ам.доллароор нэмэгдэв. Тарифын нөлөөнөөс үүдэлтэй эдийн засгийн айдас нь алтны үнийг энэ жилийн хамгийн халуун цэгүүдийн нэг болгож, 2025 он гарснаас хойш 18.3%-иар өсөхөд хүргэлээ.
Алтны үнэ өссөнөөр хөрөнгө оруулагчдыг уул уурхайн хувьцаанд эргүүлэн татлаа Алт олборлогч компаниудад хөрөнгө оруулдаг сангуудад чиглэсэн мөнгөний урсгал нэмэгдэж, 3 дугаар сард сүүлийн нэг жилд байгаагүй их хэмжээний хөрөнгө татахаар байна. Учир нь тус металлын үнэ дээд хэмжээнд хүрчээ.
Хятадын HBIS групп ган үйлдвэрлэлийн салбарт нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахаар Vale компанитай хамтран ажиллана БНХАУ-ын ган үйлдвэрлэгч HBIS групп болон төмрийн хүдэр олборлогч Vale компани хамтран ган үйлдвэрлэлийн явцад үүсэх нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) ялгаруулалтыг бууруулах зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Украин ашигт малтмалын арвин нөөцтэй ч ихэнх нь Оросын эзэлсэн нутагт байна Украин улс нийт 15 их наяд долларын үнэ цэнэтэй ашигт малтмалын нөөцтэй гэж мэдэгджээ.
1 2 3 4