Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага
Сахилгагүй хүмүүсээс уурхайчнаа, ухсан нүхээс уурхайгаа ялгах хэрэгтэй байна “Miner” уншигч Таныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн профессор Сүрэнгийн Даваанямтай уулзуулж байна.
Монгол улс эрчим хүч, дулааны хомсдолд ороод байна Эрчим хүчний салбарт ирэх дөрвөн жил хийгдэх ажил болоод салбарын өнөөгийн байдлын талаар Эрчим хүчний сайд М.Сономпилтэй ярилцлаа.
Григорий Голдхаук: Монголд хөрөнгө оруулагчид эргэлзэх болсонЯрилцсан Э. Оджаргал Монгол улсад Канад улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Григорий Голдхауктай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Гэрээг цуцлаагүй бол жилд 1-2 их наяд төгрөгийн татвараа алдах байсан Улсын Их Хурлаар Нидерланд, Люксембургийн вант улс, Кувейт болон Арабын Эмират улстай байгуулсан давхар татварын гэрээг цуцалсантай холбогдуулан уг асуудлыг тойрсон сэдвээр эдийн засагч Б.Батжаргалтай ярилцлаа.
Ж.Жамул: Монгол улс циклийг сөрж явах хэрэгтэй байна “Mogul Ventures Corp”-ийн Ерөнхийлөгч Ж.Жамултай Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, нүүрсний үнэ, гадаадын хөрөнгө оруулалтын байдлын талаар ярилцлаа. Тэрбээр өмнө нь АНУ-ын хөрөнгө оруулалтын “Родмэн энд Рэншоу” банкинд дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан санхүүгийн мэргэжилтэн юм.
Г.Алтансүх: Стратегийн ордын шалгуур нь тодорхой, шударга байх хэрэгтэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхтэй сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа. Ноён Г.Алтансүх Ашигт малтмалын газрын даргын албан тушаалд томилогдсоноос хойшх анхны ярилцлагаа Mongolian Mining Journal-д өгсөн юм.
Хувийн компанийн экспортолж буй бүтээгдэхүүнийг шууд зогсоох зохицуулалт, эрх одоохондоо Төрд байхгүй Өнөөдөр Монгол улсын хэмжээнд хүчинтэй хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байна вэ гэдгээс ажлаа эхэлнэ. Эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Энэ тал дээр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч ажиллана.
Бүс нутгийн асуудлаар түлхүү ярилцана Одоогоос арван жилийн өмнө Монголын эрдэс баялгийн салбарыг дэлхийд таниулах зорилготойгоор “Дисковер Монгол” чуулга уулзалтыг эхлүүлсэн түүхтэй. Өдгөө хөрөнгө оруулагчдын дунд энэ нэр брэнд болж, олон улсын хэмжээний чуулган болтлоо өргөжин тэлжээ. Зохион байгуулах хорооны гишүүн, “Эм Ай Эйч” группын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай ярилцлаа.
“Засгийн газрын цаг”-т мэргэжилтнүүд оролцох нь илүү чухал Анхны бүхэн айдас бэрхшээлтэй хэдий ч өөрчлөлт шинэчлэлийг дагуулдаг. Монголын ашигт малтмалын салбарыг олон улсад таниулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудах “Дисковер Монгол” хурал үзэсгэлэнг зохион байгуулсан цагаас хойш хэдийнэ 10 жил өнгөрчээ. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгаатай ярилцлаа.
Нээлтээс хөгжил дэвшил өөд “Дисковер Монгол 2012” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт удахгүй болно. Чуулга уулзалтын Зохион байгуулах хорооны гишүүн, “Прайм Инфо” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Билгүүнтэй ярилцлаа.
Metso Монголд хамгийн сайн тохирно Финландад төвтэй “Metso” компани дэлхийн улс орнуудад уул уурхай болон барилгын чанартай тоног төхөөрөмж, үйлчилгээгээрээ бүрэн танигдсан компани юм. Монголын компаниудын хувьд ч “Мetso” “хуучин танил” нь гэж хэлж болно. Мөн эрчим хүч, дахин боловсруулах чиглэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг байна.
