Мэдээ мэдээлэл
“Гашуунсухайтын төмөр зам” компанийг байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах бодлогын хүрээнд Монгол улсын Засгийн газар 2014 оны гуравдугаар сарын 21-ний тогтоолоор Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмодны боомттой холбосон нарийн төмөр зам барьж, ашиглах чиг үүрэг бүхий “Гашуунсухайтын төмөр зам” компанийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтарч байгуулах зөвшөөрлийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-д олгосон билээ.
Монголын геологчид чуулж байна
“Монголын геологи, хайгуул” мэргэжлийн чуулга уулзалт 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Арга хэмжээ өнөөдөр эхэлж буй бөгөөд эхний өдөр Геологи, ашигт малтмал, судалгаа гэсэн үндсэн 4 хэсэгт геологи хайгуулын салбарын бүтэц, зохион байгуулалт, бодлого, эрх зүй, зорилт, байгаль орчны сэдвээр 20 орчим илтгэл тавигдах юм.
Mining Journal Awards 2013 болно
Геологи, уул уурхайн салбарын оны шилдэг үйл ажиллагааг шалгаруулдаг Mining Journal Awards дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Уул уурхайн салбарынхан спортоор өрсөлдөв
Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 91 жилийн ой, Монголын уурхайчдын өдрийг тохиолдуулан энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, уурхайчдын дунд “Шилжин явах цом-2013” спортын олон төрөлт уламжлалт тэмцээн дөрөв дэх жилдээ болж байна.
Уул уурхайн яам мэдээлэл хийв
Уул уурхайн яамнаас “Ил тод уул уурхай” ээлжит хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв, Уул уурхайн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэ нар оролцов.
Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
Уул уурхайн яам, Швейцарийн холбооны улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад хэргийн яамны дэргэдэх Швейцарийн Хөгжлийн агентлаг /ШХА/ болон Азийн сангийн хооронд “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог хангах” төслийн II үе шатыг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Уул уурхайн яаман дээр боллоо
“Mine tech 2013” шинэ технологиудыг танилцуулж байна
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци /МУУҮА/ одоогоос зургаан жилийн өмнө уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн олон улсын анхдугаар үзэсгэлэнг зохион байгуулж байсан түүхтэй.
Оюутолгойг онилсон айлчлалууд
Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр сонирхолтой арваны яг ойн өдөр Монгол нутагт хөл тавьжээ. 2003 оны гуравдугаар сарын 19-нөөс 20 –нд шилжих шөнө Эвслийн цэргүүд Багдадыг Томагавк пуужингаар анх буудсаныг ертөнцийн зон олон яахин мартах билээ.
“Вагнер Ази” хэрэглэгчдийнхээ саналыг сонсч байна
АНУ-ын “Катерпиллар” брендийн албан ёсны дистрибьютор “Вагнер Ази” компанийн харилцагчдын уулзалт семинар өнөөдөр эхэллээ. Харилцагчидтайгаа уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонсохын зэрэгцээ сүүлийн үеийн техник технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилго агуулдаг энэхүү семинар тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.
Future Mongolia бол Монголын эерэг хөгжлийн илэрхийлэл
“Future Mongolia” олон улсын түвшний тоног төхөөрөмжийн үзэсгэлэн Монголд хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Ирэх зургадугаар сарын 19-22-нд болох гэж буй “Future Mongolia” үзэсгэлэнгийн Монголд өгөх эерэг нөлөөний талаар Германы Элчин сайдын яамны Дэд тэргүүн бөгөөд Элчин зөвлөх Клаус Венделбергертэй ярилцлаа.
“Оюутолгой” компанийн сарын төсвийг баталжээ
“Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн хурал хоёр өдөр үргэлжилж, түр завсарлаад байна. Өчигдөр Хувь нийлүүлэгчдийн хурлын зүгээс компанийн ТУЗ-ийг хуралдуулж, зарим асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн.
Хувь нийлүүлэгчдийн эхний хурал хүнд нөхцөлд болов
Оюутолгой ордын ашиглалтын асуудлаар хувь нийлүүлэгч талууд хоёр дахь өдрөө ярилцах гэж байна. Хувь нийлүүлэгч Рио Тинто ба Монголын Засгийн газрын өндөр түвшний хэмжээнд уулзалт эхэлсэн бөгөөд эхний өдрийн тухайд талууд өөрсдийн хатуу байр сууриа илэрхийлцгээжээ.
М.Энхсайхан Х.Баттулгыг мэтгэлцээнд дуудлаа
“Монголын төмөр зам”-ын захирлын албыг хашиж байсан М.Энхсайханыг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэрбээр энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн бага хурлын үеэр М.Энхсайхан Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг мэтгэлцээнд дуудаж буйгаа олон нийтэд зарлалаа.
Санхүүгийн зээлийн эрсдэлийн талаар ярилцана
Санхүүгийн зохицуулах хорооноос “Санхүүгийн зээлийн эрсдэлийн удирдлага 2013” сэдэвт уулзалтыг энэ сарын 25-нд “Чингис” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Уулзалт үндсэн таван хэсгээс бүрдэх бөгөөд Санхүүгийн зах зээлийн нэгдсэн хуралдаан, хөрөнгийн, үнэт цаасны, даатгалын, бичил санхүүгийн зэх зээл гэсэн сэдвээр ярилцах юм.