Мэдээ мэдээлэл
“УБТЗ” ХНН 372 вагон нүүрс зөөвөрлөжээ
Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги, Баянхошуу, Замын-Үүдийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортын 4310 тээврийн хэрэгсэл хяналтын дор хэвийн зорчсон байна. Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед салбарын бүх байгууллага, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв” УТҮГ, “Далайн захиргаа” УТҮГ ажлын байр болон тээврийн хэрэгсэл, байгууламжуудад тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийн ажиллаж байна.
“Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн түүхэн хөгжил Өнгөрсөн, одоо, ирээдүй”
“Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг ашиглалтад оруулан, үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эдүгээ 42 дэх жилтэйгээ золгож байна. Эрдэнэт үйлдвэр манай орны уул уурхайн салбарын хөгжлийн түүчээ төдийгүй, Монгол Улсын их бүтээн байгуулалтын он жилүүдийн үлгэр жишээ болсон уул уурхайн томоохон үйлдвэрийн түүхэн замнал юм” хэмээн уулын инженер, шинжлэх ухааны доктор, академич П.Очирбат “Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн түүхэн хөгжил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” номын өмнөтгөлд өгүүлжээ. Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийг бодит баримтад түшиглэн туурвисан уг ном саяхан хэвлэлтээс гарчээ. Эрдэнэт үйлдвэрийн иж бүрэн цогцолборыг бүтээн байгуулахад гар бие оролцож тус үйлдвэрийн үйл ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг хангах ажлын зохион байгуулж байсан эрдэмтэн, судлаач Очирын Эрдэнээ, Дамбын Галсандорж нар уг номыг туурвисан байна.
Анх удаа “Бүтээн байгуулалт 2020” үзэсгэлэн болно
Улаанбаатар хотноо анх удаа “Build Mongolia” буюу “Бүтээн байгуулалт 2020” үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнгээр, дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техник танилцуулна. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хорио цээрийн улмаас гадаад улсын зочид, төлөөлөгчид энэхүү үзэсгэлэнд ирж, оролцох боломжгүй ч зарим орнууд Монгол Улс дахь Элчин сайдын яамдаараа дамжуулан өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилна. Тухайлбал, Канад, Англи болон Чех улсын компаниуд Элчин сайдын яамдаар дамжуулан оролцох юм. Ийнхүү гадаад дотоодын 100 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнгээр бүтээгдэхүүнээ дэлгэнэ. Үзэсгэлэнг зорих ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын барилга, эрчим хүч, зам тээвэр, хүнд үйлдвэрийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ салбарын компаниудаас илтгэл тавина.
Монголын Өрөмдлөгийн Холбоо ахмадуудаа хүлээн авч уулзав
Монголын Өрөмдлөгийн Холбоо өрөмдлөгийн салбарын ахмадууд, алдартнуудаа өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Жил бүрийн сар шинээр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү уулзалт дэлхий нийтийг түгшээгээд байгаа “Ковид-19” цар тахлын улмаас хойшлоод байсан юм. Гэсэн хэдий ч холбооны зүгээс уулзалтыг аравдугаар сарын 1-нд тохиосон Олон улсын ахмадын баяртай холбогдуулан зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Өрөмдлөгийн цогц үйлчилгээ, судалгаа шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Дриллинг” компанийн байранд болсон тус уулзалтад Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Сүрэнхүү, Монголын Үндэсний Геологийн албаны дарга О.Чулуун, Байгаль орчны гавьяат ажилтан Ч.Ганболд, Гавьяат уурхайчин М.Баян, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор, туйл судлаач Л.Дүгэржав нарын олон ахмадууд, тус салбарын эрдэмтэн судлаач, багш нар, яам агентлаг, компанийн төлөөллүүд оролцов.
