Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
“Туркойз Хилл”-ийн хувьцааны үнэ 15%-иар унав Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ өнгөрсөн 7 хоногт 15%-иар унасан байна. 6 дугаар сарын 20-ны баасан гаригт 3.85 ам.долларын үнэтэй хаагдаж байсанхувьцаа өнгөрсөн баасан гаригийн арилжаа хаагдахад 3.27 доллар болжээ.
Turquoise Hill татварын асуудлаар арбитрт хандаж магадгүй Татварын Ерөнхий газар “Оюутолгой” компанийг 130 сая долларын татварыг нөхөн төлөх шаардлагатайг аудитын тайлангийн дүгнэлтээр мэдэгдсэн.
ММС Хятадад хамтарсан компани байгуулав Mongolian Mining Corporation өөрийн охин компани Mongolian Coal Corporation Limited болон Хятадын Risun Mining компанитай гурван талт хамтарсан гэрээ байгуулжээ.
ТЕГ: Оюутолгой 130 сая долларын татвар дутуу төлсөн Татварын ерөнхий газар Оюутолгой компанийн татвар төлөлтийн байдалд аудит хийлгэсэн дүнг тус компанид хүргүүлжээ. Энэ тухай Оюутолгой компанийн толгой байгууллага Turquoise Hill Resources өнгөрсөн даваа гаригт албан ёсоор мэдээлсэн байна.
Tерра Энержи үйл ажиллагаагаа хумьжээ Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Guildford Coal (ASX:GUF) компанийн Монгол дахь салбар Терра Энержи Өмнөговь дахь Баруун Ноён уулын коксжих нүүрсний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээр эрчимтэй ажиллаж байсан билээ.
SouthGobi Sands-ийг энэ сард зарна Хятадын хилээс 40 км-ийн зайтай байрладаг Овооттолгойн нүүрсний ордод олборлолт явуулдаг тус компани тун удахгүй шинэ эзнээ зарлах аж. SouthGobi Sands-ийн толгой компанийн нэрийг манай уншигчид андахгүй.
Цагаансуваргын бүтээн байгуулалт 70%-д хүрвэл зээлийн гэрээнүүд хийгдэнэ 2007оны УИХ-ын 27 дугаар тогтоолоор Стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтад багтсан Цагаансуваргын ордод төр хувь эзэмшил тогтоох асуудлыг УИХ хэлэлцэж эхэлсэн.
“Саусгоби Сэндс” үйл ажиллагаагаа сааруулна Өмнөговь аймгийн Овооттолгойн нүүрсний ордод олборлолт, экспорт явуулдаг “Саусгоби Сэндс” компани үйл ажиллагаагаа 7 дугаар сарын дунд үе хүртэл сааруулж, хумихаар болсон байна.
Хөшөөтийг стратегийн ордод оруулахгүй УИХ-д өргөн мэдүүлсэн стратегийн ордод шинээр нэмэх ордын жагсаалтаас Хөшөөтийн ордыг хаслаа хэмээн Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Energy Corporation буюу “МоЭнКо” компани албан ёсоор мэдэгджээ.
Мечел Элгагийн төмөр замаа худалдана Оросын Засгийн газар “Мечел”-д тус компанийн Элга орд руу холбогдсон 321 км үргэлжилсэн 2 тэрбум долларын өртөг бүхий төмөр замын худалдаанд санхүүжилт олгох төлөвтэй байна
Siemens Монголд 10 дахь жилдээ Германы Siemens компани үйл ажиллагаа, технологи болоод олон улсад хэрэгжүүлж буй томоохон төслүүдээ танилцуулах ”Siemens Industry Day Mongolia 2014” арга хэмжээг Кемпински зочид буудалд зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөг тус компани Монгол улсад үйл ажиллагаа явуулаад 10 жил болж буй ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
“Оюутолгой” 30%-иа цомхотгож магадгүй “Оюутолгой” ХХК өнөөдрөөс ажлаас чөлөөлөгдөх тушаалыг ажилчдадаа тарааж эхэлжээ. Компанийн зүгээс хэчнээн ажилтнаа халж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
“Алтан Рио Минералс” компани санхүүжилт босгов “Алтан Рио Минералс” компани Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хийж байсан хувьцааны хаалттай арилжаа хаасныг мэдэгдсэн байна.
Рио Тинто Гвиней дэх төмрийн төслөө урагшлуулна Рио Тинто Гвинейн Симандоу ууланд хэрэгжүүлж буй 20 тэрбум долларын өртөг бүхий төмрийн хүдрийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй билээ. Энэ төсөл нь тус компанийн хувьд хамгийн чухалд тооцогддог юм. Уг төсөлд Рио Тинтогоос (50.35%) гадна Хятадын төрийн өмчийн Чайналко компани (44.65% эзэмшил) болон Дэлхийн Банкны салбар байгууллага Олон улсын валютын сан (5%) хамтран оролцож буй.
Оюутолгой 108 сая долларын орлого олжээ “Туркойз Хилл Ресурс” компани 2014 оны нэгдүгээр улирлын тайлангаа гаргажээ. Нэгдүгээр улиралд нийт 50.6 сая ам.долларын алдагдал хүлээсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 0.3 сая доллараар буурчээ.
“Петро Матад”-ын хувьцааны үнэ 30%-иар унав Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй газрын тосны хайгуулын “Петро Матад Лимитед” компанийн хувьцааны ханш өчигдөр 30%-иар унаж, 3.5 пенс болжээ.
Хөшөөтийн уурхай хөрс хуулалтаа эхлүүлнэ Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн ордод хөрс хуулах гэрээг 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр МоЭнКо ХХК болон “Моннис Майнинг Экьюпмент” ХХК-ийн хооронд байгуулжээ.
“Эрдэнэ Ресурс” хайгуулын ажилд 1 сая долларын “хөрөнгө босгоно” Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” компани энэ сарын 15-нд хувьцааны хаалттай арилжаа хийж, 350 мянган долларын хөрөнгө босгохоор болсноо зарласан. Энэ хүрээнд тус компанийн “хуучин” түнш Teck Resources компани “Эрдэнэ Ресурс”-ын хоёр сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 17.5 центээр үнэлэн худалдан авчээ.
Далд уурхайн санхүүжилтийн хугацааг 9 сар дуустал сунгана Туркойз Хилл” компани 2014 оны 1 дүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцуулж, төслийн санхүүжилтийн талаар шинэ мэдээ ирүүлжээ.
Оператор компаниудын төлбөрийг нүүрсээ борлуулж төлнө “Эрдэнэс Тавантолгой” компанийн оффисын гадаа өнөөдөр тус компанийн гэрээт компаниуд болох “Хишиг Арвин Индустриал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч”-ийн ажилтнууд жагсаал хийсэн юм.
34 35 36 37 38 39 40