Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл
Шатахуун импортлогчдыг сард нэг удаа шалгана Ашигт малтмал газрын тосны газраас (АМГТГ) өнөөдөр /2022.1.12/ шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд шалгалт явууллаа.
“Ураныг газар доор уусган олборлох нь хамгийн тохиромжтой” Засгийн газраас үүрэг болгосны дагуу ШУА-иас Ажлын хэсэг гарч, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд  хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлох талбайн газар нутгийн байгаль орчин, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлжээ. Нэгдүгээрт, хөрсөнд хүнд метал, цацраг идэвхт бодисын нөлөө байгаа эсэхийг судалжээ. Ингээд төсөл хэрэгжих талбайгаас 62 удаа дээж авч шинжлэхэд хүнд хортой, металл, бохирдол илрээгүй аж. Харин шинжилгээгээр хоёр дээжид хүнцлийн агууламж өндөр гарчээ. Энэ нь тухайн газрын байгалийн тогтоцтой холбоотой гэж дүгнэжээ. Мөн уран торийн агууламж дэлхийн дунджаас хоёр дахин бага гарсан байна.
Газрын тос дамжуулах хоолойн тендерт шалгарсан компанитай хийх гэрээг боловсруулж байна Үйлдвэрийн технологийн бус барилгын ажил /EPC-1/-д шаардлагатай 4000 тонн бараа материал 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын Тяньжин боомтод ирж ачааг боомтын талбайд бүрэн буулгасан байна. Одоо ачааг Эрээн боомт хүртэл тээвэрлэн авч ирэх ажлыг зохион байгуулж байна. Лицензгүй технологийн байгууламжийн ажил /EPC-2/-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд хүлээн авч үнэлгээний ажил хийж эхлээд байна. 
АМНАТ–ийн жишиг үнэ нь татварын дарамт үүсгэж байна гэв Нүүрс олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд оролцсон “Жишиг үнэ ба АМНАТ” хэлэлцүүлэг өнөөдөр  /2021.10.25/ боллоо. Хэлэлцүүлэгт оролцогчид Сангийн яам нь сар бүр нүүрсний зах зээлийн жишиг үнийг тогтоохдоо, бодит бус, хөөсөрсөн үнэ тогтоож байна гэж үзээд, тус яаманд шаардлага хүргүүлэхээр боллоо. Тодруулбал, АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр)-ийг  2021 оны долдугаар сараас эхлэн зөвхөн жишиг үнээр тооцдог болсон бөгөөд энэ нь үндэслэлгүйгээр татвар төлөхөд хүргэж, татварын дарамтад оруулж, цаашлаад аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсооход хүргээд байна гэж уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд үзэж байгаа аж.   
Тээвэрчдийн холбоо: Тээвэрчдээ 2000 шланзтай нь хотод авчирна “Баян зам” тээвэрчдийн холбооноос өнөөдөр /2021.10.20/ мэдээлэл хийж, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг иргэдэд буруу мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ. Төрийн тогтворгүй үйл ажиллагаанаас үүдэн нүүрс тээврийн үйл ажиллагаа зогссон гэж үзээд тус холбооны 2000 тээвэрчдийг  шланзтай нь хотод авчирна гэлээ. “Баян зам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү: -Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийхдээ хэд хэдэн баримтаар тээвэрчдийг, тээвэрчдийн холбоог гүжирдлээ. Тодруулбал, “Баянзүрх” тээвэрчдийн холбоо нь тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах ёстой атлаа бизнес хийж байна гэж ярьсан. Мөн энэ холбоонд 100 гаруй компани байдаг байтал 31 компани гэсэн. Холбоог замын хураамжаа өг, үгүй бол тээвэрт явуулахгүй гэж дарамталдаг гэлээ. Ийм буруу мэдээлэл хийж, нэр төрд халдсан гэх үндэслэлээр өнөөдөр /2021.10.20/ түүнийг шүүхэд өгч байна.
Замын-Үүд-Эрээн боомтыг тодорхойгүй хугацаагаар хаалаа Монгол-Хятадын худалдааны гол суваг болсон Замын-Үүд-Эрээний боомтыг тодорхойгүй хугацаагаар хаажээ. Учир нь Хятадын талд буюу Эрээнд цар тахлын халдвар илэрсэн тул ийнхүү хилийн боомтыг хаахаар болжээ. Ингэснээр хоёр долоо хоног, түүнээс ч урт хугацаагаар боомтоор машин нэвтрэхгүй байж болзошгүй байна.
Х.Нямбаатар: Монголын талын 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бууруулах саналыг “Рио Тинто” илэрхийлсэн Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн  асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Уг хуралдаанд “Рио Тинто” компаниас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн албан захидлыг Оюу толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулжээ. Энэ талаар Оюутолгойн асуудлаар хэлэлцээр хийх Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.  
