Уул уурхай
Монгол орны нутаг дэвсгэрийн 0.06%-д Цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгожээ
Дэлхийн ураны нөөцийн 95%-ийг 15 орон бүрдүүлж байна. Одоогоор ураны хүдрийн 15 төрлийн 4595 орд, илэрц бүртгэгдээд байна. Үүнээс 2187 нь элсэн чулуун ордын ангилалд хамаардаг. Ийм төрлийн ордуудын олборлолтын зардал бага байгаад зогсохгүй ашиглаж буй технологи нь байгаль орчинд нөлөө багатай гэдгээрээ онцлог. Дэлхийн хэмжээнд нийт олборлолтын 56%-ийг энэ төрлийн ордоос гарган авч байна.
Уул уурхайн салбар 2024 онд
Уул уурхай, эрдэс баялаг, аж үйлдвэрийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг. Энэ салбарын хөгжил дэвшил, ололт амжилт бол улс эх орны эдийн засгийг тэлэх, тогтвортой хөгжлийг түүчээлэх бодит суурь нь юм. ДНБ-ий 30%. аж үйлдвэрийн салбарын 72%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 79%, экспортын 94%, улсын төсвийн орлогын 30%-ийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлж байгаа нь энэ салбарын ач холбогдлыг тодорхойлно.
Ураны салбарт “Цөн түрэх” Цөмийн энергийн тухай хууль
Монгол Улсын цөмийн энергийн салбарыг хөгжүүлэх, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх зорилгоор 2009 онд Цөмийн энергийн тухай хуулийг баталсан билээ.
Энэ удаагийн УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэн баталлаа /2024.11.21/. Ингэснээр стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашиглах, өндөр технологи нэвтрүүлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр дундаа Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжих Монгол, Францын хамтарсан “Зөөвч-Овоо” ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм.
“Mining Week & Minepro 2024”
Эрдэс баялгийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой “Mining Week Minepro 2024”
“Эрдэнэс монгол" нэгдэл эхний хагас жилийн ажлаа дүгнэв
Өнгөрсөн жилээс уламжлал болгон зохион байгуулж буй “Эрдэнэс Монгол нэгдлийн эхний хагас жилийн ажлын үр дүн-өвөлжилтийн бэлтгэл” удирдах ажилтны зөвлөгөөнийг 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Багануур ХК-ийг түшиглэн зохион байгууллаа.
Аж үйлдвэрлэлийн хувьсгал өрнүүлж, импортлогчоос үйлдвэрлэгч улс болъё
Монгол Улс уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийнхөө эхэн үетэй зэргэцүүлээд шахуу 20 гаруй жилийн өмнөөс хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах асуудалд анхаарч, 2003 онд анх энэ чиглэлийн төрийн бодлоготой болж байсан түүхтэй. Зургаан жилийн дараа буюу 2009 онд Үйлдвэрлэл, технологийн парк байгуулахтай холбоотой хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн хэдий ч хуулийн хэрэгжилт тун хангалтгүй явсаар ирлээ.
БАЯЛАГТАА ЭЗЭН БОЛОХ НЭГ АЛХАМ
Газрын хэвлийн баялгаас олж байгаа ашгаа иргэддээ тэгш, шударга, хүртээмжтэй хуваарилж, ирээдүй хойч үедээ өв үлдээх тухай олон жил дуншсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг парламентын хугацаа шувтрах үед буюу 2024 оны 4 дүгээр сарын 19-нд баталлаа. Сонгууль хаяанд ирсэнийг ч хэлэх үү, он удаан жил яригдсан дээрх хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлж, хагас сар хүрэхгүй хугацааны дотор батлав.