Уул уурхайгаас иргэдэд “наалдсан” юм алга Өмнөговь аймгийн Ноён сумын идэвхтэн байгаль хамгаалагч Б.Тулгазана “Монгол орны өмнийн говийн экологийн бүс нутагт уул уурхайн хөгжлийг нөлөө багатай төлөвлөх” төслийн дунд хугацааны уулзалтад малчдаа төлөөлөн оролцохоор иржээ. Нутгийнхаа аргаль, янгир, ирвэсийг тоо ширхэгээр нь мэдэх энэ жирийн малчин эр төслийнхөнд үнэ цэнтэй санал олныг хэлсэн. Уулзалтын үеэр Б.Тулгазана гуайтай товчхон ярилцсан юм.
Байгалийн эрдэс баялаг үүрдийн орлого биш учраас зөв хадгалж, зарцуулах нь өнөө үеийнхний үүрэг Азийн хөгжлийн банк 1966 онд бүс нутгийн эдийн засгийг дэмжих, ядууралтай тэмцэх зорилгоор байгуулагдсанаас хойш эдүгээ 67 орон тус банкинд гишүүнээр элсээд байна. Манай улс ч тэдний нэг нь.
Лицензээр дамжуулж, гадаад хэлцлүүдээс татвар авна Монгол улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компанийн толгой компани бусдад хувьцаагаа зарах бол түүнээс Монгол улс татвар авах тогтолцоо руу орж байна. Энэ талаар Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргалаас тодруулга авлаа.
Полиэтилен геомембраны хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлэх цаг болсон Геомембраныг “Геонийлэг материалын үндсэн нэр томьёо MNS ASTM D 4439” стандартад “Нэг ба хэд хэдэн нийлэг хуудаснаас бүрдэх, шингэн ба хийг үл нэвтрүүлэх геонийлэг бүтээгдэхүүн” гэж тодорхойлсон байгаа. Үүнийг тайлбарлая. Геомембраныг химийн бүтцийн хувьд полимержүүлэх аргаар гарган авсан давирхай, нэмэлт бодисуудыг нийлүүлэн хавтгай хуудас хэлбэрээр үйлдвэрлэдэг.
Хамааралтай компаниуд нийлж 15+15 хувийг авчих нөхцөл бий Энэ долоо хоногт УИХ-аас нэгэн чухал шийдвэр гарч мэднэ. Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль УИХ-аар хэлцэгдэн батлагдвал урин дуудаж ирсэн Монгол улсын хөрөнгө оруулалтын бодлого хянах хязгаарлах болж өөрчлөгдөж ч магадгүй.
Болор бол жинхэнэ стратегийн бүтээгдэхүүн Өнөө үед байгаль экологид ээлтэй сэргээгдэх эрчим хүч ашиглахыг дэлхий даяар эрмэлзэж байна. Өргөн уудам нутагтай манай орны сум суурин бүрийг нийтэд нь эрчим хүчний нэгдсэн системд холбоход хүндрэлтэй. Алслагдсан хөдөө орон нутагт сэргээгдэх эрчим хүч ашиглахыг хамгийн тохиромжтой арга зам гэдэг.
Тээвэрлэгч, суурь бүтэц эзэмшигчийг зааглахын тулд хуулийн зарчмаа баримтлах хэрэгтэй Энэ компанийг ярихын өмнө би эрх зүйн зохицуулалттай холбоотой хэдэн зүйлийг онцолж хэлье. УИХ-аас 2007 онд баталсан Монгол улсын Төмөр замын тээврийн тухай хууль бол салбарын эрх зүйн чиг баримжааг тодорхойлсон суурь бичиг баримт.
МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХЭРЭГЖИЛТ ХЭЦҮҮ ГЭДЭГ Канад нь Монголын томоохон хөрөнгө оруулагч улсын нэг. Тэрхүү хөрөнгө оруулалтын дийлэнх нь Монголын уул уурхайн салбарт хамааралтай бөгөөд энэ улсаар овоглосон уул уурхайн олон компани манай улсад үйл ажиллагаагаа явуулж байна.
М.Ариунбаяр: Геологи, хайгуулын судалгаа хоцрох гээд байгаа нь хамгийн том эрсдэл Лиценз эмх замбараагүй олгогдсон гэдэг өөрөө учир дутагдалтай ойлголт. Бүгд хуулийн хүрээнд олгогдсон байдаг. Их хэмжээгээр олгогдсон уу гэвэл үнэн. Үүнийг хуулиар хориглоогүй байсан. Харин одоо хуулийн хүрээнд ажиллаж чаддаг, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулаад, үүнээсээ тодорхой үр дүн хүлээдэг аж ахуйн нэгжүүд үлдчихээд байгаа.
11 12 13 14 15 16 17