Ертөнц
АНУ-ын нарны эрчим хүчний салбарт Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байна
Хэрэв Америк нарны станцын эд ангийг өөрөө үйлдвэрлэж, Хятад болон Зүүн Өмнөд Азийн импортоос хамаарахгүй болохыг зорьж байгаа бол АНУ дотоодын үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлж, худалдааны хуулиудаа чангатгах шаардлагатай гэж Америкийн нарны эрчим хүч үйлдвэрлэгчдийн (SEMA) эвслийн гаргасан шинэ тайланд дурдсан байна.
Рио Тинто Аргентин дахь литийн төсөлд 350 сая ам.долларын хөрөнгө оруулна
Рио Тинто Аргентин дахь Ринконы литийн үйлдвэрт 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, энэ оны эцэс гэхэд үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэж тус компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм энэ долоо хоногт мэдэгдэв.
"Манай Ринкон баг шаргуу ажилласны дүнд литийн анхны үйлдвэрийн суурийг тавьж байна" гэж тэрбээр саяхан Сальта мужид хэрэгждэг төсөл дээр очиж танилцсаны дараа даваа гарагт Ройтерс агентлагт хэллээ.
Иран улс 13 тэрбум долларын үнэ бүхий газрын тосны шинэ гэрээ байгууллаа
Иран 13 тэрбум ам.долларын үнэ бүхий газрын тосны ордуудыг ашиглах шинэ гэрээ байгуулж, өдөрт 350,000 баррель нэмж олборлохоор төлөвлөж байна.
Энэ нь эрчим хүчний салбарт сүүлийн 10 жилд хийгдсэн хамгийн том гэрээ гэж төрийн Shana агентлаг мэдээлэв. Тэдгээр бүх гэрээг дотоодын компаниудтай байгуулсан гэж Газрын тосны сайд Жавад Оужи (Javad Owji) мэдэгдэв.
АНУ-ын уран үйлдвэрлэгчид орхигдсон уурхайгаа сэргээж байна
Ураны эрэлт нэмэгдэж, хомсдол нүүрлэсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд ураны үнэ болон уран олборлолтын компаниудын хувьцааны ханш огцом өссөн. Хэдэн арван жилийн турш гадуурхагдсаны дараа дэлхийн эрчим хүч, цаг уурын хямралын улмаас цөмийн эрчим хүч дахин моодонд орж байна. Өнгөрсөн жил COP28 чуулга уулзалт Арабын Нэгдсэн Эмират улсад болсон. Уг уулзалт дээр анх удаа цөмийн эрчим хүчийг нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг технологи гэж хүлээн зөвшөөрсөн ажээ.
Лондонгийн металлын бирж дээр зэсийн үнэ нэг тонн нь 8799 ам.долларт хүрчээ
Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүд хамтарч олборлолтоо бууруулахаар тохиролцсоны дараа лхагва гарагт зэсийн үнэ сүүлийн долоон сарын хамгийн дээд цэгт хүрлээ. Дэлхийд олборлож буй нийт зэсийн тэн хагасыг Хятад улс боловсруулдаг.
Лондонгийн металлын бирж (LME) дээр жишиг зэсийн үнэ нэг тонн нь 8799 ам.долларт хүрсэн нь 2023 оны 8 дугаар сарын 1-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Энэ онд Хятадын нүүрсний импорт 450-500 сая тоннд хүрнэ
Хятадын нүүрсний импорт 2024 онд буурах төлөвтэй байна гэж аж үйлдвэр, төрийн өмчит нийтийн аж ахуй, худалдааны байгууллагуудын төлөөлөгчид өнгөрсөн баасан гарагт мэдэгдлээ.
Хятадын импорт бага зэрэг нэмэгдэх нь дэлхийн зах зээлийн үнэ ханшийг бууруулж, нийлүүлэлт илүүднэ гэсэн болгоомжлолыг улам нэмэгдүүлж болзошгүй юм.
Никелийн үнэ өнгөрсөн оныхоос 27%-иар буурчээ
Дэлхийн зах зээл дээр никелийн үнэ ханш тогтворгүй байна. Никелийн нийлүүлэлт ихэсч, цахилгаан автомашины эрэлт багасан зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдсаны улмаас хоёр жил дараалан ханш буурч, компаниудын ашиг орлогод сөргөөр нөлөөлөх болжээ.
АНУ-ын шинэ хориг Оросын нүүрсэнд саад учруулж байна
ОХУ-ын эсрэг АНУ-ын тогтоосон шинэ хориг арга хэмжээ нь Энэтхэгийн Оросоос худалдан авдаг эрчим хүчний нүүрсний хэмжээг бууруулах өндөр магадлалтай. Учир нь шинэ хориг арга хэмжээний жагсаалтад Оросын шилдэг экспортлогч SUEK болон Mechel зэрэг компаниуд орсон аж.
PDAC чуулга уулзалт 2024
Хайгуулч, олборлогчдын Канадын холбоо (PDAC - Prospectors & Developers Asso ation ciof Canada)-ноос жил бүр зохион байгуулдаг PDAC олон улсын чуулга уулзалт энэ жил 3-р сарын 3-6-ны өдрүүдэд Торонто хотын
Европын салхины эрчим хүчний салбарт ахиц гарч эхэллээ
Өнгөрсөн жил хамгийн олон шинэ салхин станц барьж, тус салбарт хөрөнгө оруулалт сэргэсэн явдал нь Европын Холбоо (ЕХ) цэвэр эрчим хүчний зорилтоо биелүүлнэ гэсэн итгэл найдварыг төрүүлж байна гэж WindEurope өнгөрсөн лхагва гарагт мэдэгдлээ. WindEurope нь дэлхийн салхин эрчим хүчний зах зээлд үйл ажиллагаа явуулдаг оролцогчдыг нэгтгэсэн, Брюссель хотод төвтэй, 500 гаруй гишүүнтэй холбоо юм.
ОХУ шатахууны экспортыг хориглохоор боллоо
Оросын нефть боловсруулах үйлдвэрүүд рүү Украины дронууд халдсаны дараа Кремль шатахууны экспортоо зургаан сар хориглохоо мэдэгдлээ.
3 дугаар сарын 1-нээс уг хориг хэрэгжиж эхэлнэ гэдгийг ОХУ-ын Шадар сайд Александр Новакийн хэвлэлийн төлөөлөгч баталлаа. Ингэснээр боловсруулах үйлдвэрүүд "төлөвлөгөөт засвар үйлчилгээ" хийх боломжтой болно гэж тэрбээр хэллээ.
Гурван улс дэлхийн ураны нөөцийн 50 хувийг эзэмшдэг
Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлд уран гол үүрэг гүйцэтгэдэг учир ураны орд газар ховор байдаг гэсэн ойлголт байдаг. Гэхдээ үнэн хэрэгтээ уран байгаль орчинд нэлээд элбэг байдаг: жишээ нь алт, мөнгөнөөс илүү элбэг бөгөөд олдцоороо цагаан тугалгатай адил.