Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага
АШИГТ МАЛТМАЛ ХЭНИЙ БАЯЛАГ ВЭ? Манай ашигт малтмалын лицензийг гадныхан хоорондоо өндөр үнээр худалдах болсоор удаж байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Саус Гоби Сандс компанийг худалдсан байна. Хэн нь хэнийхээ баялгийг хаана худалдаад байна вэ энэ талаар Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргалтай ярилцлаа.
Б.Долгор: Монгол улс ил тод байдлын санаачлагаар нэгдүгээрт орсон Иргэдэд уул уурхайн салбарын нийгэм эдийн засагт үзүүлж буй нөлөөг таниулах, хувийн хэвшлийнхэн болоод төрийн байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага”/ОҮИТБС/-ыг хэрэгжүүлж, энэ жил тав дахь тайлангаа гаргаж байгаа юм. Энэхүү санаачлагын талаар Монгол улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх, Монголын ОҮИТБС-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Долгортой ярилцлаа.
Монгол түншээ хайж буй гадны компаниуд оролцоно Энэ сарын 20-21-ний (2012/04/20-21) өдөр “Mongolian Mining 2012” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үзэсгэлэнд уул уурхайн бүхий л үйл ажиллагаанд шаардагддаг техник технологи, тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг 15 улсын 40 гаруй компани ирж, үзэсгэлэнгээ гарган оролцох аж.
Антарктидын нөөц баялгаас монголчууд бид хүртэх эрхтэй Хүний нийгмийн үе шат бүр алт, зэс, болд, төмөр, газрын тос гэх мэт ашигт малтмалтай холбогдож ирсэн. Дэлхийн сэргээгдэшгүй эрдэс баялгийн нөөцийн хэмжээ дуусч байна. Үүний төлөөх тэмцэл ч хурцдаж байна. Энэ нь байгалийн баялгийн нөөц, цэвэр усаар баялаг Антарктидыг эзэмшихтэй холбоотой юм.
Монгол бол Австрали биш шүү дээ 1970-аад онд Монгол оронд янз бүрийн ашигт малтмал илэрч байх тэр үед Тавантолгой, Цагаансуварга, Хөвсгөлийн фосфорын орд газруудыг нээчихээд, энэ гурван орд газрынхаа түүхий эдийг бүрэн боловсруулсан тохиолдолд Монгол орны хөгжил хэнд ч баригдахгүй хэмээн Пунсалмаагийн Очирбат бид хоёр яамны залуухан хоёр Орлогч сайд байхдаа ярилцаж, ирээдүйн тухай төсөөлж байлаа.
“Future Mongoliа” үзэсгэлэнгийн бэлтгэл бүрэн хангагдлаа Ирэх сарын 16-19-ний хооронд Улаанбаатар хотод болох “Future Mongolia 2012” олон улсын үзэсгэлэн худалдааны бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Аливаад нягт нямбай хандаж, төгс хийдэг германчууд зохион байгуулж байгаа учраас энэ үзэсгэлэн бусад арга хэмжээнээс өвөрмөц, өндөр түвшинд болох байх гэсэн хүлээлт салбарын бизнес эрхлэгчдэд бий.
Уул уурхайн салбар тэнцвэртэй, оролцоотой, тогтвортой хөгжлийн үлгэр жишээ байх ёстой Монгол улсын гадаад худалдааны өнөөгийн байдал болоод түүнд уул уурхайн салбарын оролцоо ямар байгаа талаар МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлээс тодрууллаа. Монгол улсын гадаад худалдааны хөгжилд уул уурхайн салбар ямар үүрэг оролцоотой байна вэ? Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” байгуулагдсан 1971 оноос хойш гадаад худалдааны бүтцэд уул уурхайн салбар оролцоотой болж ирсэн. Өнөөдөр ч гадаад худалдаанд зонхилох үүрэгтэй байна.
Тогтворжуулалтын санд орох хөрөнгийн хэмжээ буурахгүй Эрчимтэй өсч буй уул уурхайн салбарын үр өгөөж нь Улсын төсөвт оруулж буй хөрөнгийн дүнгээр хэмжигдэнэ гэж ярьдаг. Тиймээс уул уурхайн салбарын төсөвт оруулах хувь нэмэр хэрхэн дээшилж буй талаар Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтэн Ж.Энхзултай ярилцлаа.
Д. Зоригт: Боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх ёстой Нэг талаасаа талбай хумигдсаныг мэргэжлийн хүмүүс шүүмжилдэг боловч нөгөө талд чанарын ахиц гарсан. Өөрөөр хэлбэл, манай улсын нутаг дэвсгэрийн 13 хувь дээр хайгуулын сайн чанартай үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг.
Д.Бат-Очир: Сайн өрсөлдөгч амжилт авчирдаг MMJ “Банкир” булангаа эхлүүлж байна. Монголын болоод дэлхийн шилдэг банкируудтай Та манай булангаас танилцаарай. ХАС банк нь Монголын банкны салбарт хамгийн отгон хэрнээ өөрийн гэсэн орон зайг хэдийнэ эзэлсэн. Хэр баргийн зээл олгодоггүй, элдэв бичиг баримт бүрдүүлэхийг шаарддаг банкуудын тухай ойлголт зах зээлийн шилжилтийн тэр үедээ хоцорчээ.
Д.Бат-Эрдэнэ: Баяннуурын нүүрсний татвар хууль бус байж магадгүй Нүүрсний салбар Монголын эдийн засагт чухал байр суурь эзлээд хоёр жилийн нүүр үзэж байна. Гэвч энэ салбарт бүтээгдэхүүний боловсруулалтыг сайжруулах, үнэлгээг дээшлүүлэх, зах зээлийн найдвартай байдлыг бүрдүүлэх гээд шийдлээ хүлээсэн асуудлууд цөөнгүй байсаар. Энэ талаар Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
12 13 14 15 16 17