У.Хүрэлсүх: Орон сууцжуулалтын төсөлд Дарханы төмөрлөгийн үйлдвэр чухал үүрэгтэй
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажиллах үеэрээ "Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр" ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ” гэв. Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компани 1990 онд байгуулдсан, уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Монгол гангаар Монголыг хөгжүүлнэ” гэсэн уриа, зорилготой. Улсдаа металлургийн анхдагч, хамгийн том ган үйлдвэрлэгч юм. Гангийн үйлдвэр нь жилдээ 121.7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100 мянган тонн цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай.
БАРИЛГА, ЗАМ ТЭЭВЭР, ЭРЧИМ ХҮЧ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХАМГИЙН ЧУХАЛ ҮЗЭСГЭЛЭН -БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2020
Build Mongolia 2020 буюу Бүтээн байгуулалт 2020 барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, уул уурхайн салбаруудыг багтаасан олон улсын үзэсгэлэн 2020 оны 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдана.
Монгол Улсын бүтээн байгуулалт дэд бүтцийн хамгийн чухал салбаруудын төлөөлөл нэгэн дээвэр дор цугларч хоёр өдрийн турш бараа материал, техник технологио дэлгэн үзүүлэхээс гадна салбаруудад тулгамдаж буй асуудлын талаар семинар зөвлөгөөн явуулна.
“Нөхөн сэргээлт-2020” хяналт, шалгалт хоёр сар үргэлжилнэ
Нийслэлийн Байгаль орчны газар /НБОГ/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ Экологийн Цагдаагийн албатай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Монгол Улсын Засгийн газрын 2014 онд баталсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу нийслэлийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах асуудлыг шийдвэрлэх эрхтэй болсон байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яам баталдаг бөгөөд төлөвлөгөөний биелэлтийг орон нутгаас томилогдсон ажлын хэсэг хүлээн авч дүгнэдэг байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 42 км, Тавантолгой- Зүүнбаян чиглэлд 47 км төмөр зам бариад байна
“Тавантолгой төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирал Н. Удаанжаргал “Хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээгээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил үерийн усанд угаагдсан, чанаргүй төмөр зам барьж байна гэх мэтээр худал, баримтгүй, мэргэжлийн бус мэдээлэл цацагдлаа... Манай компани уг төмөр замын ажилд чанарын хяналтыг нь хариуцан ажиллаж байна. Манай инженер, техникийн ажилтнууд төслийн талбайд тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд уг төмөр замын суурь бүтэц үерийн усанд угаагдаагүй, эвдрэл гэмтэл үүсээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв. Мөн тэрбээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам бол монголчууд барьж буй, чанартай бөгөөд маш богино хугацаанд гүйцэтгэж буй, манай улсын түүхэнд бичигдэн үлдэх бүтээн байгуулалт байх болно гэдгийг тодотголоо.
Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх “Шинжлэх ухааны зөвлөл”-ийн гишүүдэд батламж гардууллаа
Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх “Шинжлэх ухааны зөвлөл”-ийн гишүүдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ. Тус газрын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн А-33 дугаар тушаалаар Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоог боловсронгуй болгох, бодлогын уялдааг сайжруулахад нэгдсэн удирдлагаар хангах, шинжлэх ухааны үндэстэй судалгааны чиглэлийг тодорхойлоход бодлогын зөвлөмж, дэмжлэг үзүүлэх зорилго чиг үүрэгтэй “Шинжлэх ухааны зөвлөл”-ийг Үндэсний хөгжлийн газрын даргын дэргэд байгуулан ажиллаж ирсэн юм.
Монгол Нүүрс 2020 ном хэвлэгдэн гарлаа
Салбартаа ажиллаж хөдөлмөрлөн, бодит туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүдийн дүгнэлтүүд болон дотоодод тулгамдаж буй асуудлууд, технологи, гадаад нөхцөл байдал, зах зээлийн шинжилгээний мэдээллийг хамруулсан цогц бүтээлийг “Монгол нүүрс ассоциаци”-аас эрхлэн гаргасан байна.
