Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
Хятад газрын тосны нөөц байгуулах төлөвлөгөөний III шатыг эхлүүлнэ Дэлхийн эдийн засгийг тодорхойлж буй БНХАУ-ын төрийн удирдлагууд солигдсоноос хойш анх удаагаа Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал Бээжин хотноо болж байна. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал нь тус улсын хамгийн дээд эрхт байгууллага юм.
“Роснефть” Хятадаас 30 тэрбумын зээл авч магадгүй Оросын төрийн өмчит “Роснефть” компани TNK-BP-г худалдан авах гэрээ байгуулсан билээ. Гэрээнд зааснаар тэд 55 тэрбум ам.доллар бэлнээр төлөх болсон юм. Роснефть компани болон Оросын удирдагчид энэхүү хөрөнгийг олох “аянд” мордоод багагүй хугацаа өнгөрлөө.
Чингис бондыг ингэж зарцуулна Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзлаа. Гол сэдэв Чингис бондын зарцуулалтын талаар байв. Тэрбээр юуны түрүүнд Чингис бондын ач холбогдлын талаар танилцуулсан юм.
Хятад 2012 оны эдийн засгийн үзүүлэлтээ танилцуулжээ БНХАУ-ын Худалдааны яамнаас тус улсын 2012 оны эдийн засгийн зарим нэг үзүүлэлтийн тоо баримтуудыг танилцуулжээ. Өнгөрсөн жил Хятадын хөрөнгө оруулагчид 141 орны 4425 үйлдвэрт хөрөнгө оруулалт хийсэн байна.
Давосын эдийн засгийн чуулган маргааш эхэлнэ Швейцарийн Давос хотноо Олон улсын эдийн засгийн чуулганд бэлтгэж байна. 43 жилийн түүхтэй тус арга хэмжээ нь жил бүрийн энэ сард зохион байгуулагддаг уламжлалтай.
Хөрөнгийн биржийн “супер потенциал” замхрах нь Санхүүгийн зохицуу­лах хороо, Хөрөн­гийн бирж, бро­кер дилерийн ком­па¬ниуд гээд хөрөнгийн зах зээлийнхэн завгүй, бас багагүй баяр хөөртэй явна. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгож, УИХ-д өргөн барьсан нь салбарынхны баяртай байгаа шалтгаан.
Ирээдүйгээс зээлэх хөрөнгө буюу Чингис бонд Улирч буй 2012 оны эдийн засгийн онцлох үйл явдал нь “Чингис” бонд юм. Монголын нэр хүнд өсч байгаа энэ цаг үед манай улсын Засгийн газар таван тэрбум ам.долларын бонд гаргахаар болсон.
Монголын коксжих нүүрсний экспорт сэргэж магадгүй Ирэх жил Монголын коксжих нүүрсний экспорт харьцангуй өсөх боломжтой гэж олон улсын шинжээчид үзэж байна.
Ашигт малтмалын экспорт буурчээ Монголбанкнаас арваннэгдүгээр сарын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн тайланг гаргасан байна. Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 10.299 сая ам.долларын гадаад худалдаа хийснээс экспорт 4.029 сая ам.доллар байгаа бол импорт 6.269 сая ам.доллар байна.
“Үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хэргэжилт эхэлжээ Монгол Улсын хэмжээнд инфляци 15 хувьтай байна. 2013 оны эцэс гэхэд энэ тоог найман хувьд барих зорилтыг Монголбанкнаас тавиад буй. Энэ зорилтын хүрээнд Засгийн газартай хамтарч “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулсан билээ.
Оросууд инфляцийн түвшингээ буулгаж байна Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар Оросын инфляцийн түвшин 6.5 хувьтай байлаа гэж тус улсын Төвбанкны Дэд ерөнхийлөгч С.Швецов мэдээлэв.
Засгийн газрын бонд эрэлттэй байв Монголын Засгийн газраас гаргах 5 тэрбум ам.долларын бондын эхний хэсэг болох 1.5 тэрбум ам.долларын бонд амжилттай зарагдсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Засгийн газрын 500 сая ам.долларын таван жилийн хугацаатай бонд нь 4.125 хувийн хүүтэйгээр, харин 1 тэрбум долларын арван жилийн хугацаатай бонд нь 5.125 хувийн хүүтэйгээр арилжаалагджээ.
Хятадууд дулааны нүүрсний үнээ чөлөөлнө Хятад улс нүүрсний зах зээл дэх дулааны нүүрсний үнийг чөлөөлөх хэрэгтэй гэж тус улсын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны шинжээчид мэдээлжээ. Он гарсаар нүүрсний үнэ тонн тутамдаа багассан нь эдийн засгийн удаашралтай холбоотой гэж үзсэн байна.
Эрдэнэс Tавантолгойд бондын хөрөнгөөс зарцуулна “Эрдэнэс Тавантолгой” компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок Засгийн газрын удахгүй гаргахаар “зэхэж” буй бондын зарим хэсгийг тус компанид зарцуулахаар болсныг мэдээлжээ.
S&P Монголын бондын зэрэглэлийг “BB-” гэж тогтоолоо Олон улсын санхүүгийн байгууллагууд Монголын Засгийн газрын бондод хөрөнгө оруулахад тохиромжтой биш гэсэн дүгнэлт өгөөд байна. “Standard & Poors” олон улсын санхүүгийн байгууллага Монголын Засгийн газрын удахгүй гаргах гэж буй 5 тэрбум ам.долларын бондын зэрэглэлийг “BB-” гэж тогтоожээ.
Чингис бонд “дайлаар” мордоно Монгол Улсын Засгийн газрын баталгаатай, Хөгжлийн банкны бондыг олон улсын зах зээлд тун удахгүй гаргах гэж буй билээ. Энэ оны эхээр 580 сая ам. долларын бонд анх зах зээлд гаргаж туршлага хуримтлуулсан Хөгжлийн банк хоёр дахь ээлжинд их хэмжээний бонд гаргахаар төлөвлөсөн юм.
“Роснефть”-ийн хувьчлал ба Монголын импортын үнэ Оросууд төрийн өмчит томоохон хувьцаат нийгэмлэгүүдэээ 2016 он гэхэд хувьчлахаар төлөвлөж, хувьчлалын өргөтгөсөн хөтөлбөрийг шинэ Засгийн газар нь баталсан.
“Эрдэнэс Тавантолгой”-н IPO дахин хойшилно Монголын хамгийн том коксжих нүүрсний орд Тавантолгойд олборлолт хийж буй төрийн өмчийн компани “Эрдэнэс Тавантолгой”-н IPO дахин хойшилсон тухай тус компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок мэдэгдсэн байна.
Хятадын эрдсийн импорт нэмэгдэнэ Дэлхийн эрсдийн зах зээл дэх гол эрэлтийг бүрдүүлэгч Хятад улсын эрдсийн импортын хэмжээ сүүлийн саруудад эрчимтэй буурч буй ч, эрэлт нэмэгдэх хандлага ажиглагдах болов.
Орос газрын тосны “60-66-90” татварын системийг өөрчилнө Одоогоос жил гаруй өмнө дэлхийн газрын тосны хамгийн том үйлдвэрлэгч Орос дотоодын шатахууны хомсдолд орж, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг барьж дийлэхгүйд хүрч байв. Тиймээс 2011 оны аравдугаар сарын 1-ээс эхлэн газрын тосны бүтээгдэхүүний “60-66-90” татварын шинэ систем нэвтрүүлсэн билээ.
19 20 21 22 23 24 25