Компанийн мэдээлэл
Нүүрстэй орд 12.85 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй
Монголын нүүрсний салбарт хамгийн урагштай яваа компаниудын нэг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” компани (ASX:AKM) өчигдөр Нүүрстэй коксжих нүүрсний төслийнхөө ЖОРК нөөцийг 12.85 сая тонн болохыг мэдээллээ.
MMC зээлээ төлж чадахгүй болсноо зарлав
Тавантолгойн Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation зах зээл муудсаны улмаас зээлийн төлбөрөө хийж чадахгүй байж болзошгүй хэмээн хэвлэлүүдээр мэдээлэх болсон билээ.
“Кожеговь”-ийн тусгай зөвшөөрлийг “Арева майнз” компанид шилжүүлнэ
Энэ 3 дугаар сард “Кожеговь” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Арева Майнз” компанид шилжүүлэхээр төлөвлөгдсөн байна. Тусгай зөвшөөрлийг шилжүүлснээр Дорноговь аймаг дахь ураны Дулаан-Уул, Зөөвч-Овоо ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж байгаа юм.
Засгийн газар “Хан Ресурс”-тай тохиролцжээ
Монголын Засгийн газраас Арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу 100 сая доллар нэхэмжлээд байсан “Хан Ресурс” компани Засгийн газартай тохиролцож, гэрээ байгуулсан талаар өчигдөр www.marketwired.com мэдээллийн сүлжээ мэдээлжээ.
“Эрдэнэт үйлдвэр” 36 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагын шинэ баг 2013 оноос хойш Авилгаас ангид, Эдийн засгийн ил тод, Нээлттэй ажлын байр зорилго дэвшүүлэн ажиллаж, үүнийхээ хүрээнд ч жил бүр хийсэн ажлынхаа тайланг нээлттэйгээр хүргэдэг болоод гурван жил болж байна.
Фрийгүүд: Дорноговьд 12,4 тонн алтны нөөц илрүүлэв
БНСУ-ын Сөүл хотноо төвтэй Freegood Inc компани Дорноговь аймагт орших Өндөрнаран зэс, алтны төслийнхөө хайгуулын ажлыг эрчимтэй явуулж байна. Тус компани өчигдөр уг төслийнхөө ордыг 12.4 тонн алтны ашигтай нөөцтэй болохыг Монголын Засгийн газраар баталгаажуулсан тухай мэдээллээ.
Рио Тинтогийн зэрэглэлийг Moody’s бууруулав
Дэлхийн уул уурхайн тэргүүлэх компаниуд дундаа хамгийн сайн үйл ажиллагаатай явж буй Рио Тинто компани болон түүний охин компаниудын зээлжих зэрэглэлийг Moody’s A3 байсныг нэг шатлалаар бууруулж Baa1 болгож бууруулан сөрөг төлөвтэй гэж дүгнэжээ.
“Эрдэнэ Монгол”: Баянхөндийн метал авалт сайн гарав
Баянхонгор аймагт Баянхөндийн алтны хайгуулын төсөл хэрэгжүүлж буй Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” (TSE:ERD) компани уг төслийн хэсгээс илрүүлсэн хүдрийн дээжид металургийн туршилт хийсэн байна. Туршилтын дүнгээр Баянхөндийн алтны агууламж бүхий хүдрийг нуруулдан уусгах аргаар боловсруулахад алтны метал авалт 92-99% байх боломжтой гэсэн тун сайн дүн гарчээ.
ММС өрөө дахин зохион байгуулна
Mongolian Mining Corporation 2017 онд төлөх 600 сая ам.долларын бондын өрийг дахин зохион байгуулах зөвлөх сонгосноо өчигдөр зарлажээ.
“Оюутолгой”-н зэсийн үйлдвэрлэл 36%-иар өсчээ
“Оюутолгой” компани 2015 оны 4 дүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр гаргалаа. 2015 оны дүнгээр тус компани 202.2 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь 175,000-195,000 тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн “Туркойз Хилл”-ийн төлөвөөс давсан бол алт үйлдвэрлэл 653 мянган унци болж, 600,000-700,000 унци алт үйлдвэрлэнэ гэсэн төлөвтэй нийцэж байгаа юм.
Аспайр төмөр замын зөвшөөрлүүдээ авлаа
Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж буй “Аспайр Майнинг”-ийн охин компани Northern Railways өнгөрсөн 12 дугаар сарын 1-нд төмөр замын барилгын зөвшөөрлөө авсан билээ.