Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл
Монголын геологичид чуулж байна БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1939 оны 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд “Уул уурхай, ашигт малтмал трест” байгуулагдсанаар  Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсан түүхтэй. Геологийн алба тэр цагаас хойш өнөөдөр Монгол орны бие даасан салбар болтлоо хөгжиж нутаг дэвсгэрийг бүхэлд нь геологи, ашигт малтмал, тектоник, геоморфологи, геофизикийн зэрэг төрөл бүрийн геологийн судалгаанд хамруулсан байдаг. Эдгээр судалгааны үр дүнд Монгол орны ашигт малтмалын тархалтын ерөнхий зүй тогтлууд илэрч, 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1600 гаруй ордыг нээн илрүүлж олон арван томоохон ордуудыг нээн ажиллуулж байна. Монгол Улсад геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа томоохон ажлуудын нэг нь өнөөдөр  “Холидэй Инн” зочид буудалд эхэлсэн “Монголын геологи 80 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал юм.
Төмөр замын ямар төслүүдэд Оросын тал хамтрах сонирхолтой вэ? ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.  Өнөөгийн байдлаар Монгол, Оросын талын хувь оролцоотой аж ахуйн ганц нэгж “Улаанбаатар төмөр зам” ХНН бөгөөд шинээр барих төмөр замын төслүүдэд Оросын тал хамтрах талаар хаалттай хуралдаанаар санал солилцсон байна. Айлчлалын үр дүнгийн талаар хоёр улсын Төрийн тэргүүн нар мэдээлэл хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч “ОХУ-ын Засгийн газраас бидний хүсч байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг "Улаанбаатар төмөр зам" хамтын нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхлоо Монголын тал илэрхийллээ. 2018 оны зургаадугаар сард Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Транзит тээврийн гэрээ нь энэхүү боломжийг бидэнд нээсэн билээ. Бид Алс Дорнодын Зарубина боомтыг эзэмшдэг ОХУ-ын Беско компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж дуусгаад байна” гэж мэдэгдсэн юм.     
“Сауд Гоби Коэл Транс”-ийн үйл ажиллагааг зогсоолоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 12-ны өдөр  шуурхай хуралдаан зарлаж, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй Өмнөговь аймаг дахь Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс”-ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсөн юм. 
Монголын уул уурхайн салбар дэлхийн чиг хандлага руу ойртлоо Дэлхийн уул уурхайн томоохон хуралд тооцогддог Канадын Хайгуулч, олборлогчдын холбооны (PDAC) 87 дугаар чуулга уулзалт энэ жил гуравдугаар сарын 3-6-нд зохион байгуулагдан нийт  130 гаруй орны 26 мянга орчим оролцогч төлөөлөгч хүрэлцэн ирлээ. 
Үндэсний геологийн албыг энэ жил байгуулна “Монголын геологи хайгуул-2019” олон улсын чуулган өнөөдөр эхэллээ. 11 дэх удаагаа болж буй тус чуулган  нь Монгол Улсад  Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаагаараа онцлог юм.
”Jaguar Land Rover”-ийн үзэсгэлэнгийн танхим нээгдлээ Тансаг ангиллын автомашин Jaguar, Land Rover-ийн үзүүлэнгийн танхимын нээлт өнөөдөр боллоо. "Старчейз Автомотив Лимитд" ХХК нь Jaguar, Land Rover брэндийн Монгол дахь албан ёсны дилерийн эрхийг өмнөх дилерээс нь өнгөрсөн оны аравдугаар сард шилжүүлэн авсан билээ.
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулна Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна.
“Уул уурхайн алдрын од” одон гардууллаа Сар шинийн баярыг тохиолдуулан уул уурхайн салбарын дээд шагнал “Уул уурхайн алдрын од” одонгоор Шинжлэх ухааны гавьяат ажилтан, ШУТИС-ийн хүндэт профессор, Монголын Маркшейдерийн холбооны хүндэт Ерөнхийлөгч Д.Дондов, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны хүндэт Ерөнхийлөгч М.Дамдинсүрэн нарыг тус тус шагналаа.
Тавантолгойн станц 2023 онд ашиглалтад орно Тавантолгойн ордыг түшиглэн Оюутолгойн төслийг эрчим хүчээр хангах цахилгаан станц барих тухай гэрээнд гарын үсэг зурах эрхийг сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нарт олгохоор болов.
