Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл
“Экспо Монголиа” үзэсгэлэнгийн нээлт боллоо Уул уурхай, барилга, эрчим хүч, боловсрол болон бусад салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон “Экспо Монголиа-2016” үзэсгэлэн, бага хурал Буянт-Ухаа спорт цогцолборт өнөөдөр нээлтээ хийлээ.
Орон нутгийн худалдан авалтыг үнэлэх, тайлагнах стандартыг бий болгоно Канад дахь Хил хязгааргүй инженерүүд байгууллагын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг Майнинг Шейрэд Валю (MSV) компани нь уул уурхайн салбар дахь орон нутгийн худалдан авалтыг үнэлэх, тайлагнах стандартыг бий болгоход дэмжлэг үзүүлэхээр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна.
Профессор Жеймс Робинсон лекц уншлаа МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль, Германы Олон Улсын хамтын ажиллагаа нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга(ЭТИС) хөтөлбөр хамтран UB IMPULSE: “Чанартай өсөлт” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ.
“Coal and Metals Mongolia” чуулган эхэллээ Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд, гадаад дотоодын хөрөнгө оруулагч, бизнесменүүд, Салбарын яам, агентлагийн мэргэжилтнүүд гээд уул уурхайн салбарынхан өнөөдөр Корпорейт Конвэйншн төвд чуулж байна.
Хэвлэлийн эрх чөлөөний шагналаар Л.Болормаа эрхлэгчийг нэхэн шагнав Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ өдөр “Глоб Интернэшнл” төв, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Нээлттэй нийгэм форум хамтран “Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол таны эрх” сэдэвт дугуй ширээний ярилцлага зохион байгуулж байна.
Нэн түрүүнд ХАБ-2016 хурал болно Уул уурхай, барилга, авто зам, эрчим хүчний салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын (ХАБ) талаар хэлэлцдэг “Нэн түрүүнд ХАБ-2016” тав дахь жилийн хурал энэ сарын 28-29-нд Чингис хаан зочид буудалд болно.
ОҮИТБС-ын Цахим мэдээллийн нэгдсэн санг танилцууллаа OҮИТБС-ын Цахим мэдээллийн нэгдсэн сангийн талаар өнөөдөр Уул уурхайн яаман дээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Байгалийн баялгийг зөв ашиглах тухай хэлэлцэж байна “Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент” олон улсын семинар өнөөдөр Улаанбаатар хотноо болж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус семинарыг Гадаад хэргийн яам, Норвегийн Oslo төв, Нээлттэй нийгэм форум, EBI зэрэг байгууллага хамтран зохион байгуулж буй юм.
Монгол-Энэтхэгийн уул уурхайн салбарынхны уулзалт болов Монгол-Энэтхэгийн уул уурхайн салбарын санал солилцох уулзалт боллоо. Хоёр улсын хамтын ажиллагааны эхний алхам болох тус уулзалтыг Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гошийн санаачлагаар зохион байгуулжээ.
Тавантолгой станцын хөрөнгө оруулагчаар Marubeni шалгарлаа Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн том чадлын цахилгаан станцыг гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай хэрэгжүүлэхээр шийдвэрлэж Эрчим хүчний яамны дэргэд Төслийн нэгж байгуулан 2013 онд үйл ажиллагааг нь эхлүүлсэн.
Харилцан ойлголцлын санамж бичиг, Гүйцэтгэлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уул уурхайн яам, Япон улсын Эдийн засаг, үйлдвэр худалдааны яам хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг 2013 оноос Монгол улсад нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Гацууртын ордын 34%-ийг төр эзэмшинэ УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Зарим газрыг тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталж байна.
Антарктидийн Ливингстоны аралд Монгол улсын бааз байгуулна 2015 онд Усны Ассоциацийн тэргүүн, Антарктид судлалын нийгэмлэгийн гишүүн, техникийн ухааны доктор Д.Батмөнх Антарктид тивд ажиллаад иржээ.
“Оюутолгой” шилдэг ханган нийлүүлэгчдээ тодруулав “Оюутолгой” компанийн шилдэг ханган нийлүүлэгчдийг тодруулах “Эрдэнийн говь” ёслол 1 дүгээр сарын 21-нд Ханбогд суманд болов. 5 дахь жилдээ болж буй уг арга хэмжээ анх удаа орон нутагт, Ханбогд суманд болж байгаагаараа онцлог.
Oлборлох үйлдвэрлэлийн 2014 оны тайланг танилцууллаа Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын 2014 оны нэгтгэл тайланг 12 дугаар сарын 18-ны өдөр Үндэсний зөвлөлийн хурлаар баталсан байна. Энэ хүрээнд 12 дугаар сарын 21-нд 2014 оны нэгтгэл тайланг танилцуулах уулзалт боллоо.
Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг өргөн мэдүүлнэ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Уул уурхайн компаниудын үнэ цэн 1.4 их наяд доллараар буурчээ Хятадын эдийн засгийн үзүүлэлт таагүй байгаа тухай мэдээлэл болон үүнээс улбаалсан эрдсийн түүхий эдийн үнийн бууралт нь уул уурхайн хувьцаат компаниудын зах зээл дэх үнэлгээнд огцом уналт дагуулж байна.
“Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр”-ийг танилцууллаа “Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр”, “Металл хийц, тоног төхөөрөмж, машин үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх хөтөлбөр”-үүдийг танилцуулах уулзалтыг Аж үйлдвэрийн яаманд зохион байгууллаа. Тус уулзалтад мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, ТББ зэрэг 20 гаруй байгууллагын 60 орчим төлөөлөгч оролцож, санал бодлоо солилцсон юм.
Дэлхийн технологи дэргэд ирлээ Mongolia Mining 2016 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 2016 оны 4 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо 6 дахь жилдээ оролцогч улс орнууд, уул уурхайн салбарын хувьд урьд урьдынхаас өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдах гэж байна.
Санамж бичигт гарын үсэг зурав Эрчим хүчний яам, БНХАУ-ын China National Complete Engineering Corporation-ийн хооронд хамтран ажиллах Санамж бичигт ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, CNCЕC-ийн Худалдааны газрын менежер Чин Мин нар гарын үсэг зурлаа.
10 11 12 13 14 15 16