Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
Оюутолгойн метал авалт 86.4 хувьд хүрчээ “Turquoise Hill Resources” компани өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн мэдээгээ гаргасан байна.
Г.Тэмүүлэн Лондонг зорьжээ Ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэгдэж буй “Эрдэнэс МГЛ” компанийн Дэд захирал Г.Тэмүүлэн Лондонд томилолтоор ажиллаж байгаа аж.
“Петро Матад”-ын хувьцааны үнэ 172 хувиар өсөв “Петро Матад”-ын хувьцааны үнэ арванхоёрдугаар сарын 31-нээс хойш 172 хувиар өсөөд байна.
Харанга Ресурс Ашиглалтын өмнөх гэрээ байгуулжээ Сэлэнгэ аймагт төмрийн хүдрийн баялаг нөөц бүхий бүсэд орших “Сэлэнгэ” төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж буй “Харанга Ресурс” компани Ашигт малтмалын газартай уг төсөлд холбогдох Ашиглалтын өмнөх гэрээ байгуулжээ.
“Оюутолгой” 2.4 тэрбум доллар босгож чаджээ “Оюутолгой” компанийн 2.4 тэрбум доллар босгохоор гаргасан нэмэлт хувьцааны худалдаа энэ сарын 7-ны өдөр дууссан билээ. Энэхүү худалдаа нь зөвхөн компанийнхаа хувьцаа эзэмшигчдэд зориулан хөнгөлөлттэй үнээр нэмэлт хувьцааг худалдах буюу “rights offering”-ийн үйл явц байсан юм.
Мечел нүүрсний олборлолтоо 11 хувиар нэмэгдүүлнэ Оросын уул уурхай, металлургийн магнат “Мечел” компани 2014 онд 30,5 сая тонн нүүрс олборлож өмнөх оныхоос 11 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
“Бэрэн Майнинг” ХК-ийн IPO энэ онд гарна “Бэрэн Майнинг” ХК Монголын Хөрөнгийн бирж дээр нийт хувьцааныхаа 30 хувь буюу 522,243,996 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож байна.
“Шинхуа”, “Пибоди” нүүрсний “хамтрал” байгуулав Хятадын төрийн өмчийн нүүрсний магнат АНУ-ын томоохон түнш болох “Пибоди” компанитай нүүрсний худалдааны хамтарсан компани байгуулжээ.
“Рио Тинто” Оюутолгойн санхүүжилтэд “нэмэлт хугацаа” авав “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшиж буй “Turquoise Hill Resources” компанийн хяналтын багцыг эзэмшиж буй “Рио Тинто” компани төслийг санхүүжүүлэх банкуудаас “нэмэлт хугацаа” авчээ. Тодруулбал, зээл олгогч банкуудаас ирэх гуравдугаар сарын 31-нийг хүртэл байдлыг “харзнахыг хүсчээ”.
“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн хурал өндөрлөв “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн хурал өнөөдөр өндөрлөжээ. Хоёр өдөр хуралдсан ТУЗ-ийн хурлаас ямар шийдвэр гарах нь олон нийтийн анхаарлыг татаж байсан юм.
“Turquoise Hill”-ийн нэмэлт хувьцааны арилжаа эхэлнэ “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компани 2.4 тэрбум ам.доллар босгохоор “rights offering” буюу өөрийн хувьцаа эзэмшигчдэдээ нэмэлт хувьцаа худалдан авах эрхийг гаргаад буй билээ.
Р.Фридланд: Нэмэлт хувьцаанд бүгд оролцох ёстой “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг Turquoise Hill Resources компани 2.4 тэрбум ам.долларын санхүүжилт босгохоор “rights offering” буюу нэмэлт хувьцаа гаргахаар төлөвлөж байгаа билээ. Тус компани ойролцоогоор 1 тэрбум хувьцаа нэмж гаргахаар төлөвлөж байна.
Монгол улс уран олборлоно Өнгөрсөн бямба гаригт энэхүү түүхэн гэж хэлж болох шийдвэрийг Монголын талаас гаргалаа. Монголын төрийн өмчит “Мон-Атом” компани Францын төрийн өмчит “Арева” компанийн Монгол дахь салбар “Арева Монгол” компанитай хамтран “Арева Майнз” компани байгуулж, хувьцаа эзэмшигчдийн гэрээнд гарын үсэг зурсан юм.
“Сентоза Майнинг” өрөмдлөг эхлүүлнэ Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Сентоза Майнинг” компани Говь-Алтай аймгийн нутаг дахь Darvii Naruu төсөл дээр өрөмдлөг явуулахаар болжээ.
“Энержи ресурс” тэрбум долларын гэрээ байгуулжээ Уул уурхайн тэргүүлэгч компани “Энержи ресурс” шатахуун түлш, оффис болон кэмпийн үйлчилгээ, ханган нийлүүлэлт, харуул хамгаалалтын үйлчилгээний сонгон шалгаруулалтыг өнгөрсөн долоо хоногт дуусгажээ.
Оюутолгойн зэсийн баяжмалын худалдааг эхлүүлэв “Оюутолгой” компанийн зэсийн баяжмалын худалдаанд холбогдох зөвшөөрлийг Хятадын Гаалийн газар олгосон тухай тус компани мэдээллээ.
Професи Улаан-Овоо ордын олборлолтыг сэргээнэ Өнгөрсөн оны хоёрдугаар хагаст Улаан-Овоо эрчим хүчний нүүрсний уурхайдаа түр хугацааны зогсолт хийгээд байсан “Професи” нүүрсний борлуулалтын гэрээг хэд хэдэн компанитай байгуулжээ.
Sentosa Mining Говь-Алтайд зэс, алтны судалгааг эрчимтэй хийж байна Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Sentosa Mining” компани Говь-Алтайд орших долоон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий “Darvii Naruu” төслийн судалгааны ажлыг өрнүүлж байна. Тус компани есдүгээр сарын 11-нд төслийн баруун хойд хэсэгт хийсэн агаарын соронзон судалгааны дүгнэлтийг танилцуулсан юм.
Kincora хайгуулын ажлаа эрчимжүүлнэ Дорноговь аймгийн баруун хэсэгт орших Хүрэл үнэг төслийг хэрэгжүүлж буй “Kincora Copper” компани хайгуулын ажлаа эрчимжүүлэхээр ажилдаа ороод байна. Тус компанийн хийж буй “Induced Polarization” буюу эсэргүүцэл, туйлшралаар чулуулаг, хүдрийн биетийг тодорхойлох судалгааны эхний үр дүнгүүд сайн үзүүлэлттэй гарч буй ажээ.
Дэлгэрхааны ордыг Prima Fluorspar худалдаж авна “FireBird Management” компанийн хөрөнгө оруулалт бүхий “Бэрх Уул” ХК-ийн эзэмшлийн Дэлгэрхаан жоншны ордыг “Prima Fluorspar” компани худалдаж авахаар болоод байна.
36 37 38 39 40 41 42