Байгаль орчин
Эко сургуулиудад гэрчилгээ олгоно
Эко сургуулийн гэрчилгээ гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Чингис зочид буудалд болно. Гэрчилгээг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун гардуулах аж.
Ус хүрэхгүйдээ эргүүлж ашиглах технологи сонгоогүй
Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр “Рио Тинто” компани БНХАУ-ын “Inner Mongolia Power corporation” компанитай эрчим хүч худалдан авах гэрээгээ үзэглэсэн билээ. Эрчим хүчний асуудлаа шийдсэнээр төслийн үйлдвэрлэл эхлэх хугацаа наашилж нэг ёсондоо “хөхөөн дуу ойртлоо”.
Хайж олсон л бол ухаж, ашиглах эрх нээгддэг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй
Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгоно” гэсэн заалт орсон. Хөгжлийн тулгуур бодлогыг тодорхойлох Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд хатагтай С.Оюуныг Иргэний Зориг Ногоон намын тэргүүн учир намынхаа бодлого, чиглэлийн дагуу дорвитой ажил хийнэ хэмээн иргэний байгууллагууд, салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд найдаж байгаа.
Нөхөн сэргээлт нь олборлолтоо гүйцэхгүй байна
Уул уурхайн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж буй Өмнөговь аймагт байгаль орчны асуудал хурцаар тавигдаж байна. Тулгамдсан энэхүү асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар тус аймгийн Байгаль орчны газрын дарга О.Бадарчтай ярилцлаа.
Говь Гурвансайханаар аялсан тэмдэглэл
Анхныхаа томилолтоор Өмнөговь аймгийг зорихоор боллоо. Хаашаа л харна хараа бэлчээх зайгүй шамбааралдсан байшингууд дундаас ингэж нэг гарах нь тэр. Анх үзэх гэж буй хүний хувьд говийн талаарх төсөөлөл минь элсэн манхан, халуун уур амьсгал, шороон шуурга, тэмээгээр сэтгэгдэнэ.
Ус стратегийн үнэт баялаг
Байгаль орчны багц хууль тавдугаар сарын 17-нд батлагдаж, энэ сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх гэж байгаа билээ. MMJ-ийн өнгөрсөн сарын дугаарт багц хуулинд багтсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын өөрчлөлтүүдийг танилцуулсан. Энэ удаад Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг танилцуулахаар бэлтгэлээ.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн томоохон хохирогч нь Монгол улс
Жил бүрийн зургадугаар сарын 17-ны өдрийг дэлхий даяар Цөлжилттэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил “Эрүүл хөрс амьдралын үндэс. Газрын хомсдлыг зогсооцгооё” уриан дор цөлжилттэй тэмцэх өдрийг тэмдэглэж байна. Хөрс бол дахин сэргээгдэхгүй, дэлхийн хамгийн үнэт баялаг юм.
Ойн болон усны сан бүхий газрын хилийг батална
Засгийн газрын хуралдаанаар (05.30) Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.
Саарал ус ашиглах асуудлыг хуульчилжээ
Хот суурингийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2011 оны арваннэгдүгээр сард батлагдаж, 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулиар ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээг зохицуулах зөвлөл байгуулах асуудал нэг бүлэг болж оржээ.
Экологийн боловсрол олгох сургалт болно
Солонгосын Уул уурхайн Нөхөн Сэргээлтийн Корпораци /МИРЕКО/ нь Монгол орны ирээдүй болсон хүүхэд багачуудад байгаль орчны талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд мод үржүүлгийн газартаа экологийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулж байна. Уг экологийн сургалт өнөөдрөөс эхэлж есдүгээр сарыг дуустал үргэлжлэх бөгөөд сурагчдын амралтын хугацаанд Зуун мод хотын бага ангийн 100 сурагчийг хамрагдах юм.
Өвс, ургамал, нарны энергиэс Монголын эдийн засаг хамаардаг
Би Монгол Улсад 2003 оноос хойш ажиллаж байна. Завсарт нь хоёр жилийн хугацаанд Пакистан, Өмнөд Америкт ажилласан. Ер нь бүх тивд ажиллаж үзсэн. Африкийн орнуудад мөн ажилласан. Уул уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлээр 25 жил ажиллаж байгаа. Миний суралцсан мэргэжил ургамлын өвсөн бүрхүүлийн менежмент. Уул уурхайн нөхөн сэргээлтээр магистр хамгаалсан.
Ус үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдав
Өнөөдөр 10.00 цагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа. Хурлаар өмнөд говийн бүс нутагт байрлах стратегийн орд газруудад хэрэглэх усны талаар хэлэлцсэн юм.
Өнгөрсөн нэгдүгээр сард Монгол улсын Ерөнхийлөгч Өмнөговь аймагт ажиллах үеэр иргэдийн хамгийн ихээр хөндөж тавьсан асуудал нь ус. Тиймээс Ерөнхийлөгч уул уурхайн ордуудын ашиглалттай холбоотой усны хомсдол үүсэхийг харгалзан ийнхүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд хэлэлцэх шийдвэр гаргажээ.