Ертөнц
Үнэт металл үйлдвэрлэгч Степ Голд компани хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна
Степ Голд ХХК (TSX: STGO) нь Монгол дахь хамгийн том төсөл болох “Алтан цагаан овоо” алтны уурхайн II шатны бүтээн байгуулалтад зарцуулах 150 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулахаа зарлалаа. Уг төслийн хүрээнд 2025 оноос хойш 12 жилийн турш 100,000 унц алт нэг жилд олборлох боломжтой болно. Тус компани “Алтан цагаан овоо” уурхайг бүрэн хүчин чадлаар ашиглаж, Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.
АНУ түүхий нефтийг Азийн зах зээлд их хэмжээгээр нийлүүлж байна
Азийн орнууд ирэх сард АНУ-ын түүхий нефтийг дээд хэмжээгээр худалдан авах захиалга өгсөн гэж эх сурвалжууд Ройтерс агентлагт ярьжээ.
8 дугаар сард өдөрт 1.5-1.9 сая баррель түүхий нефть буюу WTI Midland төрлийн нефтийг АНУ-аас Ази руу экспортолно. Энэ нь 4 дүгээр сард Ази руу нэг өдөрт тээвэрлэж, дээд амжилт тогтоосон 2.2 сая баррель газрын тосны хэмжээнээс арай доогуур үзүүлэлт юм.
Дэлхийн тэргүүлэгч уул уурхайн 50 компанийн үнэлгээ 356 тэрбум доллараар буурлаа
2022 оны эхний улирлын төгсгөлд ашигт малтмал, металлын ханш бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоож байв. Тэргүүлэгч нь нэг тонн нь 11.000 ам.доллараас дээш арилжаалагдсан зэс байв. Түүхий нефтийн дараа дэлхийн зах зээл дээр хамгийн их худалдагдсан төмрийн хүдэр тонн нь 150 ам.доллараас дээш ханштай байв. Оргил үеэс хойш эдгээр хоёр ашигт малтмалын үнэ 20 гаруй хувиар буурсан байна.
Хятад 2023 оны эхний хагаст Оросын түүхий нефтийг хамгийн их хэмжээгээр худалдан авчээ
Эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байгаа ч Хятад улс Оросын түүхий нефтийг маш их хэмжээгээр худалдан авч, нөөцөө нэмэгдүүлж байна.
2023 оны эхний хагаст хятадууд өдөрт дунджаар 2.13 сая баррель түүхий нефтийг ОХУ-аас импортолж, улмаар Орос Хятадын хамгийн том нефтийн нийлүүлэгч болсон гэж Financial Times (FT) Хятадын гаалийн мэдээлэлд үндэслэн мэдээлжээ.
Anglo American компанийн зэсийн үйлдвэрлэл эхний хагас жилд 42%-иар өсжээ
ЛОНДОН, 7 дугаар сарын 20 (Ройтерс) – Олон улсын Anglo American (AAL.L) компани Перу дахь Quellaveco уурхайн үйл ажиллагаагаа эрчимжүүлснээр зэсийн үйлдвэрлэл нь эхний хагаст 42%-иар өссөн гэж мэдэгдэв.
Зэсийн үйлдвэрлэл жилийн өмнөх 273.4 мянган тонноос энэ жилийн эхний хагаст 387.2 мянган тонн болж өссөн гэж тус компани мэдээллээ.
Рио Тинто Sovereign Metals компанийн хувьцааг худалдаж авлаа
Рио Тинто (ASX, LON: RIO) 7 дугаар сарын 17-нд Австралийн Sovereign Metals (ASX: SVM) (LON: SVML) компанийн 15%-ийг 40.4 сая австрали доллараар (27.6 сая доллар) худалдаж авахаар тохиролцож, чухал ашигт малтмал олборлогч компанийн хамгийн том хөрөнгө оруулагч боллоо
Цахилгаан машины батарейны бүх үзүүлэлтийг нэмэгдүүллээ хэмээн Тоёота мэдэгдлээ
Toyota Motor Corp (NYSE: TM) 7 дугаар сарын 4-нд батарейны жин, хэмжээ, үнийг хоёр дахин бууруулах боломжтой технологи нэвтрүүллээ хэмээн мэдэгдэв.
Тоёота компани батарейнд ашигладаг материалын үйлдвэрлэлийг боловсронгуй болгосноор цэнэглэх хугацаа багасах, нэг цэнэгээр явах зайг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломж үүссэн гэж Financial Times мэдээлэв.
Австралийн ашигт малтмалын экспорт 300 тэрбум ам.долларт хүрч, цаашид унах төлөвтэй
СИДНЕЙ, 7 дугаар сарын 3 (Ройтерс) - Австралийн ашигт малтмал, эрчим хүчний экспорт өнгөрсөн санхүүгийн жилд 9%-иар өсч, 460 тэрбум австрали доллар (300 тэрбум ам.долларт) хүрч, дээд амжилт тогтоожээ. Гэвч эрчим хүчний зарим үнэ ханш Орос-Украины дайны өмнөх түвшин хүртэл буурсан тул экспорт ирэх хоёр жилийн хугацаанд буурах төлөвтэй байна.