Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл
Норвеги туршлагаа хуваалцлаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Норвегийн уул уурхайн менежмент” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Mongolia Mining 2013 үзэсгэлэн болно Mongolia Mining олон улсын уул уурхайн экспо 2013 оны 4 дүгээр сарын 19-20-нынб өдрүүдэд Улаанбаатар хотноо “Мишээл Экспо” төвд 3 дахь удаагаа явагдах гэж байна.
Шилдэг сэтгүүлээр Mongolian Mining Journal шалгарав Арванхоёрдугаар сарын 25-ны жавар эрчилсэн өвлийн үдшээр Монголын сэтгүүлзүйн салбар шилдгүүдээ шалгаруулж, хүндэтгэн өргөмжлөв. “Монголын Радио Телевизийн Академи”-аас санаачлан, “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “Мэдээллийн Сайтуудын Ассоциаци”-аас зохион байгуулдаг “Болор үзэг” уралдаан цэнгүүн сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн эзэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад “Болор үзэг” өргөмжлөл хүртээн алдаршуулдаг уламжлал тогтоод цөөнгүй оныг үдэж буй.
Антарктидын 0 цэг дээр Монгол хүн анх удаа очино ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн профессор, Монголын Антарктидын нийгэмлэгийн тэргүүн Л.Дүгэржав өмнөд туйлын газар зүйн 0 цэг дээр очихоор өнгөрсөн бямба гаригт Антарктидыг зорьлоо. Тус цэгийг Амундсен Скотт гэж нэрлэдэг бөгөөд Монгол хүн анх удаагаа очих гэж буй нь энэ юм. Хойд туйл болон өмнөд туйлыг холбосон 0 цэгийг ертөнцийн зулай ч гэдэг.
Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын дэд бүтцийн асуудлаар ярилцлаа Өмнөговь аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн тоо өсч байгаатай холбогдуулж 2012 онд Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтуудад нүүрс тээврийн гарцын өргөтгөл хийсэн билээ. Ингэснээр тус хоёр боомт жилд дунджаар 30 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай болжээ.
Сэтгүүлзүйн анхдагчдад батламж гардуулав Монголын Сэтгүүлчдийн эвлэлээс Сэтгүүлзүйн салбарын анхдагчдад батламж олгодог уламжлалтай. 2012 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагт энэхүү хүндтэй цолыг хүлээн авах хэвлэлийн редакциуд Монголын Хэвлэлийн хүрээлэнд цуглажээ.
Трансвест Монгол Сургалтын Институт албан ёсны нээлтээ хийлээ “Трансвест Монгол” ХХК нь 2010 онд хоёр ажилтантай байгуулагдаж байсан бол өнөөдөр 270 гаруй ажилчин, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий “Мэргэжлийн Сургалтын Институт”, материаллаг баазаас бүрдсэн гурван томоохон салбартай болон өргөжжээ.
Геологийн төв лаборатори шинэ ICP-MS төхөөрөмжтэй боллоо ГТЛ элементийн шинжилгээний технологиор тэргүүлж буй ICP-MS төхөөрөмжийг Монголд анх удаа Геологийн төв лаборатори суурилуулж, ажиллуулж эхлээд байна.
Сайншандын цогцолборт хөрөнгө оруулагчид уулзлаа Олон улсын төслийн санхүүжилтийн ассоциациас /IPFA/ Монгол улсад анх удаа “Төслийн санхүүжилт ба Монголд хөрөнгө оруулах боломж” сэдэвт уулзалтыг “Blue Sky”-д зохион байгууллаа. Уулзалтыг Монголын анхны төслийн санхүүжилтын компани “Либерти партнерс”, “”Сидлей Аустин” хууль зүйн фирм хамтран зохион байгуулж, “Рио Тинто” групп ивээн тэтгэжээ.
К. Макрей З. Энхболдтой уулзав “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Камерон Макрей УИХ-ын даргатай уулзжээ. Өнгөрсөн баасан гаригийн орой уулзалт болсон бөгөөд ноён Макрей “Оюутолгой” төсөл эхний хүдрээ авах цаг ойртсоныг Спикерт танилцуулсан бололтой.
“Mining Mongolia 2012” үзэсгэлэн нээгдлээ Уул уурхай, барилгын тоног төхөөрөмжийн “Mining Mongolia 2012” “Building & Construction 2012” үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн тоног төхөөрөмжийн чиглэлээр Монголд зохион байгуулагдаж байсан үзэсгэлэнгүүдээс хамгийн том хэмжээнийх гэдгээрээ онцлог юм. Үзэсгэлэнг “Allworld Exhibitions” компани зохион байгуулж байгаа юм.
“Future Mongolia”-д технологийн дэвшлийг танилцуулж байна Уул уурхай, барилга угсралтын тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн “Future Mongolia” өнөөдөр өглөө 10:00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборын төвд эхэллээ. Энэхүү үзэсгэлэнд өөрсдийн тоног төхөөрөмж, үйл ажиллагаагаа танилцуулахаар 14 орны 100 гаруй компани хүрэлцэн ирсний дотор Германы 70 гаруй компани байгааг үзэсгэлэнгийн зохион байгуулагч тэмдэглэлээ.
Америкийн занар өрөмдөгчид чуулна АНУ-д өрөмдлөгийн шинэ технологи хэрэгжүүлж эхэлснээр шатдаг занарын хайгуул эрчимжиж, томоохон бизнес эрхлэгчид занарын ордуудыг ихээр худалдан авч байна. Шатдаг занараас маш их хэмжээний хий авах боломжтой нь нотлогдсоноор мартагдах шахсан нефтийн хуучин уурхайнууд бараг “шүтээн” болсон. Гэвч өрөмдлөгийн шинэ технологийг хэрэгжүүлэхэд багагүй саад тулгараад байгаа аж.
15 16 17 18 19