Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
Дэлхийн эдийн засаг “хөзрийн байшин” мэт хэврэг байна Дэлхийн санхүүгийн өнөөгийн тогтворгүй байдал хэр хугацаанд хэрхэн өрнөх талаар шинжээч мэргэжилтнүүд өөрсдийн таамаг, урьдчилсан тандалтыг дэвшүүлсээр байна. Мөн улс орны удирдлагууд ч ийм байдалд эдийн засгаа аварч үлдэх бодлого боловсруулж сууна. Энэ долоо хоногийн пүрэв гаригт Токио хотноо “Их долоо” орны сангийн сайд нар дээд хэмжээнд чуулж, Олон улсын валютын сан болон Дэлхийн банк хуралдах гэж байна.
Азийн эдийн засгийн өсөлт удааширна Дэлхийн эрдсийн зах зээлийн эрэлтийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг Хятад улсын эдийн засгийн байдал таагүй байгаа нь өнөөдөр бас нэгэн үзүүлэлтээр тодорхой болов. Учир нь тус улсын Худалдааны менежерийн индекс буюу PMI өнгөрсөн есдүгээр сард 53.7 гарсан нь өнгөрсөн наймдугаар сарын 56.3 үзүүлэлттэй харьцуулахад нэлээд доогуур гарчээ.
Европын хямрал ЭЗ-ийн 2-3 жилийн рецессийг бий болгоно ОХУ-ын эдийн засгийн сайд асан, Үйлдвэрлэгч хэрэглэгчдийн холбооны тэргүүн Александр Шохин эдийн засгийн өнөөгийн удаашрал, санхүүгийн тогтворгүй байдал болоод төрийн оролцооны талаар өөрийн үзэл бодлыг “Полит.ру” өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Хятадын шинэ удирдлагад найдлага тавьж байна гэв 2013 оны эхний улиралд гангийн салбар хямралтай хэвээр байна гэсэн таамгийг Fitch Rating агентлагаас дэвшүүллээ. Ийн таамагласны шалтгаан нь нийлүүлэлтийн илүүдлээс үүдэлтэй хэмээн тайлбарлав. Дэлхийн гангийн ассоциациас гаргадаг мэдээллээс харахад Хятад улс 2001-2010 онд нийт 586.7 тэрбум тонн ган, төмөр бүтээгдэхүүн импортолжээ. Эрэлт багассанаас гадна төмрийн хүдэр, төмөр бэлдцийн үнийн уналт хадгалагдсаар байгаа нь энэ салбарынхныг ихээхэн түгшээж байна.
Хэрэгцээ өсч, нөөц багассаар... Монголд гангийн үйлдвэрлэл хөгжүүлэх бүрэн боломжтой гэдэгт Энэтхэгийн ган үйлдвэрлэлийн удирдах газрын төлөөлөгч Хридаяа Мохан итгэлтэй байна. Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан “Дисковер Монголиа” чуулга уулзалтын үеэр түүний тавьсан “Гангийн үйлдвэрлэл Монголд” илтгэл оролцогчдын сонирхлыг ихээхэн татсан юм. Түүний хэлж байгаагаар дэлхийд төмөр, гангийн хэрэгцээ ихээхэн өсөх хандлагатай байгаа аж.
Royal Dutch Shell хөрөнгөө евро бүсээс татаж байна Дэлхийн газрын тосны томоохон компани болох Royal Dutch Shell нь Европын банкуудаас хөрөнгөө татаж эхлэв. “Бид евро бүсийн өрийн хямралын эрсдэлийг давахад бэлэн биш байна” хэмээн тус компанийн санхүүгийн захирал Саймон Хенри мэдэгджээ. Royal Dutch Shell нь евро бүсийн салбар компаниудын үйл ажиллагаанд нэн шаардлагатай хөрөнгийг л зөвхөн банкинд байршуулах аж.
