Зах зээл
Мянганы эрэл ба Монгол
Герман улс критикал эрдэс баялгийн нөөц ихтэй Чили, Индонез, Намиб зэрэг улсад өөрсдийн боловсруулах үйлдвэртэй болж, Хятадын хамаарлыг бууруулахад тусална хэмээн тус улсын Канцлер Олаф Шульц саяхан мэдэгдсэн. “Хэрэв түүхий эд байгаа тэр газруудад нь боловсруулах олон үйлдвэр байгуулж чадвал тухайн бүс нутагт ихээхэн үр өгөөж өгөхөөс гадна ирээдүйд зөвхөн нэг нийлүүлэгчтэй байхаа больж даатгагдана гэсэн үг” хэмээн тэрбээр ярьжээ.
Зэсийн “ногоон” ирээдүй
“Оюутолгой” төслийн гүний уурхай нээлтээ хийж баялгийнхаа охь ундаргад хүрлээ. Хөрөнгө оруулалтын гэрээг анх үзэглэснээс хойш 10 гаруй жил хүлээсний эцэст, олон ч саад бэрхшээлийг ардаа үлдээн ашиглалтад орж буй энэ үед зах зээлийн шинжийг тандвал ихээхэн таатай ирээдүй харагдаж байна.
2023 он газрын тос нийлүүлэгчдийн “хэтэвчээ” дахин дүүргэх жил
Орос-Украины зөрчилдөөнөөс “хожиж” байгаа нь эрчим хүчний салбар бололтой. Ямар ч байсан газрын тос, байгалийн хий олборлогчид түүхэнд байгаагүй өндөр ашигтай ажилласан болохоо хөрөнгө оруулагчдадаа бахархалтайяа тайлагнах боллоо.
Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй Shell компани л гэхэд 2022 онд түүхэндээ авч үзээгүй өндөр ашигтай ажилласан жил байсныг зарлалаа. Өнгөрсөн жил тэд 40 тэрбум ам.долларыг цэвэр ашиг болгон “халааслажээ”.
Хятадын алтны зах зээл сэргэснээр дэлхийн алтны эрэлт өснө
Хятад 2022 онд 1343 тонн алт импортолсон бөгөөд энэ нь 2018 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт юм. 2022 оны нийт алтны импорт 2021 онтой харьцуулахад 64%-иар өссөн байна.
Засгийн газар Ковидын зарим хязгаарлалтыг зөөлрүүлснээр Хятадын алтны эрэлт хэрэгцээ сүүлийн хагас жилд өссөн. Хятад өнгөрсөн 12 дугаар сард 157 тонн алт импортолжээ.
Газрын тосны үнэ цаашид өсөх үү?
Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 109.03-125.19 ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 101.6-123.7 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна. "Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 29 минутын байдлаар 114.81 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 106.4 ам.доллар/баррель байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 1.25%-иар өссөн, “WTI” төрлийн газрын тос 0.38%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Эрчим хүчний нүүрсний ханш дээд цэгт хүрэв
Австралийн Ньюкасл боомт дээрх эрчим хүчний нүүрсний шууд худалдааны үнэ тонн тутамдаа 3.4%-иар өсч 402.5 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосныг "IHS Markit"-ийн индекс (2022.06.24) харуулсан байна. Дэлхийн зах зээлд байгалийн хийн нийлүүлэлт, ялангуяа ОХУ-ын Европ руу хийдэг хийн худалдааны биет хэмжээ хумигдаж байгаатай холбоотойгоор нүүрсний эрэлт нэмэгдэж байна. Герман, Австри зэрэг улс орнууд зогсонги байдалд байсан нүүрсний цахилгаан станцуудаа сэргээн ажиллуулахаар болсон бол Япон, БНСУ нүүрсний агуулах дахь нөөц татан авалтаа илүү ихээр нэмэгдүүлэх болсон байна. Нөгөө талд нүүрсний уурхайнууд олборлолтоо тэлэхэд анхаарч байгаа ажээ.
