Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл
Тавантолгой ордын хөрөнгө оруулагчтай энэ онд гэрээлнэ Тавантолгойн ордыг хөгжүүлэх, хамтран ажиллах хөрөнгө оруулагч сонгох асуудлаар УИХ-аас 2008 онд 40, 2010 онд 39, 2014 онд 34 дүгээр тогтоол гаргаж, Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн байдаг.
Тяньжин, Далиан, Жинзоугийн боомт энэ дунд бий гэсэн мэдээ байна Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн дээр хоёр улс уул уурхай, зам тээвэр, дэд бүтэц, худалдаа болон бусад чиглэлд түүхэн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж чадлаа.
Засгийн газар ”Оюутолгой” эрчим хүчний гэрээг үзэглэв “Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г Засгийн газар болон ”Оюутолгой” компани үзэглэлээ.
Freeport Индонезийн уурхайнхаа зэсийн экспортыг үргэлжлүүлнэ Индонезийн Грасбэрг зэсийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг Freeport McMoran компани ирэх 8 дугаар сараас эхлэн зэсийн баяжмал экспортлохоор тус улсын Засгийн газартай өнгөрсөн баасан гаригт тохиролцжээ. Хоёр тал 6 сар удтал хэлэлцсэний эцэст ийнхүү тохиролцоонд хүрч чаджээ.
Ачинскийн газрын тос боловсруулах үйлдвэр дэлбэрч 7 хүн нас барав Роснефть компанийн Красноярск дахь газрын тос боловсруулах хамгийн чухал үйлдвэр болох Ачинскийн үйлдвэр орон нутгийн цагаар өнгөрсөн ням гаригийн орой дэлбэрчээ. Тус улсын Онцгой байдлын яамны мэдээлж буйгаар уг дэлбэрэлтийн улмаас нийт 7 хүн нас барж, долоон хүн гэмтэж, өөр хоёр хүний талаар тодорхойгүй байгаа ажээ.
РЖД Тавантолгойн төмөр зам барих асуудлыг эргэн харахад бэлэн Оросын РЖД компани Тавантолгойн төмөр зам барих сонирхолтой хэвээр бөгөөд энэ төслийг хэрэгжүүлэх хэд хэдэн төлөвлөгөө байгаа талаар мэдэгджээ.
АМГ-ын дарга Г.Алтансүхийг ажлаас нь чөлөөллөө Засгийн газрын өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаар Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Н.Алгаа МУУҮА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ 20 жилийн ойтойгоо энэ жил золгосон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн /МУУҮА/-ийн бүх гишүүдийн ээлжит бус чуулган энэ сарын 28-нд “Блю Скай” цогцолборт боллоо.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдалд “дүн тавив” Канадын Бритиш Колумбын (UBC) их сургуулийн уул уурхайн чиглэлээр суралцдаг оюутнууд Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын (ОҮИТБС) хамгийн сүүлд гаргасан 2012 оны тайланд хийсэн дүн шинжилгээгээ өчигдөр танилцууллаа. Уг семинарт мөн Монголын ОҮИТБС-ын ажилтнууд, байгаль орчин болон уул уурхайн чиглэлийн зарим төрийн бус байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.
“Газпром” 25 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөр авна Орос улс 2018 оноос эхлэн жилд 38 тэрбум шоо метр байгалийн хийг 30 жилийн хугацаанд Хятадад нийлүүлэх гэрээ үзэглээд байгаа билээ.
Монголын ОҮИТБС-ын нэгтгэл тайланд дүн шинжилгээ хийжээ Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага (ОҮИТБС) нь дэлхийн улс орны Засгийн газрууд, компаниуд болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран байгалийн баялгаас орж ирж буй орлогын талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод болгоход чиглэсэн санаачлага юм.
“Газпром”, CNPC 10 жил хэлэлцсэн гэрээг үзэглэлээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалаар Оросын байгалийн хийг Хятадад нийлүүлэх гэрээг үзэглэлээ. “Газпром”, CNPC компанийн 10 жилийн хэлэлцээрийн дүнд ийнхүү гэрээ байгуулагдаж байна.
Орос, Хятад байгалийн хийн үнээ тохиролцож чадсангүй Олон улс орны өндөр дээд албан тушаалтнууд оролцсон “Ази тивд хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх” 4 дэх удаагийн чуулганаар Орос, Хятад улс хоёр улсын хооронд байгалийн хий дамжуулах үнийг эцэслэн тохиролцоно гэсэн хүлээлт байсан.
МУУҮА-ийн Ерөнхийлөгчийг сонгоно Энэ жил үүсэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойгоо тэмдэглэж буй Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн бүх гишүүдийн ээлжит бус чуулган тавдугаар сарын 28-нд болохоор товлогджээ.
Орос, Хятад байгалийн хийн үнэ дээр тохиролцоонд хүрч байна ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин БНХАУ-ын дарга Си Зинпины урилгаар тус улсад хийх албан ёсны айлчлал маргааш эхэлнэ.
Хөдөлмөрийн аюулгүй орчныг бий болгоно Шинэчлэлийн Засгийн газрын төрийн зарим ажил үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх зорилтын хүрээнд Уул уурхайн яам болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн байгууллагатай харилцан ойлголцлын “Санамж бичиг” байгууллаа.
МУУҮА-ийн 20 жилийн ой өнөөдөр тохиож байна Уул уурхайн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа явуулж ирсэн томоохон төрийн бус байгууллагуудын нэг Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци /МУУҮА/ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Уул уурхайн яам “Дисковер Монгол” чуулганыг дэмжиж ажиллана Уул уурхайн яам, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци /МУУҮА/ хамтын ажиллагааны Санамж бичгийг өнөөдөр байгууллаа.
Элга ордын нүүрсний төслийг Хятадын банк санхүүжүүлнэ Оросын “Мечел” компани Якут дахь 2,2 тэрбум тоннын нөөцтэй Элга нүүрсний ордыг ашиглах лицензийг 2008 онд авснаас хойш ордыг БАМ-тай холбох 316 км төмөр замын бүтээн байгуулалтад 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
“Mining Mongolia-2014” үзэсгэлэн жилээс жилд өргөжиж байна Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй олон улсын уул уурхай, газрын тосны “Mongolia Mining-2014“ үзэсгэлэнгийн үйл ажиллагаа уламжлал ёсоор “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэллээ.
13 14 15 16 17 18 19