Ертөнц
Аргентин Хятадын импортын төлбөрийг доллараар бус юаниар төлнө
БУЭНОС-АЙРЕС, Дөрөвдүгээр сарын 26 (Ройтерс) - Аргентин улс Хятадын импортын барааны төлбөрийг доллараар бус юаниар төлж эхэлнэ гэж Засгийн
газар лхагва гарагт мэдэгдэв. Энэ арга хэмжээ нь тус улсын долларын нөөцийн бууралтыг сааруулах зорилготой юм.
Хятадын эрэлт буурснаар төмрийн хүдрийн үнэ уналаа
Хятад дахь гангийн эрэлт даваа гарагт буурч, үйлдвэрлэл удааширсаны улмаас төмрийн хүдрийн үнэ 11 дүгээр сараас хойших хамгийн доод түвшинд хүрч унасан байна. Хойд Хятадад импортолсон 62% Fe маркийн гангийн үнэ 4.14%-иар буурч, тонн тутамд 105.84 ам.доллар болжээ.
Чили литийн үйлдвэрлэлээ төрийн эзэмшилд авах шийдвэр гаргалаа
Чилийн Ерөнхийлөгч Габриэль Борик пүрэв гарагийн орой Засгийн газар литийн үйлдвэрийг төрийн эзэмшилд авч, улмаар хувийн хэвшлийн компаниудтай хамтран орон нутгийг хөгжүүлэх загварыг хэрэгжүүлнэ гэж мэдэгдэв.
Энэхүү шинэ бодлого нь үндэсний литийн компани байгуулахад чиглэгдэнэ гэж Борик үндэсний телевизээр мэдэгдэв. Эхний ээлжинд дэлхийн тэргүүлэгч лити үйлдвэрлэгч зэсийн аварга компани “Коделко” шинэ түншүүдийг татан оролцуулах ажлыг хариуцна.
ОХУ Латин Америк руу дизель түлшний экспортоо нэмэгдүүллээ
МОСКВА, 4 дүгээр сарын 10 (Ройтерс) – Оросоос Европ руу нефтийн бүтээгдэхүүнд тавьсан хориг арга хэмжээний улмаас Орос улс Бразил болон Латин Америкийн бусад орнууд руу дизель түлшний экспортоо нэмэгдүүлэх болсон хэмээн Refinitiv Eikon мэдээллээ.
Цэвэр эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт 31%-иар өсчээ
Ирэх 20 жилд ногоон эрчим хүчний шийдлүүдийг нэвтрүүлэхэд 10 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Харин чулуужсан түлшийг үргэлжлүүлэн ашиглах нь илүү их зардал гарах буюу 14 их наяд ам.доллар шаардагдана гэж Тесла танилцуулав.
Хятадад гангийн эрэлт суларч байна
Хятадын гангийн эрэлт суларч, төмрийн хүдрийн үнэ буурч байгаа талаар пүрэв гарагт мэдээллээ.
Арматур, катанка төмөр зэрэг барилгын ган хийцийн үйлдвэрлэл энэ сарын 6-ны байдлаар өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.04%-иар буурч, 4.23 сая тонн болжээ. Mysteel зөвлөх компанийн мэдээлснээр дээрх хоёр бүтээгдэхүүний эрэлт өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.7%-иар буурч 4.36 сая тоннд хүрсэн байна.
Хятад улс эрчим хүчний шинэ систем хөгжүүлэхийг хүсч байна
Хятадын цахилгаан эрчим хүчний төлөвлөлт, инженерийн хүрээлэнгийн (CEPPEI) мэргэжилтэн Дай Жианфэн “Хятадын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2022 онд 760 ГВт-д хүрч, өмнөх оны мөн үеэс 20%-иар өссөн” гэжээ. “Эрчим хүчний системийн аюулгүй, найдвартай ажиллагаа улам бүр чухал болж байна.
Дэлхийн зах зээлд нийлүүлэлт багасч, зэсийн үнэ өслөө
Дэлхийн зах зээлд нийлүүлэлт буурсантай холбоотой зэсийн үнэ өслөө. Нью-Йоркийн Comex бирж дээр тавдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ нэг фунт нь 4.09 ам.долларт (тонн нь 8998 ам.доллар) хүрч, баасан гаригийн хаалтын ханштай харьцуулахад 0.5%-иар өссөн байна.