Бодлого
”Эрдэс боловсруулалт - 2014” хурал болж байна
Уул уурхайн салбарт хурцаар тавигдаж буй асуудлын нэг нь эрдэс боловсруулалтын технологи, түүнийг тойрсон эрх зүй, удирдлага зохион байгуулалт. Энэ асуудлыг хөндөн ярилцахаар төр, бизнесийн байгууллага, мэргэжилтнүүд “Эрдэс боловсруулалт – 2014” бага хуралд оролцож байна. Уг хурлаар эрдэс боловсруулах, баяжуулах үйл явцыг нухацтай хэлэлцэн дүгнэж, цаашид хийх ажлуудаа тодорхойлох юм.
Австралийн нүүрс татварын хөнгөлөлт эдэлнэ
Хятадын Засгийн газар энэ сарын 15-наас эхлэн коксжих нүүрст 3%, эрчим хүчний нүүрст 6%-ийн импортын татвар ногдуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрт хамгийн их нэрвэгдэх хэсэг нь Австралийн эрчим хүч олборлогч компаниуд байх нь тодорхой юм.
Монголын төр стандарт шүтсэн төр баймаар байна
Монгол улс хөгжлийн нэг тулгуураа Уул уурхай гээд тогтоочихлоо. Монгол улс, монгол хүн хөгжихийн тулд мөнгө олох хэрэгтэй байна. Тэргүүн ээлжинд ахиухан мөнгө олох салбар нь Уул уурхай гэж үзэж байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоо баталж, Ашигт малтмалын тухай хуулиа шинэчлэн найрууллаа.
Монголын шинэ боломж
Дэлхийн хоёр том эдийн засаг Орос, Хятадын төрийн тэргүүн нарын 7 дахь удаагийн уулзалт Монгол улсын хувьд анхаарахгүй өнгөрч боломгүй үйл явдал юм.
ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ ба ХУУЛЬ
Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-д өргөн баригдсанаас хойш мөдхөн жилийн ойтойгоо золгох гэж байна. Намрын чуулганаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн ч УИХ хэлэлцэх “завгүй” явна.
Си-ийн үлдээсэн тоонууд ба Пу-ээс хүлээсэн бэлэг...
БНХАУ-ын дарга Си Жинпин айлчилсны дараа Монгол улсын Хөгжлийн банк хэсэг уужуу амьсгалав. 162 сая ам. долларыг Хятадын Хөгжлийн банк 8 жилийн хугацаанд 6 хувийн хүүтэй зээлүүлэхийг зөвшөөрөв. Зургаан хувийн хүү өндөр тоо. Ийм үнэтэй зээл Хөгжлийн банкинд яагаад чухал байна вэ?
Ямар хэлэлцээрүүд үзэглэх вэ
БНХАУ-ын Дарга Си Жинпины айлчлалаар Иж бүрэн түншлэлийн хамтарсан тунхаглал зурах бол ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Монгол нутагт морилон саатахдаа Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг баталгаажуулна.
Жишиг үнийн зөрүүг буцаан олгох боломжтой
Өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний экспортын журмыг шинэчлэн баталсан билээ. Энэ талаар Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидээс тодрууллаа.
Нүүрсний экспортын журмыг шинэчлэв
Нүүрсний экспортыг дэмжих зорилгоор Засгийн газраас энэ онд баталсан 88, 89 дүгээр тогтоолын дагуу өнгөрөгч 4 дүгээр сараас эхлэн экспортолж буй нүүрсний төлбөрийг борлуулалтын гэрээний үнэд суурилан тооцож байгаа юм.
“Б” төлөвлөгөө...
Долдугаар сарын 1-нд Mastercard, Visa Inc. Оросоос гарахаа мэдэгдсэн юм. ОХУ-ын хүн амын 80-90 хувь нь Visa, Mastercard ашигладаг. 175 сая ширхэг ийм карт Оросын зах зээлд бий. Одоо эдгээрийн нэлээд хэсгийг ашиглах боломжгүй болсон. Үлдэх картууд ч хэрхэхийг хараахан шийдээгүй байна.
Боомтын төмөр зам ирэх зун ашиглалтад орно
“Монголын төмөр зам”-ын дэргэд тусгай зориулалтын шинэ нэгж хэдхэн хоногийн өмнө байгуулагдав. “Гашуунсухайтын төмөр зам” консорциум нэртэй уг нэгжид Хятадын Шенхуа, Монголын “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Тавантолгой” ХК тус тус нэгджээ.
Цагаансуваргын асуудлаар завсарлага авлаа
УИХ-ын өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар “Цагаансуваргын ордод төрийн хувь эзэмшил тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх үед “Шударга ёс эвсэл” уг асуудлаар тав хоногийн хугацаатай завсарлага авлаа.