Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл
Монгол улс уул уурхайн салбарын туршлагаа хуваалцаж байна Киргиз улсын Бишкек хотноо өнөөдөр Канад, Монгол, Киргиз, Мьянмар, Норвеги, Зүүн Тимор, Герман улсын оролцоотой “Уул уурхайн салбар дахь төрийн оролцоо” сэдэвт семинар хурал эхэллээ. Хурлаар дээрх орнууд уул уурхайн салбар дахь төрийн бодлого болоод оролцоо, орлогын хуваарилалт, ард иргэдэд хүрэх үр өгөөж, авлигын нөлөө зэрэг асуудлаар туршлага солилцож байна.
ЕСБХБ хөрөнгө оруулалтаа тээврийн дэд бүтцийн салбарт өргөжүүлнэ Фил Беннетт Улаанбаатар хотод айлчилж, шинэ засгийн газар, бизнесийн төлөөлөлтэй уулзан ЕСБХБ-ны стратегийг хэлэлцэнэ.
Газрын тосны “Эргэл XII” талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгууллаа Газрын тосны хайгуулын “Эргэл XII” талбайд Ашигт малтмал, газрын тосны газар болон БНХАУ-ын “Smart Oil investment” компани хооронд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах ёслол өнөөдөр Шангри-Ла зочид буудалд боллоо. Гэрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баатарцогт, “Smart Oil investment” компанийн Ерөнхийлөгч Жоу Жин Мин нар гарын үсэг зурав.
Орхон гол бохирдуулсан алт олборлогчдын үйл ажиллагааг зогсоов УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэргүүтэй Архангай, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, УУЯ, МХЕГ-ын хамтарсан баг өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллав.
Салбарын дэд сайд Х.Бадамсүрэн орон нутагт ажиллалаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн
Ж.Эрдэнэбат: Оюутолгой эрчим хүчээ Монголоос худалдаж авах ёстой Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөөдөр “Рио Тинто” группийн Зэс, алмазын ахлах албан тушаалтан Арнауд Соират тэргүүтэй төлөөлөгчид уулзаж, Оюутолгойн далд уурхайн гүнийн уурхайн ажлын явцаа танилцууллаа.
Алтны роялтиг 5% болгож нэмэгдүүлж магадгүй Америкийн худалдааны танхимын Монгол дахь салбар буюу “АмЧам Монголиа”-гийн өнөөдрийн хурал дээр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хүрэлцэн ирж, эдийн засгийн хүндрэлтэй үед авч хэрэгжүүлэх Монголын Засгийн газрын төлөвлөгөөний талаар хуралд оролцогчдод товч мэдээлэл хүргэлээ.
Гурван улсын транзит цуваа 21-ний өдөр Улаанбаатарт ирнэ Узбекстаны нийслэл Ташкент хотноо өнгөрсөн зургаадугаар сард Монгол, Орос, Хятад улсын Төрийн тэргүүн нар “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан билээ.
Орон нутгийн сэтгүүлчдийн сургалт Хархоринд болж байна The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн хүрээнд энэ сарын 14-15-ны өдөр орон нутгийн сэтгүүлчдийн сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.  
АДБХОБ: Шинэ төмөр замын төсөлд хамтрах боломжтой Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Дэд ерөнхийлөгч Д.Ж.Пандиан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна.
Рио Тинто Turquoise Hill дэх эзэмшлээ нэмэхгүй Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” Баруун Австралийн Үндэсний намын шинээр сонгогдсон дарга Брэндон Гриллсийн өчигдөр хийсэн татвар нэмэгдүүлэх тухай мэдэгдлийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.
Салбарын сайд “Оюутолгой”-н удирдлагатай уулзлаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Оюу толгой” -н удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Сэтгүүлч Л.Болормаагийн цахим хуудас нээгдлээ Нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа агсны цахим хуудсыг ар гэрийнхнээс нь эрхлэн гаргаж өнөөдөр нээж байна.
Д.Цогтбаатар: Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжинэ Америкийн худалдааны танхимын (AmCham) өнөөдөр болсон уулзалтад АНУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Женифер Зимдал Галт, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар уригдан оролцлоо.
Дэлхийн удирдагчид АСЕМ-ын түүх, ирээдүйн замналын талаар хэлэлцлээ Долдугаар сарын 15-ны өглөөний 7:00 цаг. Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад (АСЕМ) оролцох өндөр дээд хэмжээний зочдыг угтан авах ажиллагаа “Шангри Ла” цогцолборын угтах талбайд албан ёсоор эхэллээ.
Чехийн Геологийн алба 1:50,000 масштабын геологийн зураглалыг хүлээлгэн өгөв 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Ашигт малтмалын газар Бүгд найрамдах Чех улсын геологийн албаны хооронд геологийн салбарт хамтран ажиллах гэрээнд Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяа, Чех улсын Геологийн албаны гүйцэтгэх захирал Петр Микса нар гарын үсэг зурсан билээ.
Монгол-Мьянмарын бизнес уулзалт зохион байгуулна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр Нэйпидо хотноо хүрэлцэн ирлээ.
Жеймс Робинсон: Хаалттай нийгэм урт хугацаандаа хөгжиж чаддаггүй МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөр хамтран UB IMPULSE: “Чанартай өсөлт” сэдэвт цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2019 онд ашиглалтад орно Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогц төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо.
“Материал судлал ба гадаргын технологи” олон улсын анхдугаар симпозиум болно Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль “Материал судлал ба гадаргын технологи” олон улсын анхдугаар симпозиумыг зургаадугаар сарын 07-нд Налайх дүүрэг дэх их сургуулийн танхимдаа зохион байгуулахаар болжээ.
9 10 11 12 13 14 15