“Уурхайчин эмэгтэйчүүд” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ Уул уурхайн салбар үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн өдрийг тохиолдуулан Австралийн Элчин сайдын яам “Уул уурхай дахь эмэгтэйчүүд” олон улсын байгууллагатай хамтран “Уурхайчин эмэгтэйчүүд” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг өнөөдөр анх удаа Ашигт малтмал, газрын тосны газар дээр нээлээ.
“Өрөмдлөг-2018” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, ”Эрдэнэдрийлинг” ХХК хамтран “Өрөмдлөг-2018” олон улсын эрдэм шинжилгээний XX хурлыг арванхоёрдугаар сарын 19-нд “Корпорейт конвеншн” төвд зохион байгуулахаар болжээ.
“Ирээдүйг бүтээлцэх төслийн удирдлага” олон улсын бага хурал зохион байгуулагдлаа Аливаа салбар дахь төслийг удирдан хэрэгжүүлэх соёл стандартыг хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, үндэсний болон дэлхийн туршлагыг таниулах зорилттой “Ирээдүйг бүтээлцэх төслийн удирдлага” бага хурал “Туушин” зочид буудалд зохиогдов.
21 аймгийн сэтгүүлчид Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцлаа The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ орон нутгийн сэтгүүлчдийн уул уурхай, эдийн засгийн мэдлэг, ойлголтыг тэлэх үе шаттай сургалтуудыг өнгөрсөн жилүүдэд амжилттай зохион байгуулж ирсэн билээ.
“Mining Forum-2018” анх удаа зохион байгуулагдлаа Дэлхийн эрдсийн зах зээл сэргэж буйн нөлөөгөөр Монголын уул уурхайн салбарт сүүлийн үед эерэг нааштай олон үйл явдлууд өрнөж, гадаадын хөрөнгө оруулагчид нарлаг эх орныг маань олноор зорих болсон нь сүүлийн үеийн томоохон хурал чуулгануудаас харж болохоор байна.
“Вай Ти Эм Монголиа” компани 5 жилийн ойгоороо Алтан медаль хүртлээ Yokohoma компанийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютор “Вай Ти Эм Монголиа” ХХК-ийн 5 жилийн ойн хүндэтгэлийн ёслолын арга хэмжээ энэ сарын 10-нд АСEМ цогцолборт боллоо.
Авлигын эсрэг тэмцэх хамтарсан төсөл, санаачилгууд тодорхой биш байна Транспэрэнси Интернэшл (ТИ) байгууллагаас санаачлан BICА (Business Integrity Сountry Agenda) буюу бизнесийн салбар дахь шударга байдлын үнэлгээг хэд хэдэн улсад амжилттай хэрэгжүүлж байна.
Уул уурхайн салбар дахь 368 гэрээг ил тод болгоно Монгол-Украйн улсын ОҮИТБС-ыг хэрэгжүүлж буй туршлага солилцох уулзалт Нээлттэй нийгэм форум дээр болов. Уулзалтад Украйн улсын ОҮИТБС-ын мэргэжилтнүүд оролцсон юм.
“Монгол улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн нээлт боллоо Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ТICA), Германы Олон улсын хамтын ажиллагааны (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр хамтран “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн 2.5 жилийн хугацаанд хэрэгжүүлж эхлээд байна.
“Вагнер Ази Автомотив” компани “Approved Pre-Owned” хөтөлбөрөө танилцуулав Jaguar, Land Rover брэндийн албан ёсны дилер “Вагнер Ази Автомотив” ХХК-ийн зүгээс “Approved Pre-Owned” буюу “Баталгаажсан, ашиглагдсан автомашин” хөтөлбөрийг Монголд анх удаа хэрэгжүүлж эхэлсэн тухайгаа тус компанийн Гүйцэтгэх захирал Гаррэт Вилсон “Хэвлэл мэдээллийн өдөрлөг”-ийн үеэр дуулгалаа.
“Тод Ундрага” ХХК хүчин чадлаа CAT773E автосамосвалуудаар өргөтгөлөө Дэлхийд алдартай Катерпиллар брэндийн Монгол дахь дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг өөртөө шингээсэн CAT773E загварын өөрөө буулгагч автосамосвалууд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 30-нд зохион байгууллаа.
6 7 8 9 10 11 12