Мэдээ мэдээлэл
Шивээхүрэн-Сэхээ боомтын тээврийн хөдөлгөөнийг сэргээв
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг 25-ны өдрөөс эхлүүлээд байна.
Нүүрсний уртын тээвэр эхэллээ
Өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхэлж, эхний ээлжид 100 машин өглөөний таван цагт ажилдаа гарчээ. "Цагаан хад" дахь халдвар хамгааллын дэглэм сайжруулах ажлыг шат дараалалтайгаар хийсэн нь өнөөгийн үр дүнг авчирсан гэхэд болно. Нөгөө талаас Ганц мод боомт дахь шинжилгээгээр богино тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног ковидын эерэг тохиолдол илрээгүй байна. Иймд өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхлүүлж, тавдугаар сарын 31-нээс задгай нүүрсний тээврийг эхлүүлэхээр болжээ. Манай улс энэ жил 36.7 сая тонн нүүрс экспортлоно гэж төсөвтөө суулгасан.
МУУҮА-ийн Зөвлөлийн даргаар Г.Батцэнгэл сонгогдов
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн (МУУҮА) шинэ зөвлөл 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд хуралдаж бүх гишүүдийн 100%-ийн саналаар "Энержи Ресурс” -ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийг Зөвлөлийн даргаар сонголоо.
Тээвэр, логистикийн салбарын тулгамдсан асуудлаар хэлэлцэв
Манай улс Европ-Азийг холбосон транзит улс болно гэсэн том амбицтай. Замын Үүд-Алтанбулаг чиглэлийн 987 км автозамыг байгуулбал транзит улс болох боломж бүрдэнэ. Энэ хоёр боомтдоо транзит тээврийн тусдаа зам терминалыг бий болгох юм. Ингэснээр дараалал үүсэхгүй, бүртгүүлээд гарах боломжтой аж. Үр дүнд нь Монгол улсын эдийн засгийн босоо коридор бий болно” гэж Монгол Улсын Засгийн газрын “Боомтын сэргэлт” бодлогын бичиг баримтад тусгасан.
Газрын тосны үйлдвэрийн түүхий тос дамжуулах хоолойн төслийн гэрээг үзэглэв
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 06-ны хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дамжуулах хоолойгоор тээвэрлэхийг шийдвэрлэсэн. УУХҮЯ-наас “Монгол улсад газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерийг олон улсад нээлттэй зарлаж, тендерт БНХАУ-ын Төрийн өмчит “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компани шалгарсан юм.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын цахим системийн сургалт боллоо
Манай улс энэ онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчилж, энэ хүрээнд бүх үйл явцыг цахимжуулахаар болоод байгаа юм. Ийнхүү салбарын аж ахуйн нэгжүүдэд зориулж тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын цахим системийн танхимын сургалтыг (2022.04.15) зохион байгууллаа. Эхний удаад сургалтыг танхимаар явуулсан бол цаашид Үндэсний геологийн алба сургалтыг цахимаар аж ахуйн нэгжүүдийн дунд явуулах бөгөөд ойрын хугацаанд сонгон шалгаруулалт явуулах талбайг нэгдсэн байдлаар зарлах юм байна.
Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагааг ойрын үед сэргээнэ
Хилийн боомтуудын хэвийн үйл ажиллагааг хангах, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын Засгийн газраас шат дараатай арга хэмжээ авч байгаа бөгөөд ойрын үед цар тахлын улмаас хаагдсан зарим боомтуудын үйл ажиллагааг сэргээх, боомтын бүтээн байгуулалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаагаа дурдав. Тодруулбал, Сэхээ, Лаоемяо боомтын бүтээн байгуулалтын ажил амжилттай явагдаж буйг дурдаад, ойрын үед нээх боломж бүрдсэнийг хятадын тал мэдэгдэв.
“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн тендерийн явц удаашралтай байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон БНЭУ-ын ЭКСИМ банк, “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн Менежментийн зөвлөх компанийн удирдлагуудтай уулзаж төсөл хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй зарим асуудлаар (2022.03.31) санал солилцлоо. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн зөвлөх “Engineers India Limited” компанийн гүйцэтгэх захирал Вартика Шукла “Нэн тэргүүнд тендерийн сонгон шалгаруулалтад оролцож буй компаниудын үнийн дүнг бууруулах болон бусад гарц шийдлийг олох нь чухал" гэсэн юм.
МУУҮА-ийн Бүх гишүүдийн хурлаар шинэ Гүйцэтгэх захирлаа сонгов
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн (МУУҮА) 2022 оны Бүх гишүүдийн хурал өнөөдөр боллоо. Жилд нэг удаа хуралддаг тус хурал өнгөрсөн хоёр жил “Ковид” цар тахлын улмаас завсарлаад байсан юм. Энэ удаагийн Бүх гишүүдийн хурлаар ассоциацийн 2021 оны ажлын тайлан, энэ жилийн шинэ төлөвлөгөөгөө хэлэлцэн дүрэмдээ өөрчлөлт оруулжээ. Дүрмийн өөрчлөлтөөр хэд хэдэн шинэлэг зүйлүүд тусгагдсан гэдгийг ассоциацийн төлөөллүүд хэлж байна.
