Бодлого
Хятадад төрийн тэргүүн нар ямар асуудал хэлэлцэж байна вэ?
БНХАУ-ын Шанхай хотноо Ази тивд хамтын ажиллагаа, итгэлцэлийг бэхжүүлэх 4 дэх удаагийн чуулган эхэллээ. Энэхүү арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин, Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев зэрэг 11 орны удирдагч, олон улсын байгууллагын 10 тэргүүн нар оролцож байгаа юм.
Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгыг баталсангүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Ерөнхий сайд захидалдаа юу дурдав?
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Рио Тинто” группын Гүйцэтгэх захиралд захидал явуулснаа мэдэгдэж, “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилт хойшилсон нь Монголын Засгийн газраас хамаараагүй гэдгийг олон нийтэд зарлалаа.
Дамжин өнгөрөх тээврийн хэмжээг тохирно
Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын гуравдугаар комиссын тавдугаар хэсгийн төмөр замууд буюу Монгол, БНХАУ, ОХУ, Казахстан, БНАСАУ, Вьетнам улсын төмөр замуудын төлөөлөгчид Улаанбаатар хотноо хуралдаж байна.
Концессийн гэрээгээр хоёр төсөл хэрэгжиж байна
Эдийн засгийн хөгжлийн яам төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмыг хэрэгжүүлэх таатай орчинг бүрдүүлэхээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж байгаа аж. Үүний хүрээнд “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн гарын авлага”-ыг боловсруулж, өнөөдөр танилцууллаа.
Монголоос Хятад руу нефтийн хоолой тавина
Монгол улсаас БНХАУ руу түүхий газрын тос дамжуулах хоолой тавихаар болсон байна. Газрын тосны экспортлогч компаниудаас ийм саналыг Газрын тосны газар, Уул уурхайн яаманд тавьжээ.
Өндөр өсөлтийн дараах үед
Австралийн Ерөнхий сайд Жулиа Гилард төсвийн дутагдлаа нөхөхөөр 2012 оны долдугаар сард супер шийдвэр гаргасан юм. Нүүрс, төмрийн хүдрийн орлогоос 30 хувиар тооцсон өндөр татвар авах тухай түүний “алдарт” шийдвэр сонин цаг үед гарсан. Тус улсын эдийн засаг дахь хөрөнгө оруулалтын урсгал 2012 оны долдугаар сараас хойш 75 тэрбум доллараар багассан билээ.
Оюутолгойг гацаанаас гаргах эрэлхийлэл
Засгийн газар ба “Эрдэнэс Оюутолгой”
Рио Тинто” “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлыг солилоо. Ноён Макрейн гэрээний хугацаа дуусч, есдүгээр сарын нэгнээс шинэ Захирал ажилдаа орж байна. Энэ томилгооны өмнөхөн Засгийн газар “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Сэдванчигийг найман сарын дараа халж орхилоо. Түүний оронд жил гаруй “ажилгүй” явсан гавьяат эдийн засагч Д.Ганболд томилогдов.
Илюмжиновын замаар нүүрс гэлдрүүлэх неополитик
Засгийн газрын сүүлийн хуралдаанаар нарийн царигийн төмөр замын богинохон маршрут баталсныг олон хүн анзаараагүй болов уу. Цагаан хаднаас Гашуунсухайт хилийн боомт хүртэлх хориод километрт нарийн царигийн буюу олон улсын стандартын төмөр зам байгуулах шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэрийг УИХ-ын Намрын чуулганаар хэлэлцүүлэх магадлалтай.