Зэсийн ханш огцом бууралтын дараа ялимгүй дээшлэв
Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн ханш 8280.5 ам.долларт (2022.06.24) хүрсэн нь өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойших хамгийн доод үнэ болж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард зэсийн ханш тус бирж дээр 10390 ам.доллар/тонн хүрч байсантай харьцуулахад энэ нь даруй 20%-иар буурсан үзүүлэлт юм. Ийнхүү ханш буурсан нь томоохон эдийн засагтай улс орнуудын төв банкууд инфляцын өсөлтийг хазаарлах үүднээс бодлогын хүүгээ чангаруулах бодлого баримтлах болсноос үүдэлтэй. Учир нь хөрөнгө оруулагчид цаашид эдийн засгийн эрчим буурч, түүхий эдийн эрэлт ч дагаад буурна гэж санаа зовниж байна.
Дэлхийн газрын тосны зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв
Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 2020 онд Коронавируст цар тахлын улмаас олон жилийн доод түвшинд хүрч, Брент төрлийн газрын тос 19 ам.доллар/ баррель хүрч буурсан. Цар тахлын улмаас улс орнууд дотооддоо хатуу хөл хорионы дэглэм тогтоож, газрын тосны хэрэглээ ихээхэн хэмжээгээр буурч, эрэлтээс үүдэн үнэ буурахад хүрсэн. Дэлхийн зах зээлийн газрын тосны үнийг тогтворжуулах зорилгоор ОПЕК ба ОПЕК-ийн өргөтгөсөн бүлэг 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг өдрийн хэрэглээний суурь хэмжээнээс 9.7 сая баррелиар бууруулсан бөгөөд хөл хорио, вакцины хөгжүүлэлт, дэлхийн эдийн засгийн сэргэлт, газрын тосны эрэлт, хэрэгцээний чиг хандлагаас хамаарч үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнээс хойш газрын тосны үнэ тасралтгүй өсч, сүүлийн хэдэн жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн буюу 2022 оны гуравдугаар сарын 8-ны өдөр 127 ам.доллар/баррель давжээ.
Зэсийн ханш сүүлийн арван сарын доод түвшинд хүрэв
Нью-Йоркийн түүхий эдийн биржид нэг тонн зэсийн ханш 8888 ам.долларт хүрсэн нь өмнөх оны наймдугаар сараас хойших доод хэмжээ (2022.06.16) боллоо. Ийнхүү буурсан нь инфляцаас үүдэлтэйгээр АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 0.75%-иар буюу сүүлийн 28 жилд байгаагүй огцом дүнгээр нэмэгдүүлсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Томоохон эдийн засагтай хөгжингүй улс орнуудын төв банкууд ч дээрхтэй адилаар мөнгөний хатуу бодлого явуулж буй нь металын эрэлтийг бууруулах эрсдэлтэйг эдийн засагчид анхааруулав.
Голдман Сакс: Брэнт газрын тосны ханшийн төлөвийг 135 доллар/баррель болгож өсгөв
АНУ-ын Голдман Сакс банк Брэнт газрын тосны ханш энэ оны хоёрдугаар хагасаас ирэх оны эхний хагасыг дуустал дунджаар 135 ам.доллар байх таамаг дэвшүүллээ. Өөрөөр хэлбэл тус банк газрын тосны зах зээлд үүсээд буй хомсдлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй хэвээр байгаа тул ийнхүү ханшийн төлөвийг өмнөх таамгаасаа 10 ам.доллараар нэмэгдүүлжээ. Энэ зун баррель тосны үнэ 140 ам.долларт хүрч болзошгүйг тус банк онцолжээ. Улмаар ирэх онд газрын тосны дундаж ханш 125 ам.доллар/баррель байх ажээ.
ОПЕК газрын тосны олборлолтын төлөвлөгөөгөө өөрчиллөө
Газрын тос экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн уулзалтаар (2022.06.02) тус байгууллагын гишүүн болон түнш орнууд ирэх долоо болон наймдугаар саруудад өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 648 мянган баррелиэр нэмэгдүүлэхээр тогтлоо. Өмнөх хэлэлцээрээр бол сар бүрийн нэмэгдүүлэх хэмжээ нь 432 мянган баррель/өдөр-өөр илэрхийлэгдэж байсан юм.
