Бодлого
ТОГЛООМЫН ДҮРЭМ ӨӨРЧЛӨГДСӨН
Ашигт малтмалын газрын цахим хуудаст “Монгол улсын уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин ба татварын ачааллын судалгаа” хэмээх судалгааны ажил тавигдсан байхыг олзуурхан олж хараад энэ төрлийн судалгааг өмнө нь хийж байсны хувьд сонирхон уншлаа. Гэтэл уул уурхайн хууль эрх зүйн орчинд одоогоос 5 жилийн өмнөхтэй харьцуулахад их зүйлс өөрчлөгдсөнийг дүгнээд дараах хэдэн зүйлсийг бичлээ.
Монгол эрчим хүчний эх үүсвэрийн арвин нөөцтэй
Монгол улсын хувьд эрчим хүчний эх үүсвэрийн арвин нөөцтэй. Тухайлбал 175 тэрбум тонн нүүрсний таамаг нөөц, 205 сая тонн газрын тосны нөөц, 68 мянган тонн ураны нөөцтэй байна. Мөн нарийн судалгаа бага ч сэргээгдэх эрчим хүчний нөөц ч хангалттай байгаа аж. 56.2 тэрбум кВт.цагийн усны, 1200-1400 кВт/метр нарны, 836.8 кВт.цагийн салхины нөөцтэй гэсэн тооцоо байгаа юм.
Мэдээж, Монголд ашигтай шийдвэр гарна
Хоёр хуулийн төслийг зэрэгцүүлэн хэлэлцэх гэж байна. Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төсөл. Ерөнхий санаа нь ийм, хэлэлцүүлгийн явцад нэр ус солигдож болох юм.
Шинэ хуваарилалт
Same copper belt as Ivanhoe Mines’s world-class Oyu Tolgoi copper mine…гэсэн сурталчилгааны хэллэг моодонд оржээ. Монгол орны баялаг орд газруудад хувьцаа гаргах аян дэлхийн хөрөнгийн биржүүдэд яг одоо хүчээ авч байна. Өөрөөр хэлбэл Монголын баялгийг хуваах ажлууд эрчимтэй өрнөснийг үйл явдлын салхи эх орны зэлүүд талд шивнэх болжээ.
Баруун цанхийн уурхайг нээх ёслолыг тун удахгүй хийнэ.
“Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал Я.Долгоржавтай ярилцлаа. Тэрбээр Гүйцэтгэх захирлын томилолт өвөртлөөд сарын нүүр ч үзээгүй байна. Куба улс дахь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын томилолтын хугацаагаа дуусгаж ирээд “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.