Мэдээ мэдээлэл
Хайлуур жоншны 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл УУХҮЯ дээр уулзалт хийлээ
УУХҮ-ийн сайдын 2017 оны А/70 тоот тушаалаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” -ыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хайлуур жоншны олборлолт, үйлдвэрлэл, экспортын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагджээ. Дээрх Ажлын хэсэг өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр хайлуур жоншны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.
Эрдэнэтийн ээдрээ
Засгийн газар дотооддоо Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн өмчлөлийг хувийн хэвшилтэйгээ булаацалдаж байх зуур “саалийн ганц үнээ”-тэй зүйрлэдэг үйлдвэр маань Лондоны Олон улсын арбитрын маргаанд ялагдаж, өр төлбөрт унаад байна.
Гашуунсухайт боомтыг 148 сая юаниар шинэчилнэ
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрөвдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, эх орондоо буцахдаа Гашуунсухайт хилийн боомтын үйл ажиллагаатай танилцаж, тээврийн жолооч нартай биечлэн уулзах үеэр яригдсан асуудлуудыг тоймлон хүргэж байна.
Vision Zero: Ослоос урьдчилан сэргийлье
Гуравдугаар сарын 29-30-нд Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд болж өнгөрсөн “Нэн түрүүнд ХАБ-хамтын оролцоо-2018” долдугаар форум нь “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнд нэгдэхийг уриагаа болгосон юм.
Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдад урин хавар ирж байна
Монгол улсын эрдэс баялаг-уул уурхай 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтын гол зорилго нь уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг дэмжих, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэж, салбарын хөгжлийн бодлого, зорилтыг сурталчлан таниулахад оршиж байгаа юм.
Уул уурхайн хуанли 2018
The Mongolian Mining Journal сэтгүүл нь жил бүрийн эхний сард “Уул уурхайн хуанли” булангаараа дотоодод болон гадаад улс орнуудад зохион байгуулагдах уул уурхай, эдийн засаг, хөрөнгө оруулалтад чиглэсэн хурал чуулган, арга хэмжээний мэдээллийг тоймлон хүргэдэг уламжлалтай.
Сэтгүүлчийг эргэн дурсахуй дор
The Mongolian Mining Journal сэтгүүлийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч Л.Болормаа агсаны Bolormaa.mn цахим хуудсанд зочлоорой. Энэхүү цахим хуудсыг нээснээр Л.Болормаа эрхлэгчийн бүтээсэн үйл хэргийг мөнхжүүлж буйгаас гадна сүүлийн жилүүдэд хурдацтайгаар өрнөсөн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол зангилааг ончтойгоор таниулсан түүхийн хураангуйг олж мэдэх, эргэцүүлэх боломжийг уншигч олонд хүргэж байгаа юм.
“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн 2017 оны хаалтын сургалт боллоо
The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн 2017 оны хаалтын сургалт аравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд боллоо.
Хишиг Арвин таван ширхэг CAT 777G самосвал хүлээн авлаа
Өмнөговь аймгийн Цогт Цэций суманд байрлах Хишиг Арвины сайт дээр ”Эрдэнэс Таван Толгой”-н Баруун Цанхийн уурхайд ашиглагдах CAT брэндийн 777G загварын таван ширхэг шинэ өөрөө буулгагч самосвалын түлхүүр гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр /8 дугаар сарын 21/ боллоо.
“КОМАЦУ ЦОМ 2017” хөлбөмбөгийн тэмцээн боллоо
“Трансвест Монголиа” компаниас харилцагч байгууллагуудынхаа дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “КОМАЦУ ЦОМ 2017” хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг 6 дугаар сарын 3-ны Бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд амжилттай зохион байгууллаа.
“Трансвест Монголиа” компани “Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа
Хүнд даацын тоног төхөөрөмжийн “Комацу” үйлдвэрийн албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” компани Улаанбаатар хот дахь Засварын төвийн байгууламж, үйлчилгээний цар хүрээгээ танилцуулах зорилгоор “Нээлттэй өдөрлөг”-ийг өнөөдөр “Уран ган” төв дээр зохион байгууллаа.