Хятадын эдийн засагт хийсэн шинжилгээний тайлан гарчээ Олон улсын валютын сан /ОУВС/ Хятадын эдийн засгийн өнөөгийн байдалд хийсэн шинжилгээ судалгааны тайлангаа танилцууллаа. Тайланд дурдсан тоо баримтаар тус улсын эдийн засгийн өсөлт энэ жил найман хувьтай байх аж. Энэ нь Хятадын Засгийн газраас дэвшүүлсэн зорилтод нийцэж байгаа юм. ОУВС-ийн захирлуудын зөвлөл олон улсын санхүүгийн тогтворгүй энэ үед дэлхийн эрэлт хэрэгцээг хангаж байгаа Хятад улсын эдийн засгийг бүхэлд нь эерэгээр үнэлжээ.
Дэлхийн ЭЗ-ийн хамгийн хүнд үе 2013 онд тохионо 2008 оны хямралаас дөнгөж “өндийж” байсан дэлхийн эдийн засаг шинэ эрсдэлүүдтэй дахин нүүр тулгарлаа. Энэ удаад тогтворгүй байдал ямар хугацаанд хэрхэн үргэлжлэх талаар шинжээчид олон талын таамаглал дэвшүүлж байна. Богино хугацааных гэж үзэж байгаа нэг хэсэг байхад зарим нь эдийн засгийн уналт буюу зогсонги байдал ойрын 10 жил үргэлжилнэ гэх.
Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулсан олон улсын туршлагууд Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдаад удаагүй байна. Хуулийн заалтууд ерөнхий, тодорхойгүй зүйлс олон байгаа тухай гадаадын хөрөнгө оруулагчид ярьж байгаа бол дотооддоо энэ хуулийг дэмжих хандлага давамгайлж байгаа юм.
Монголын хөрөнгийн биржид “45 тэрбум доллар” бүртгэгдэнэ Монголын хөрөнгийн бирж дотоодын зах зээл дэх хувьцааны хөрвөх чадварыг олон улсын түвшинд хүргэж хөгжүүлэхээр Лондоны хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Монголын хөрөнгийн бирж (МХБ) “Millenium IT” системийг авч хэрэгжүүлэхээр ажиллаад, үр дүнг нь үзэх цаг тун ойртжээ. Энэ тухай өнгөрсөн долоо хоногт Лондоны хөрөнгийн биржид болсон “Монголын хөрөнгийн захын өдөрлөг”-өөр уг системийг турших явц сүүлийн шатандаа байна.
“Юмералла Ресурс” пүрэв гаригт IPO хийнэ Монголд ашигт малтмалын хайгуул явуулж байгаа Австралийн “Юмералла Ресурс” компани Австралийн хөрөнгийн бирж дээр IPO хийхээр болжээ. Австралийн хөрөнгийн биржийн зүгээс тус компанийн хувьцааг бүртгэж авахыг зөвшөөрсөн байна. Ирэх сарын гурван буюу пүрэв гаригт хувьцааны арилжааг эхлэх аж.
Олон улсын биржийг зорих монгол компаниуд 2010 онд олон улсын хөрөнгийн зах зээл Монголын уул уурхайн компаниудад ихээхэн ээлтэй байсан гэж хэлж болно. Австралийн бирж дээр “Хүннү Коал”, “Харанга Ресурс”, “Вояжир Ресурс”, Хонконгийн хөрөнгийн бирж дээр “Энержи Ресурс” IPO хийж, тухайн жилийнхээ хамгийн амжилттай IPO-нуудын тоонд орж байв.
“Оюутолгой”-н хоёрдугаар шат хойшлох сургаар хувьцааны үнэ буурав Энэ сарын 4-нд “Айвенхоу Майнз” компанийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн бирж дээр 7.88 хувиар буурч, 14.3 доллар, улмаар хоёр өдрийн дараа нь 13.84 доллар болсон юм. Энэ нь “Оюутолгой” төслийн хоёрдугаар шат буюу гүний уурхайн олборлолтын хугацаа хойшилсон гэж мэдээлсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
АХБ: Инфляци хоёр оронтой тооноос буухгүй Азийн хөгжлийн банк өчигдөр жил бүр гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” тайлангаа боловсруулж дууссанаа олон нийтэд мэдээлжээ. Уг тайланд Азийн улс орнууд болон бүс нутгийн эдийн засгийн төлөв байдлын талаар тусгадаг байна. Энэхүү тайланд дурдсанаар Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн үр дүнд энэ жил 15 хувь, ирэх жил 17.5 хувьтай байх ажээ.
20 21 22 23 24 25 26