2021 оны төсвийн тодотголыг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы (07.06) нэгдсэн хуралдаан цахимаар хуралдаж, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны саналаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 55,2% нь дэмжлээ. Тогтоолын төсөлд Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6,829,026.3 сая төгрөгөөр, Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын хэмжээг 10,735,610.8 сая  төгрөгөөр батлахаар тусгасан юм. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацаа хойшлуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
АМГТГ: Монгол Улс шатахууны ердийн хэрэглээний 31 хоногийн нөөцтэй байна Өнөөдөр (2021.07.05)АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулав. Хуралд Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр газрын тосны бүтээгдэхүүний импорт, гадаад нөхцөл байдал, үнэ, шатахууны нөөцийн  талаар танилцуулга хийлээ. Тэрээр “Манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг тул  шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран өргөн хэрэглээний шатахуун болох АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч ирсэн.  2020 оны гуравдугаар сараас хилийн үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн нийт 3 удаа шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан.
Ерөнхий сайд: “100+ төсөл”, арга хэмжээг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрээр эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, хийж байгаа ажлаа товч танилцуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн хамтрах талаар санал солилцов. Засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээн хөгжүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд “100+төсөл, арга хэмжээ” хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний тулд хувийн хэвшлийг боломжит бүх хэлбэрээр дэмжихээ Ерөнхий сайд илэрхийлжээ.  Гэхдээ бүгдийг төр хариуцах боломжгүй. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг Засгийн газар, Ханги-Мандал чиглэлийн төмөр замыг хувийн хэвшил хариуцах боломжтойг жишээ болгов.“Төр бизнест оролцдог, улс төр-бизнес холилдсон, төрийн албан хаагчид хүнд суртал, чирэгдэл учруулдаг, авлига нэхдэг, хэн нэгэнд нь давуу байдал олгодог зэргийг одооноос тэглэж, бизнесийг жам ёсоор нь  явуулах ёстой”-г Ерөнхий сайд цохон тэмлэглэжээ.
Л.Оюун-Эрдэнэ: “Ногоон бүс” зарлаж,  дотоодын цэргийн Тавантолгой анги байгуулна Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнөөдөр (05.06)  хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцаж байна. Тэрээр Гашуунсухайтын боомтоос гадна Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, халдвар хамгааллын явц байдалтай биечлэн  танилцахаар төлөвлөжээ. Өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 76 жолооч экспорт, импорт хийхээр Хятадын талд шинжилгээ өгсөн байна. Жолооч нарын хариу сөрөг гарвал тус хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байсан. Тэгвэл Ерөнхий сайд хилийн боомттой танилцахдаа дараах мэдээллийг  өглөө.   
Гашуунсухайт боомтын нэвтрэлт түр хугацаагаар зогслоо Монголын нүүрсний экспортын гол суваг Гашуунсухайт боомтоор нүүрс, зэсийн баяжмал ачсан машинуудыг нэвтрүүлэхийг дөрөвдүгээр сарын 30-наас хориглосон байна. Энэ нь Хятадын талаас авдаг түргэвчилсэн шинжилгээгээр нүүрс тээврийн нэг жолоочид халдвар илэрч, эерэг гарсантай холбоотой ажээ. Үүнтэй холбоотойгоор Тавантолгойн бүлэг ордод олборлолт явуулдаг компаниудын уурхайгаас нүүрсний уртын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Эерэг тохиолдол илэрсэн жолооч нь түргэвчилсэн шинжилгээнд орохоос өмнө Монгол талдаа өгсөн PCR шинжилгээгээр сөрөг гэсэн дүнтэй гарсан байна. Түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан жолоочийг Ханбогд сумын Эрүүл мэндийн төвд тусгаарлажээ.
Уурхайчдад дархлаажуулалтын II тун хийх ажил ирэх сарын 2-ны өдрөөс эхэлнэ Коронавируст халдвар /SARS-CoV-2/-ын эсрэг дархлаажуулалтын I тунд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 25 мянга орчим ажилтан хамрагдсан бол II тунд Тавантолгой, Нарийн сухайт, Айл баяны уурхайнуудын ажилчдыг эхний ээлжинд хамруулахаар боллоо. ЗХЖШ-ын явуулын баг дархлаажуулалтыг гурван чиглэлд хийх бөгөөд нэгдүгээр баг тавдугаар сарын 2-ны өдөр, хоёр ба гуравдугаар баг тавдугаар сарын 4-ний өдөр дээрх чиглэлийн уурхайнуудад дархлаажуулалтыг эхлүүлнэ. Чиглэл бүрд эмнэлгийн 10 ажилтантай бүрэлдэхүүн, түргэн тусламжийн нэг машин вакциныг тээвэрлэх ба түргэний гурван машиныг ЗХЖШ-аас гаргах юм.
Нүүрс олборлолтын гол бүс Гурвантэс сум тэг зогсолт хийлээ Гурвантэс сум болон Нарийнсухайтын бүлэг орд “Саусгоби сэндс” ХХК-д КОВИД-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл тэг зогсолт хийхээр боллоо. Тодруулбал Гурвантэс сумын онцгой комиссын (2021.03.31-ний өдрийн) хурлын шийдвэрээр 2021.03.31-ний өдрийн 14:00 цагаас ирэх сарын  03-ныг хүртэлх хугацаанд Тэг зогсолт хийх тухай Сумын засаг даргын захирамж гарлаа.