“Монгол нүүрс-2020” нэртэй энэхүү бүтээлд цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлсон бөгөөд ийм төрлийн бүтээлийг “Монгол нүүрс ассоциаци”-аас анх удаа эрхлэн гаргаснаараа онцлогтой.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 43.5 км төмөр замыг барилаа
Эдийн засгийн ач холбогдлоороо дэлхийд дээгүүрт тооцогдох Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажил эрчимтэй өрнөж байна. Өнгөрсөн 2019 оны тавдугаар сард уг төслийн шавыг тавьж байсан бол өнөөдрийн байдлаар газар шорооны ажил 82%, хоолойн ажил 67%, худаг усны ажил 84%-тай байна. Мөн Зүүнбаян өртөөнөөс эхлэн угсарч буй дээд бүтцийг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, эхний 43.5 км-ийг барьж дуусгалаа.
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-уудад онцгой дэглэм үргэлжилнэ
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал өчигдөр болж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет ХХК-иудыг 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Засгийн газрын тогтоолоор 100% ТӨҮГ болгон өөрчлөн байгуулж, дүрмийг нь баталж, Засгийн газар шууд хяналтадаа авч зургаан сарын хугацаагаар хоёр удаа сунган УИХ-ын тогтоолоор онцгой дэглэм тогтоон үйл ажиллагааг нь үргэлжүүлж байгаа билээ. Онцгой дэглэмийн хугацаа 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болсныг Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн нэгдүгээр зүйлийг үндэслэн өнөөдрөөс дахин зургаан сараар сунгаж Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав.
ЗГ: Тавантолгойн станцын санхүүжилтийг төр хариуцаж, 450МВт-ын хүчин чадалтай байхаар тогтов
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар (2020.04.08) Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж байгуулахтай холбоотой чухал шийдвэр гаргасан тухай Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн мэдэгдлээ.
Уг шийдвэрээр Тавантолгойн цахилгаан станцыг төрийн санхүүжилтээр буюу Оюутолгой төслийн өргөтгөл шатны санхүүжилтэд станцын зардлыг оруулахгүй байхаар тогтлоо. Түүнчлэн станцын нийт хүчин чадлыг 300МВт бус 450МВт байхаар тогтсон байна. Станцыг 2024 онд ашиглалтад оруулахаар тооцож буй аж. Уг төслийн хөрөнгө оруулалтын зардал 600 сая ам.доллар байх төлөвтэйг салбарын сайд мэдэгдлээ.
Шивээхүрэн боомтоор онцгой горимоор нүүрс экспортолж эхэллээ
Улсын Онцгой Комиссын (УОК) шийдвэрээр өнөөдөр (2020.03.30) Шивээхүрэн боомтоор онцгой горимоор нарийн зохион байгуулалт дор нүүрс тээврийг явуулж эхэллээ. “Нүүрс тээврийн жолооч Хятадад хоноглохгүй, ямар нэгэн харилцаа үүсгэхгүйгээр тээврийн үйл ажиллагаа явагдана. Эхний ээлжинд өдөрт 130-150 тээврийн хэрэгсэл нэвтрүүлж гаргахаа холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг хангалаа” хэмээн Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд мэдэгдэв.
"Mongolia Mining 2020" олон улсын үзэсгэлэн түр хугацаагаар хойшиллоо
Mongolia Mining 2020 - Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн нь энэ оны 4 сарын 08-10 ны хооронд зохион байгуулагдахаар товлогдсон, бэлтгэл хангагдаж байсан. Гэвч дэлхийг хамарсан Корона вирусийн халдвар Монгол улсад илэрсэнтэй холбогдуулан үүссэн онцгой нөхцөл байдлаас үүдэн үзэсгэлэнг товлогдсон өдрөөс хойшлуулах болсноо үүгээр мэдэгдэж байна. Одоогоор бид тодорхой хугацаа зарлах боломжгүй ч үзэсгэлэнд оролцогч, хамтран ажиллагч байгууллагуудын ажилд аль болох таатай байхаар, уул уурхайн улирлыг угтан зохион байгуулахыг зорьж байна.Нөхцөл байдалтай уялдуулан, шинээр өдөр товлож, зохион байгуулах хорооны зүгээс үзэсгэлэн болох өдрөөс 30 хоногийн өмнө албан ёсоор зарлах болно.