ЗТХЯ: Энэ тохиолдлыг осол гэж үзэхгүй, гологдол гэж тооцно
Зам, тээврийн хөгжлийн яам болон Улаанбаатар төмөр зам ХНН-ийн холбогдох албаныхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболд “2022 оны гуравдугаар сарын 27-ны 19:40 цагт Цогтцэций өртөөнд аж ахуйн ажил хийж байсан галт тэрэгний нэг вагоны дугуй замаас гарсан. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зарим мэдээлэл буруу ойлголт төрүүлээд байна. Жишээлбэл, вагоны зураг нь 2018 онынх байгаа юм. Өчигдөр болсон энэ тохиолдлыг осол гэж үзэх боломжгүй. Төмөр замын мэргэжлийн хэллэгээр энэ тохиолдол нь осол биш гологдол гэсэн ангилалд багтана” хэмээн хэллээ.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226км үргэлжлэх төмөр замын суурь бүтэц нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян өртөөнөөс Ханги - Мандал боомттой холбогдоно. Тус төмөр зам ашиглалтад орсноор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөө өртөөнөөс Хятадын Бугат өртөө хүртэлх тээврийн зайг 1,722 км-ээс (Замын-Үүд-Эрээн) 1,404 км (Ханги-Мандал) буюу 306 км-ээр дөт болгож, улмаар төмрийн хүдрийн тээвэрлэлтийн өртгийг тонн тутамд 4-8 ам.доллароор бууруулна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 3200 тонн зэсийн баяжмал тээвэрлэв
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусаж, галт тэрэгний хөдөлгөөний зүгшрүүлэх тээвэрлэлтийг амжилттай эхлүүллээ. "Монголын төмөр зам" ТӨХК-ийн "Оюутолгой" ХХК-тай хамтарсан гэрээний дагуу гуравдугаар сарын 5-ны өдөр 3200 тонн зэсийн баяжмалыг 50 вагонд ачиж, тээвэрлэн, Замын-Үүд боомтод хүргэн, экспортод гаргахад бэлэн болсон байна.
Байгалийн хийн хоолойн төслийн Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээг үзэглэв
ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий хоолой татах төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн баталгаажуулах Протоколд өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд гарын үсэг зурсан билээ. Тэгвэл төслийн дараагийн шат буюу Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлуудыг эхлүүлэх тухай гэрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар (2022.02.28) гарын үсэг зурлаа.
УБТЗ: Төмөр замын тээврийн хориг бүрэн цуцлагдаагүй
Хоёрдугаар сарын 11-нээс хойш 1200 орчим вагон, 85000 тонн зэсийн баяжмал БНХАУ-д хүлээлгэн өгсөн. “Улаанбаатар төмөр зам” ХНН цаашид экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талд санал тавин, цахим уулзалт зохион байгуулж байна.
Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний аргачлалын талаар сургалт болно
Монгол, Австралийн засгийн газрууд Австрали Монголын Эрдэс Баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП2)-ийг хэрэгжүүлж буй төслийн хүрээнд уул уурхайн хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлд оролцогчид, мэргэшсэн мэргэжилтнүүд, үнэлгээчдэд зориулан дараах сургалтуудыг зохион байгуулах гэж байна. Тухайлбал Австралазийн Уул уурхай, Металлургийн Институт (AusIMM – Australasian Institute of Mining and Metallurgy)-ээс ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний ВАЛМИН код (VALMIN Code)-ын тайлагнал, арга аргачлал, МОНВАЛ хорооноос МУ-ын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний “МОНВАЛ код (MONVAL Code)-ын танилцуулга, мэргэжилтний ёс зүй” сургалтуудыг зохион байгуулах ажээ.
Цагаанхадны тээвэрт гарч чадаагүй жолооч нарт давуу боломж олгоно
Уулзалтаар нэгдүгээр сарын 12-нд Баянзам тээвэрчдийн холбоо, Тээвэрчдийн гэргий нарын холбооноос тавьсан нэг ч рейс хийгээгүй тээвэрчдийг бөмбөлөгт оруулж сар шинийн баяраас өмнө тээвэрт гарах бололцоо олгох асуудлыг шинээр баталсан хуваарьт оруулсан тухай Гашуунсухайт боомтын төлөөлөгчөөр томилогдсон Ш.Эрдэнэжаргал мэдэгджээ. Тодруулбал шинэ хуваарьт шинээр шилжин орсон 12 бөмбөлөгт тээвэр/рейс хийгээгүй жолооч нар багтааж оруулсан байна.
“Дэлхийн эдийн засгийн чуулган”-ы цахим хурлаар 2022 оны төлөвийг хэлэлцэж байна
Швейцарийн Давос хотноо жил бүр зохиогддог "Дэлхийн эдийн засгийн чуулган" энэ удаад цар тахлын шинэ хувилбарын улмаас танхимын хурлаа оны сүүл хүртэл хойшлуулсан. Тэгвэл "Дэлхийн эдийн засгийн чуулган"-ы зүгээс "Davos Agenda" цахим хурлыг хоёр дахь жилдээ зохион байгуулж (2022.01.17-21) байна. Энэ удаагийн арга хэмжээ "Дэлхийн нөхцөл байдал" сэдвийн дор болж байна. Ингэснээр уг арга хэмжээ нь дэлхийн удирдагч нарын хувьд энэ оны төлөвийг тодорхойлж, санал бодлоо солилцсон анхны арга хэмжээ болж байгааг чуулганыг зохион байгуулагчид тодотгожээ.
Нүүрс тээврийн компаниуд болон жолооч нар туйлдаж байгааг сануулав
Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэр хийдэг тээвэрчдийн ар гэрийн төлөөлөл өнөөдөр (2022.01.13) Хилийн боомтын зөвлөлд шаардлага хүргүүлж буйг мэдэгдлээ.
Цагаанхадны суурьшлын бүсэд 30 - 180 хоног тээвэр хийж чадалгүй хүлээлтийн байдалд ажил орлогогүй сул зогсож байгаа жолооч нарт сар шинийн баяраас өмнө боломж олгох шаардлагыг тээвэрчдийн ар гэрийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа.