Ертөнц
Зэсийн үнийн уналт худалдан авалтыг эрчимжүүлэх төлөвтэй
Цахилгаан тээвэр болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өсөхийн хэрээр ойрын хэдэн жилд зэсийн зах зээл дэх хөрөнгө оруулагчдын оролцоо улам ихсэх төлөвтэй байна гэж Citigroup Inc Хөрөнгө оруулалтын банк мэдээллээ.
Зэс бол дэлхийн эдийн засгийн идэвхжлийг илэрхийлдэг гол металл. Сүүлийн саруудад барилгын болон өргөн хэрэглээний барааны эрэлт хэрэгцээ буурсантай холбоотой зэсийн үнэ мөн унасан.
Хятадын хөрөнгө оруулалт Дундад Ази руу чиглэж байна
Хятад, Казахстан улсууд Бахты-Аягоз бүсэд шинэ төмөр зам болон хилийн боомт байгуулахаар төлөвлөж байна. Шинэ зам ашиглалтад орсноор ачаа тээвэрлэх хугацаа богиносно гэсэн хүлээлт байна. Энэ тухай Казахстаны Ерөнхийлөгч Токаев 5 дугаар сарын 24-нд болсон Евразийн Эдийн засгийн форумын үеэр мэдэгдэв.
Норникель орлогынхоо бараг талыг Ази тивээс олдог
Оросын хамгийн том уул уурхайн компани “Норильск никель” орлогынхоо бараг тал хувийг Ази тивээс олж, харин Европ дахь борлуулалт нь буурч байна. Энэ нь дэлхийн түүхий эдийн урсгал өөрчлөгдөж байгаагийн бас нэг нотолгоо юм.
Конго дэлхийн хоёр дахь шилдэг экспортлогч боллоо
Хоёр улсын статистик мэдээнээс харахад, дэлхийн хамгийн том экспортлогч улс Чилийн дараа Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс эрэмбэлэгдэж байна. Урьд нь Перу дэлхийн зэсийн хоёр дахь том экспортлогч улс байсан юм.
Энэ өөрчлөлт нь хэд хэдэн чухал чиг хандлагыг илэрхийлж байна. Нэгдүгээрт, нийгмийн хямрал, улс төрийн тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа нь Өмнөд Америк дахь хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байгаа бөгөөд Африк руу илүү их мөнгө урсаж байна.
Японы шүүх цөмийн станцуудаа дахин ажиллуулах боломж нээж байна
Цөмийн реакторыг эхлүүлэхийг зогсоох тухай оршин суугчдын нэхэмжлэлийг Японы дүүргийн шүүх лхагва гарагт хэрэгсэхгүй болгов. Энэхүү шийдвэр нь эрчим хүчний үнийн өсөлтөд нэрвэгдсэн япончуудын хувьд ялалт юм.
Японы зүүн хойд хэсэгт оршдог Сендай дүүргийн шүүх Tohoku Electric Power компани нь ирэх жил Онагава цөмийн станцыг дахин ажиллуулж болно гэсэн шийдвэр гаргасан тухай Japan Times сонин мэдээллээ.
Chinalco Перугийн зэсийн уурхайн өргөтгөлийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна
Хятадын Chinalco компанийн Перу дахь салбар 6 дугаар сард багтааж, Перугийн өмнөд хэсэгт орших Торомочогийн зэсийн уурхайн 1.3 тэрбум ам.долларын өртөгтэй өргөтгөлийн ажлыг эхлүүлэх ёстой гэж тус хэлтсийн Гүйцэтгэх захирал мягмар гарагт мэдэгдэв.
Андын нуруунд оршдог Жунин мужид арван жилийн өмнө эхэлсэн төслийн шаардлагатай бичиг баримтыг Перугийн Засгийн газар ойрын 30 хоногийн дотор батлах байх гэж найдаж байгаагаа Chinalco Peru компанийн Ерөнхийлөгч Сюдун Жан илэрхийллээ.
Аргентины литийн үйлдвэрлэлд ажлын байр нэмэгдэж байна
Аргентины Уул уурхайн хэлтсээс жил бүр гаргадаг статистик мэдээнд литийн салбар дахь ажил эрхлэлт өмнөх оны мөн үеэс 68%-иар өсч, 2023 оны 1 дүгээр сард нийт 1482 ажлын байр шинээр бий болсон гэж мэдээлжээ.
Тус улсын уул уурхайн салбарын нийт ажил эрхлэлт энэ оны эхний сард 7.9%-иар өсч, 37.850 ажлын байртай болсон нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт болж байна.
Цөмийн эрчим хүчний хэрэглээ өсч, ураны эрэлт нэмэгдэж байна
Уран гэдэг нь хор хөнөөл ихтэй, онц аюултай хэмээн монголчууд ойлгодог. Тэгвэл “Уран” гэдэг нь байгаль дээр ус, агаар, хөрсөнд хаа саагүй маш өргөн тархсан литофиль элемент. Уран нь химийн хувьд маш идэвхитэй. Байгаль дээр уран агуулагч 249 орчим эрдэс байдгаас цөөн тооны эрдэс үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий хуримтлал үүсгэдэг.
Өмнөд Солонгосын компаниуд Энэтхэгтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна
Өмнөд Солонгос арав гаруй жилийн турш "стратегийн тодорхой бус" гадаад бодлоготой байсан. Учир нь Сөүл Хятадтай эдийн засгийн нягт харилцаатай байсан бол Өмнөд Солонгост АНУ-ын цэргийн баазууд байрладаг учир тус улс Вашингтон, Бээжин хоёрын аль нэг талд давуу байдал үүсгэхгүй байхыг хичээсэн хэрэг.
Livent, Allkem компаниуд нэгдсэнээр дэлхийн тэргүүлэгч лити олборлогч болно
Allkem Ltd (ASX: AKE) болон Livent Corp (NYSE: LTHM) компаниуд нэгдсэнээр дэлхийн тав дахь томоохон лити үйлдвэрлэгч болох юм. Хоёр компани нийт 10.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй бөгөөд жилд 248 мянган тонн лити карбонат (LCE) үйлдвэрлэх хүчин чадалтай. Шинэ компани нь литийн шилдэг таван үйлдвэрлэгч Albemarle (NYSE: ALB), Чилийн SQM (NYSE: SQM), Ganfeng Lithium (SHE: 002460) болон Tianqi Lithium (SHE: 002466) компаниудын дараа эрэмбэлэгдэх аж.
АНУ-д шатахууны үнэ дахин буурлаа
АНУ-ын шатахууны дундаж үнэ гурав дахь долоо хоног дараалан буурч, долоо хоногийн өмнөхөөс дахин 7.5 центээр буурсан гэж GasBuddy мэдээллээ...
Уран олборлогч Казатомпром газрын ховор элементийн ордыг ашиглахаар болжээ
Дэлхийн хамгийн том уран олборлогч Казатомпром өөрийн охин компани болох Ульбины төмөрлөгийн үйлдвэрээр дамжуулан Казахстаны Актюбинск муж дахь газрын ховор элементийн ордыг ашиглаж эхэлнэ.
Дэлхийн шилдэг бериллий, тантал, ниобий олборлогчдын нэг Казатомпромын салбар “Ульба” компани нь хайгуулын лицензтэй бөгөөд Дээд Иргизийн ордын нөөцийг судлах ажил гүйцэтгэнэ.