Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
”Оюу толгой” компани үндэсний тэргүүлэгч компаниудтай хамтран амжилтаа тэмдэглэлээ “Оюу толгой” компани шилдэг ханган нийлүүлэгчдээ тодруулах зургаа дахь удаагийн “Эрдэнийн говь” ёслолын ажиллагааг энэ пүрэв гаригт Дуурь бүжгийн эрдмийн театрт ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
“Оюу толгой” компани, НҮБ-ын Хүн амын сан хамтран “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр” хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа “Оюу толгой” ХХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Айван Велла, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара нар Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр” хэрэгжүүлэх хамтарсан гэрээнд гарын үсэг зурлаа.
Англо Американы нийгэм, эдийн засгийн үнэлгээний аргачлалыг танилцууллаа Дэлхийн уул уурхайн компаниуд дундаа томоохонд тооцогддог Английн Лондонд төвтэй Англо Американ компанийн уул уурхайг тойрсон нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэдэг “Нийгэм, эдийн засгийн үнэлгээний аргачлал”-ын талаар танилцуулсан семинар өчигдөр боллоо.
“Саусгоби Ресурс”-ын хувьцаа жилийн дээд үнэдээ хүрэв Монголд нүүрсний олборлолт, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби Ресурс” компанийн хувьцааны үнэ Торонто болон Хонконгийн бирж дээр сүүлийн нэг жилийн хамгийн өндөр үнэд хүрлээ.
Монгол улс “Хан ресурс”-т 100 сая доллар төлнө Дөрвөн жил үргэлжилсэн арбитрын шүүхээр “Хан ресурс” компанийн “Дорнод” ураны төслийг цуцалсныхаа төлөө Монгол улс тус компанид 100 сая ам.доллар төлөхөөр эцсийн шийдвэр гарчээ.
Рио Тинто Гленкортой нэгдэх боломжгүй Рио Тинто компанийг Гленкор компани худалдаж авч болзошгүй гэсэн таамаглал хэвлэлээр нэлээд хүчтэй өрнөсөн билээ. Рио Тинтог худалдаж авах тухай Гленкорын саналд өнгөрсөн 8 дугаар сард Рио татгалзсан хариу өгсөн.
“Туркойз Хилл” “Саусгоби Ресурс”-ын бүх хувиа зарж дуусгалаа “Туркойз Хилл Ресурс” компани “Саусгоби Ресурс” компани дахь 22%-ийн эзэмшлийн хувьцаагаа Хятадын Novel Sunrise Investments limited компанид зарахаар болжээ.
Тавантолгой-Гашуунсухайтын авто замын төлбөрийг 1.25 ам.доллар болгов Засгийн газрын 299 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах, нүүрсний экспортыг дэмжих чиглэлийн хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг “Эрдэнэс Монгол” ХХК худалдан авсан билээ.
“Оюутолгой” ХХК 1 сая дахь тонн баяжмалаа экспортоллоо “Оюу толгой” ХХК-ийн экспортод гаргасан баяжмалын нийт хэмжээ нэг сая тонн хүрсэн тухай өнөөдөр мэдэгдлээ. Тус компани анхны баяжмалаа 2013 оны 7 дугаар сард экспортод гаргаж байсан бол өнөөдөр нэг сая дахь тонн баяжмалаа экспортод гаргаж байна.
“Эрдэнэ Ресурс” Зуунмод төслөө зарна Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” компани молибдени-зэсийн Зуунмод төслөө зарахаар болжээ. Уг төслийг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Tian Poh Rescources компани худалдан авахаар болжээ.
“Терра Энержи” нүүрсний экспортоо эхлүүллээ Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компанийн Монгол дахь охин компани “Терра Энержи” Өмнөговь аймгийн “Баруун Ноён уул” коксжих нүүрсний ордод өнгөрсөн оны сүүлээр олборлолтоо эхлүүлээд байгаа билээ.
Сэм Уолш: “Оюутолгой”-н 50.1% бидэнд хангалттай “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш, Оюутолгойн төрийн эзэмшлийн хувийг худалдаж, оронд нь нэмэлт роялти авах тухай Монголын Засгийн газрын саналын талаар өчигдөр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
Багануурын уурхайгаас 100 сая тонн нүүрс олборлов Монголын нүүрсний томоохон олборлогч компаниудын нэг “Багануур” хувьцаат компани өчигдөр 100 сая дахь тонн нүүрсээ олборложээ.
Б.Бямбасайхан “Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирлын тамгаа авлаа Өнөөдөр “Эрдэнэс Монгол” компанийн шинэ Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан үүрэгт ажлаа хүлээн авлаа. Тус компанийн хуучин захирал О.Сайнбуян түүнд тамгыг нь шилжүүлж өгсөн байна.
“Эрдэнэс Монгол”-ын захирлаар Б.Бямбасайхан томилогдоно “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Бямбасайханыг томилохоор болжээ. Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлыг чөлөөлж, томилох юм байна.
“Саусгоби ресурс” торгууль, зээлийн хүүний дарамтад оров Өмнийн говийн “Овооттолгой” нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби сэндс” компанийн толгой компани “Саусгоби Ресурс” компанийн захирал асан Жастин Каплагийн үлэмж их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдох шүүх хурлын шийдвэрээр 35 тэрбум төгрөгийн торгуулийг тус компанид ногдуулахаар болсон.
”МАК Энержи” ХХК цахилгаан станц байгуулна “МАК Энержи” ХХК болон БНХАУ-ын “Харбины эрчим хүчний олон улсын компани” 2х135 МВт цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслол энэ сарын 27-ны өдөр Бээжин хотноо БНХАУ дахь Монгол улсын элчин сайдын яамнаа болжээ.
Нүүрст ордыг 8 сая доллараар зарна Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Модун Ресурс Лимитед” компани Монгол дахь Нүүрст хүрэн нүүрсний ордоо зарахаар болжээ. Уг ордыг Монголд төвтэй компанид 8 сая ам.доллараар худалдахаар урьдчилсан гэрээ байгуулж байгаа аж.
“Харанга Ресурс” УБТЗ-тай Санамж бичиг байгууллаа Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Харанга Ресурс” компани УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй Харилцан ойлгоцлын Санамж бичиг байгуулжээ.
“Гацуурт” стратегийн орд болов Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Гацууртын алтны үндсэн ордыг стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Энэ талаар “Центерра Гоулд” компани албан ёсоор мэдээлжээ.
30 31 32 33 34 35 36