Гашуунсухайт боомтоор задгай тээврээр нүүрс экспортлохыг хойшлуулав
Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний задгай тээврийн экспортын худалдааг сэргээх товыг хойшлуулсан тухай Хятадын нүүрсний мэдээллийн гол суваг “Фэнвэй Энержи” мэдээллээ. Учир нь тавдугаар сарын 31-нд манай улсын нэг жолоочоос коронавирусын халдварын тохиолдол бүртгэгджээ. Уг нь халдваргүй тохиолдолд энэ сарын 1-нээс задгай тээврийг эхлүүлэхээр болоод байсан юм.
RBC: Дэлхийн зэсийн нийлүүлэлт 2023-2024 онд эрэлтээс давна
"RBC Capital Markets" байгууллага ирэх хоёр жилийн хугацаанд дэлхийн зэсийн зах зээл дэх нийлүүлэлтийн хэмжээ эрэлтээс ялимгүй хэмжээгээр давах төлөвтэй байгааг мэдээлжээ. Улмаар ханш энэ хугацаанд буурах төлөвтэй байна. Тухайлбал энэ онд зэсийн ханш дунджаар фунт тутамд 4.32 ам.доллар (~9680 доллар/тн), ирэх хоёр жилийн хугацаанд 3.75 ам.доллар/фунт (~8400 доллар/тн) байна гэж тооцоолжээ. Гэвч дунд хугацаанд ханш өсөхийг RBC онцоллоо.
Газрын тосны ханш өсч эхэллээ
ОПЕК болон түнш орнуудын ээлжит уулзалтаар (2022.05.05) газрын тос экспортлогч улс орнууд гарцаа урьдны төлөвлөсөн хэмжээнд нэмэгдүүлэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл ирэх зургадугаар сард тус холбоо болон түнш орнууд газрын тосны олборлолтоо 432 мянган баррель/өдөр-өөр нэмэгдүүлнэ гэсэн үг. Барууны орнууд уг хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж буй боловч геополитикоос үүдэлтэй асуудалд бус зөвхөн зах зээлийн шинж чанартай хүчин зүйлд үндэслэж олборлолтыг өөрчилж болохыг тайлбарлаж буй юм. Нөгөө талд Хятадын цар тахлын эсрэг хөл хорио нь газрын тосны эрэлтийг бууруулж болзошгүй байна.
Хятадын коксжих нүүрсний импорт гуравдугаар сард 23%-иар буурав
Хятад улс өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар нийтдээ 16.42 сая тонн нүүрс импортолсон тухай тус улсын Гаалийн газар мэдээлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй (27.33 сая тн) харьцуулахад даруй 40 орчим хувиар буурсан үзүүлэлт болж байна. Оны эхний улирлын байдлаар Хятадын нүүрсний импорт (бүх төрлийн) нийтдээ 51.8 сая тоннд хүрсэн нь 24.2%-иар буурсан үзүүлэлт боллоо.
Хятадын нүүрсний импорт оны эхний хоёр сард 14%-иар буурав
Хятадын нүүрсний импортын хэмжээ оны эхний хоёр сарын байдлаар 35.39 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 14%-иар буурсан тухай тус улсын Гаалийн газар мэдээлсэн байна. Энэ нь 2016 оноос хойших хамгийн бага дүн болсон бөгөөд 2020 оны эхний хоёр сард тус улсын нүүрсний импорт 67.94 сая тонн буюу оргил түвшинд хүрч байсан юм.
ОПЕК: ОХУ-ын нефтийн нийлүүлэлтийг орлуулах боломжгүй
Нефть экспортлогч орнуудын байгууллага болох ОПЕК сүүлийн үед өрнөж буй газрын тосны ханшийн хэлбэлзэлд хяналт тогтоох боломжгүйг мэдэгджээ. Учир нь уг ханшийн өсөлтийн гол шалтгаан нь геополитикийн асуудлаас үүдэлтэйг ОПЕК онцолжээ. Мөн ОХУ-ын нийлүүлэлтийг хасах нөхцөлд үүнийг нөхөх боломж дэлхийн хэмжээнд байхгүй ажээ. ОПЕК-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Баркиндо ОХУ нь өдөрт долоон сая баррель нефть экспортолдог нь дэлхийн нийт нийлүүлэлтийн 7%-тай тэнцэх бөгөөд үүнийг орлох хүчин чадал дэлхийд байхгүйг өнгөрсөн даваа гаригт болсон хурлын үеэр тайлбарлажээ.