ЗТХ-ийн сайд төмөр замын төслүүдийн явцтай танилцжээ Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар (2021.03.21) Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцжээ. ЗТХ-ийн сайд гүйцэтгэл удаашралтай байгаа хэсгүүдийн учир шалтгааныг тодруулж, хариуцсан байгууллага, хүнтэй холбогдон арга хэмжээ авч, гүүр хоолойд хийх шаардлагатай нэмэлт ажиллагаа, төмөр замыг элсний нүүдлээс хамгаалах арга зам, гарц шийдлийн талаар гүйцэтгэгч нартай санал солилцож тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. 
Монгол, Энэтхэгийн “Нүүрс-кокс-ган-хими” хурал болно “Монгол нүүрс” ассоциацаас Энэтхэгийн талтай хамтран “Нүүрс-кокс-ган-хими” цахим хурал (2021.02.10) зохион байгуулна. Тус хурлаар Монголоос коксжих нүүрс Энэтхэг рүү экспортлох боломж, Энэтхэгийн коксжих нүүрсний зах зээлийн чиг хандлага, тус улсын кокс болон гангийн төсөл, нүүрс баяжуулах асуудлуудыг хөндөхөөр төлөвлөжээ. Энэтхэгийн талаас “Indian Coal Preparation Society”, “Tata steel”, “Cotecna India”, “Talcher Fertilizers”, “Central Institute of Mining and Fuel Research” зэрэг байгууллагууд оролцож илтгэл тавих аж.
2021 онд Хятад 75 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвтэй “Монгол нүүрс” ассоциацаас Хятадын “Today think thank” байгууллагатай хамтран 2021 онд  хоёр улсын нүүрсний худалдааны төлөв, чиг хандлага болон тулгарч байгаа бэрхшээл, асуудлын талаарх мэдээлэл солилцох хурлыг (2021.01.28) онлайнаар зохион байгуулав. 2021 онд Хятад улсад цар тахлын нөлөө буурч эдийн засаг өсөх дүр зурагтай байна. “Today think thank”-ийн мэдээлснээр, энэ онд тус улс 75 сая тонн коксжих нүүрс импортлох бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад 2-3 сая тонноор нэмэгдэх төлөвтэй. 2020 оны дүнгээр Хятад 72.57 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 2019 оныхоос 2.7%-иар буурчээ. Үнийн хувьд 2021 онд тонн коксжих нүүрс 1400-1600 юань буюу өндөр түвшинд байх ба жилийн хоёрдугаар хагаст эрэлтээ дагаад үнэ өсөх хандлагатай байна. Харин эрчим хүчний нүүрсний импортын хэмжээ 300 сая тоннд хадгалах бололтой.
Н.Тавинбэх: Тавантолгойн станцын зураг төслийн ажил эхэлсэн Энэ сарын 13-нд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлана. Тавантолгойн цахилгаан станцын зураг төслийн ажил эхэлсэн тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тодотгов. Цахилгаан станцын өргөтгөлийг "ДЦС-IV" болон ОХУ-ын "Уралын турбин завод" компанийн инженер, техникийн ажилчид хамтран хийлээ. Туслан гүйцэтгэгчээр "Ган цагаан өргөө", "Морьтон", "ББЗБ", "Эрчим сервис", СММ", "Монкран консалтинг", "Бестпрайс", "Ханжинбулаг", "Шинэ эхлэл төсөөлөл", "Ди Ти Юу" компани ажиллажээ. "ДЦС-IV" компани Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны 70, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65%-ийг үйлдвэрлэж байна.
Монгол, Хятадын тал төмөр зам, боомтын асуудлаар санал солилцжээ Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэн нар цахим уулзалт зохион байгуулжээ. Хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, томоохон ажлыг хийж хэрэгжүүлэхэд эрхэм сайдтай хамтран идэвхтэй ажиллана гэдгээ Монголын тал илэрхийлсэн байна. Улмаар Монгол, Хятад улс хоорондын бараа худалдаа, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг дэмжих, төмөр замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд тодорхой асуудлуудыг талууд хөнджээ.
Ашигт малтмал экспортлогч компаниудыг халдвар хамгааллын онцгой дэглэмд шилжүүлнэ -Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн экспортлодог аж ахуйн нэгжүүдийг халдвар хамгааллын онцгой дэглэмд шилжүүлж, халдвар, хамгааллын аюулгүй нөхцөл бүрдүүлэх, -Хилийн боомтуудыг халдвар хамгааллын онцгой дэглэмд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, тээврийн жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулах, боомтуудыг “Ногоон бүс” гэж зарлах, тээвэрлэлтийг дараалал үүсгэхгүй зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
4 5 6 7 8 9 10