Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
Төмөр замын төсөлд Дэлхийн банк оролцохоо мэдэгдлээ Дэлхийн банкны Монгол, БНСУ, БНХАУ хариуцсан дарга ноён Клаус Роланд энэ өдрүүдэд манай оронд ажиллаж байна. Тэрбээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол улсад хэрэгжих “Цахим эрүүл мэнд”, “Ухаалаг засаг”, “Боловсролын салбарын шинэчлэл”, “Тогтвортой амжиргаа II” төслүүдийн хэлэлцээг Эдийн засгийн хөгжлийн яамтай хийж дуусчээ.
Хятад цэвэр зэс импортлохоо зогсоож магадгүй Хятад улс зэсийн хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж буй ч ойрын нэг, хоёр жилийн хугацаанд цэвэр зэс импортлогч бус харин экспортлогч улс болж магадгүй тухай ”Minmetals Nonferrous Metals”-ийн Дэд Ерөнхийлөгч Шиаогуанг Жин хэлжээ.
Уул уурхайн компаниудын татвар 49%-иар буурав Татварын ерөнхий газраас эрдэс баялгийн салбарт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлсөн татварын мэдээг гаргасан байна.
Гадаад худалдаа 38 сарын дараа ашигтай гарав Үндэсний статистикийн хорооноос 2014 оны 1 дүгээр улирлын статистик мэдээллийг өнөөдөр гаргалаа.
Зэсийн баяжмалын экспорт 37 хувиар өсөв Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр Монгол улс эхний 2 сард 594.6 сая долларын экспорт хийжээ. Үүний 81.9% буюу 487.5 сая доллар нь эрдэс бүтээгдэхүүний экспорт байна. Өнгөрсөн жилийн мөн үеэс эрдэс бүтээгдэхүүний экспорт 10 орчим хувиар өссөн байна.
888 төсөл 4.1 их наядын зээл хүсчээ Засгийн газраас зарласан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийн талаар Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээлэл хийлээ.
Гадаадын хөрөнгө оруулалт оны эхнээс 26%-иар өсчээ Монголбанкны мэдээллээр он гарсаар гадаад худалдаа, төлбөрийн тэнцэлд эерэг өөрчлөлтүүд гарч байгаа аж. Монголын эдийн засагт орж ирэх гадаад валютын хэмжээ оны эхнээс 2 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд 17%-иар өссөн бол гадагшлах валютын хэмжээ 4%-иар буурсан байна.
Гадаадын хөрөнгө оруулалт 54.1%-иар буурчээ Монголбанкнаас өнгөрсөн баасан гаригт Төлбөрийн тэнцлийн 2013 оны 4 улирлын гүйцэтгэлийг гаргажээ. Өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2 тэрбум 46 сая доллар болж буурчээ.
Кастодиан банкны журам батлагджээ Санхүүгийн зохицуулах хорооны хоёрдугаар хуралдаан нэгдүгээр сарын 29-нд болж, “Кастодианы тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны журам” батлахыг зөвшөөрсөн байна.
Гадаад худалдааны алдагдал хамгийн бага байжээ Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний сарын статистик мэдээллийг гаргажээ. Нэгдүгээр сард гадаад худалдааны эргэлт 658.3 сая доллар болж, өнгөрсөн оны нэгдүгээр сараас 15.5%-иар, өнгөрөгч арванхоёрдугаар сараас 27.7%-иар тус тус буурчээ.
Бодлогын хүүг 10.5% хэвээр үлдээлээ Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сарын 7-11-ний өдөр хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Юуны түрүүнд Бодлогын хүүг 10.5%-д хэвээр үлдээхээр болсон байна.
Уул уурхайн компаниуд их наядын татвар төлжээ Уул уурхайн салбарт ажиллаж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд өнгөрсөн онд нэг их наяд 12.2 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.
Монголын жоншны салбарын орлого буурчээ Монгол улс дэлхийн жоншны зах зээлд томоохон байр суурийг эзэлдэг. Дэлхийн хэмжээнд жилд ойролцоогоор 6 сая тонн жонш үйлдвэрлэж буйн 7 хувийг Монголын үйлдвэрлэл эзэлдэг.
Монгол улсын экспорт, импорт хоёул буурчээ Өнгөрсөн 2013 оны байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх 2012 оныхтой харьцуулахад 4.5 хувиар буурч, 10.6 тэрбум ам.долларт хүрчээ.
Хятадын аж үйлдвэрлэлийн өсөлт буурав Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг Хятад улсын аж үйлдвэрийн эрчмийн үзүүлэлт буюу PMIndex өнгөрсөн арванхоёрдугаар сард бууралттай гарчээ.
Хятадын нүүрсний татварын шинэчлэл эхлэх гэж байна Хятадын Төрийн зөвлөлд тус улсын нүүрсний нөөцийн татварын тогтолцоог шинэчлэх ажлын төлөвлөгөөг аль хэдийнэ өргөн барьжээ.
2.1 тэрбум долларын ГШХО оржээ Монголбанкнаас Төлбөрийн тэнцлийн эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлийг гаргажээ. Урьдчилсан гүйцэтгэлээр эхний 11 сард хоёр тэрбум 145 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт манай улсад оржээ.
Хятад 2028 онд тэргүүлэх эдийн засагтай улс болно Дэлхийд эдийн засгаараа хоёрдугаарт бичигдэж буй Хятад улс одоогоос 15 жилийн дараа тэргүүлэгч орон АНУ-ын байрыг эзэлнэ гэсэн тооцоог “CEBR” судалгааны байгууллага гаргажээ.
Уул уурхай + Хөрөнгийн бирж = Баялгийн эзэд 2011 оноос хойш монголчууд 230 гаруй сая доллараар гадаадын биржүүдээс хувьцаа авчээ. Монголбанкны гадаад хөрөнгө оруулалтын позицийн тайланд дурдсанаар монголчууд 2013 оны эхний хагас жилд 109 сая долларыг гадаадын биржүүдээс хувьцаа авахад зарцуулсан байх юм.
Холбооны нөөц санхүүгийн дэмжлэгээ танав АНУ-ын төв банк “Холбооны нөөц” эдийн засгийг идэвхижүүлэх гуравдугаар хөтөлбөрийн хүрээнд хийж буй санхүүгийн дэмжлэгээ 10 тэрбум доллараар танах болсноо өчигдөр мэдэгдэв.
17 18 19 20 21 22 23