“Газрын ховор элемент” хөтөлбөрийг боловсруулж байна
Монгол орны газрын ховор элементийн геологи, хайгуулын судалгааг идэвхжүүлэх, нөөц өсгөх, ашиглах, үйлдвэрлэл, техник, технологийг хөгжүүлэх, салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, салбарын хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхижуулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор “Газрын ховор элемент” хөтөлбөрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам боловсруулж байна. Тус яамны хурлын танхимд өнөөдөр уг хөтөлбөртэй холбоотой талуудын хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд тодорхой саналуудыг тусгахаар ажиллаж байна.
Ашигт малтмалын баяжуулагчид оны ажлаа хэлэлцэж дүгнэлээ
Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо (МАМБХ) жил бүр өөрсдийн үйл ажиллагааг гишүүд, гишүүн байгууллагын болон холбоог үүсгэн байгуулсан ахмад үеийн төлөөллүүддээ тайлагнаж, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган ажилладаг юм. Тус холбоо 2019 оны ээлжит бүх гишүүдийн хурлыг энэ сарын 6-нд UВ Grand Hotel-д зохион байгууллаа. Энэ удаагийн хурлыг МАМБХ-ны Ерөнхийлөгч Б.Чинзориг нээж холбооны үйл ажиллагааны тайланг, Гүйцэтгэх захирал Н.Буян-Өлзий 2019 оны санхүүгийн тайланг нийт гишүүддээ мөн танилцуулсан юм. 2019 оны хувьд МАМБХ-ны хувьд ололт амжилт ихтэй, төлөвлөсөн ажлуудаа 90%-тай хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал, тус холбоог үүсгэн байгуулагч, Хүндэт Ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер М.Дамдинсүрэн “Уурхайчдын алдарын од” шагналыг хүртжээ.
Айлчлалаар Монгол, Оросын тал 15 баримт бичиг үзэглэжээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар Орос улсад арванхоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна. Айлчлалаар Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээрийн үр дүн Засгийн газар болон яамд хооронд нийт 15 баримт бичгийг байгуулжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын энэхүү айлчлал нь есөн жилийн дараа ОХУ-ад хийж байгаагаараа онцлог юм.
ЗТХ-ийн сайд Оросын РЖД-ийн Ерөнхий захирал О.В.Белозёровтой уулзав
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Монголын талын хувь нийлүүлэгч, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Москва хотноо аравдугаар сарын 28-нд “Оросын төмөр замууд” ХНН-ийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга, УБТЗ ХНН-ийн Оросын талын хувь нийлүүлэгч О.В.Белозёровтой хоёр талын уулзалт хийлээ. Тус уулзалтаар, Зам, тээврийн хөгжлийн сайд Монгол Улсад хэрэгжиж буй төмөр замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төв коридорын зарим хэсгийг шинэчлэх ажилд “Оросын төмөр замууд” ХНН-тэй хамтарч ажиллах, техникийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлын талаар санал солилцжээ. Мөн талууд “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, техникийн шинэчлэлт хийх тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллахаар тогтсон байна.
"Оюутолгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох баримт бичгүүд”
УИХ-ын дэд дарга, Сангийн сайд асан С.Баярцогт цаг үеийн асуудлаар арваннэгдүгээр сарын 4-нд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Оюутолгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох баримт бичгүүд” хэмээх 500 хуудас бүхий товхимолыг гаргажээ. Энэхүү товхимолд Оюутолгой төслийн 2009, 2011 онд батлагдсан гэрээнүүдийг монгол, англи хэл дээр хэвлэсэн байна. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиуд, УИХ, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байсан байдал, шийдвэр, санал хураалт, УИХ-ын чуулганы хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл зэрэг Оюутолгой төсөлтэй холбогдох бүх эх сурвалж, бичиг баримтын эмхэтгэлд багтсан аж.