Ертөнц
Хятад улс ОХУ, Монгол Улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын хүрээнд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа. Уг уулзалтаар ОХУ, Монгол Улстай гурван талт харилцаагаа бэхжүүлэх санал гаргасан гэж тус улсын төрийн хэвлэл мэдээллээ.
"Эрдэс боловсруулалт-2024" олон улсын хурал зохион байгуулагдана
Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооноос хоёр жил тутам зохион байгуулж ирсэн “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2024 оны 10 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотноо 7 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Хятадын нүүрсний импорт 9 дүгээр сард дээд амжилт тогтоолоо
Дотоодын нүүрсний хэрэглээ нэмэгдэж, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасантай холбоотой Хятадын нүүрсний импорт 9 дүгээр сард өссөн үзүүлэлттэй гарчээ. БНХАУ өнгөрсөн сард нийт 47.59 сая тонн нүүрс импортолсон нь 2023 оны 9 дүгээр сартай харьцуулахад 13%-иар өссөн гэж тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээнээс харж болно.
Казахстаны иргэд цөмийн станц байгуулахыг дэмжлээ
Ням гарагт болсон бүх нийтийн санал асуулгаар дэлхийн хамгийн том уран олборлогч Казахстан улсын сонгогчид цөмийн цахилгаан станц барихыг дэмжлээ. Казахстаны сонгуулийн төв хорооноос Даваа гарагт мэдээлснээр, сонгогчдын 71% нь цөмийн шинэ реактор барих шийдвэрийг дэмжсэн байна.
Казахстан улс Хятад руу байгалийн хийн экспортоо нэмэгдүүлнэ
Казахстан Хятад руу байгалийн хийн экспортоо нэмэгдүүлэх талаар хэлэлцээр хийж байна. Энэхүү экспорт нь Туркменистан, Оростой өрсөлдөх хэмжээнд хүргэнэ гэж Bloomberg мэдээллээ. Казахстаны байгалийн хийн үндэсний оператор QazaqGaz-ын гүйцэтгэх захирал Санжар Жаркешов “Хятад улсын эдийн засаг удааширч байна гэсэн мэдээлэл гарч байгаа ч байгалийн хийн эрэлт өссөөр байна. Бид Хятад болон магадгүй Узбекистан зэрэг бусад улс руу экспортынхоо хэмжээг нэмэгдүүлэх талаар тохиролцох байх" гэж Bloomberg агентлагт ярьжээ.
Их Британи нүүрсний цахилгаан станцуудаа хаалаа
Их Британи нүүрсээр ажилладаг сүүлчийн цахилгаан станцаа даваа гарагт хааснаар чулуужсан түлшнээс цахилгаан эрчим хүч гаргахыг зогсоож буй “Их 7”-гийн анхны орон болно. Ингэснээр Их Британийн 140 гаруй жил үргэлжилсэн нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэл зогсох аж.