Компанийн мэдээлэл
“Рио Тинто” шинээр 2000 ажлын байр нээжээ
Австралийн баруун хэсэг дэх Пилбарагийн бүс нутагт “Рио Тинто” компани шинээр 2000 гаруй ажлын байр нээж байгаагээ мэдээлжээ. Пилбарагийн бүс нутгийн төмрийн хүдрийн үйлдвэрүүдэд өнөөдрийн байдлаар 9000 орчим хүн ажиллаж байна.
Оюутолгой тайлбар өглөө
Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы Нэгдсэн хуралдааны үеэр сөхөгдсөн Оюутолгойн талаарх асуудлуудад Оюутолгой ХХК тайлбар гаргаж, өнөөдөр цахим хуудастаа тавьжээ.
“Centerra Gold” компанийн олборлолт буурчээ
“Centerra Gold” компани өнгөрсөн онд 387076 унц алт олборлосон тухай “Reuters” агентлаг мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 40 хувиар буурсан үзүүлэлт аж. Киргизийн Кумторын ордоос олборлох алтны хэмжээ багассанаас шалтгаалж, ийн буурчээ.
“Харанга ресорс“-ын Сэлэнгэ орд 250-400 сая тонн нөөцтэй
“Харанга ресорс” (ASX:HAR) компани Сэлэнгэ төмрийн хүдрийн орд дахь өрөмдлөгийн ажлаа дуусгажээ. Өрөмдлөгийн үр дүнд Сэлэнгэ ордын Дундбулаг болон Баянцогтын хэсгээс 40 хүртэл хувийн маш өндөр агууламжтай төмрийн хүдэр илэрсэн байна.
Аспайр нүүрсээ Оросын боомт дээр худалдана
Хөвсгөл аймагт коксжих нүүрсний Овоот төслийг хэрэгжүүлж буй Аспайр Майнинг компани Noble групптэй жил гаруйн өмнө хийгээд байсан түншлэлээ өргөтгөсөн талаар мэдээллээ.
Оюутолгой нээлтээ хийнэ
Оюутолгойн зэс алтны арвин нөөцөд тулгуурласан Хүдэр баяжуулах үйлдвэр энэ сарын 27-нд нээлтээ хийнэ.
MMC дэд бүтцээ өргөжүүлэв
Монголын нүүрсний салбарын хамгийн том компаниудын нэг Mongolian Mining Corporation Ухаа худаг-Баруун наран уурхайг холбосон хатуу хучилттай зам барьж байгуулж дууссанаа өчигдөр мэдээллээ.
“Оюутолгой”-н эрчим хүчний асуудал шийдэгдэв
“Оюутолгой” компани Хятадаас эрчим хүчний эх үүсвэр авах тухай гэрээ байгуулжээ. Өвөр Монголын эрчим хүчний корпорацитай байгуулсан тус гэрээг өчигдөр үзэглэсэн байна. Эрчим хүчний асуудлаа шийдсэнээр 2013 оны эхээр “Оюутолгой” компаний олборлолт эхлэх болсон байна.
Пибоди ирэх оны эхээр хэлэлцээр хийнэ
Ирэх оны эхээр Пибоди компани Тавантолгойн Баруун Цанхийн хэсэгт Стратегийн хөрөнгө оруулагчаар тодрох эсэх нь шийдэгдэж магадгүй байна. Учир нь Пибоди компанийн Гүйцэтгэх захирал Грегори Бойс ирэх оны эхээр Засгийн газартай чухал хэлэлцээр хийх болов уу гэж Ройтерс агентлагт мэдээлжээ.
“Шарын Гол” ХК шинэ захирлуудтай болов
Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилждаг “Шарын Гол” хувьцаат компани /SHG/ захирлуудаа өөрчилжээ. Шинэ удирдлагын багийн гишүүд нь олон улсын хүрээнд танигдсан уул уурхайн болон санхүүгийн туршлагатай мэргэжилтнүүд аж.
ЕСБХБанк Оюутолгойд хөрөнгө оруулж магадгүй
Энэ сарын 6-10-ны хооронд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ)Тэргүүн дэд Ерөнхийлөгч Варел Фрийман тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчилж, төр засаг, бизнесийнхэнтэй уулзалт хийжээ. Уг айлчлалаар тус банкны харилцагч орон бүрт зориулан гаргадаг 3 жилийн стратегийн талаар хэлэлцүүлэг хийх зорилготой ажээ. Тус банкны 2013-2016 оны хооронд Монголд баримтлах стратегийг ирэх жилийн дөрөвдүгээр сард батлан гаргах юм байна.