Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Simandou ордын төслийг 16 тэрбум доллараар хэрэгжүүлнэ   “Simandou” ордын төмрийн хүдрийг экспортлох зориулалтаар дэд бүтцийг байгуулах олон улсын консорциумыг Гвиней улсын Засгийн газраас баталсан билээ.  Уг дэд бүтцийн төслийн хүрээнд 650 км төмөр зам, гүний усны боомтыг барих аж. Үүнээс төслийн нийт өртөг 16 тэрбум ам.доллар бөгөөд өмнөх тооцооллоос 2 тэрбум ам.доллараар өсчээ. Тус ордын төмрийн хүдрийн 2 тэрбум тонн нөөц бүхий I, II хэсгийг олборлох эрх авсан олон улсын консорциумд Сингапурын тээврийн компани “Winning Shipping”, Хятадын хөнгөн цагааны үйлдвэрлэгч “Shandong Weiqiao”, Гвинейн ложистикийн компани “United Mining Supply (UMS)” багтаж байна. Мэдээж, мөн Гвинейн төр тодорхой хувь эзэмшинэ.
Австрали, Хятадын харилцааны “ан цав” улам гүнзгийрэв Худалдааны томоохон түншүүд Австрали, Хятадын харилцаа худалдааны салбарт улам бүр хүндэрч байна. Тодруулбал, Австралиас зэсийн баяжмал, дарс, дүнз/гуалин, хавч, арвай, элсэн чихэр, нүүрс зэрэг долоон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортлохгүй байх үүрэг даалгаврыг Хятад улс дотоодын компаниуддаа өгсөн тухай хэвлэлүүд мэдээлж байна. Энэхүү шийдвэр өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас (2020.10.30) эхлэн хэрэгжсэн байна. Гэхдээ уг шийдвэр нь албан бус бөгөөд Австрали улсад чиглэсэн бодлого явуулаагүй, зөвхөн холбогдох хууль, дүрмээ баримталж ажиллаж буй тухай Хятадын Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Даяаршил баяртай  Шинэ коронавирус  нь дэлхий дахиныг хамарсан цар тахал болж, хүмүүс ажлаа гэрээсээ хийхэд хүрэв. Энэ нь нэг талаас амаргүй хэрэг боловч нөгөө талдаа дижиталчлалын үйл явцыг урьд хожид байгаагүй хурдасгаж  байна. Массачусетсийн Технологийн Институтын профессор Дэвид Автор энэхүү цар тахал, түүнээс үүдсэн эдийн засгийн хямралыг автоматжуулалтыг хурдасгасан үйл явдал гэж тодорхойллоо. Өмнө нь автоматжуулалт, хиймэл оюун ухааны хөгжил хурдацтай явагдах болсон гэж яригдаж байсан бол одоо цар тахлын улмаас энэ үйл явц улам бүр түргэсэх болжээ.  Үүнтэй зэрэгцээд цар тахлын дараа дэлхийн эдийн засгийн тогтолцоо хэрхэн хувирч өөрчлөгдөх тухай асуулт гарч ирж байна. Үүнд шууд хариулахад бэрх ч цар тахлын дараа улс төр, худалдаа – эдийн засгийн тогтолцоонд гарцаагүй өөрчлөлт ирэхийг судлаачид хэлж байна. 
Энэтхэг төмрийн хүдрийн экспортоо Хятад руу хязгаарлана Энэтхэгийн Худалдааны танхимаас дотоодын ган үйлдвэрлэгчдийн түүхий эдийн хомсдлыг бууруулахын тулд төмрийн хүдэр Хятад руу экспортлохыг хориглох асуудлаар тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид хүсэлт тавьжээ.Худалдааны танхимын мэдээлснээр, 2020 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэл цар тахлын хорио цээрийн дэглэмийн үеэр зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсож, олон ордын тусгай зөвшөөрлийг цуцласнаас Энэтхэгийн төмрийн хүдрийн үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин буурч 47 сая тонн болжээ. Харин энэ хугацаанд эсрэгээрээ төмрийн хүдрийн экспорт 63% -иар өсч 22 сая тоннд хүрсэн байна.
Монголын хүлээлт-“Сибирийн хүч 2” Монголын нутгаар дайруулан байгуулахаар “Сибирийн хүч 2” хоолойн төслийн яриа хэлэлцээр хоёр улсын Засгийн газрын түвшинд өрнөж байна. 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд Москвад хийсэн айлчлалаар Засгийн газар Оросын “Газпром” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэж байсан бол үүнээс хойш талуудын төлөөлөл багтсан Ажлын хэсэг гарч, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан компанийг байгуулав. Дараагийн шатанд “Эрдэнэс Монгол” болон “Газпром” компани хооронд нууцлалын гэрээ байгуулж, харилцан мэдээлэл солилцох, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ажиллана гэдгийг Монголын төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү (2020.09.02) мэдэгдлээ.
БНАКонго улсын кобальт олборлолтод хүний эрх зөрчигдөж байна “Дэлхийн эдийн засгийн чуулган”-аас (World Economic Forum /WEF/) Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь кобальтын олборлолтод хөдөлмөрийн нөхцөл, хүний эрхийг сайжруулах шаардлагатай тухай “Уул уурхайг аюулгүй, шударга болгох нь: БНАКонго дахь гар аргаар кобальт олборлолт” тайлан гаргажээ. Кобальт нь цахилгаан машин болон ухаалаг гар утас, зөөврийн компьютерын зай хураагуурын үйлдвэрлэлд үндсэн чухал түүхий эд болдог. Энэхүү тайланд дурдсанаар дэлхийн кобальтын хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоос 4 дахин нэмэгдэх хандлагатай ажээ. Одоогийн байдлаар дэлхийн нийт кобальтийн нийлүүлэлтийн 70% нь БНАКонго улсад ногдож байна. Харин тус улсын нийт олборлолтын 30 хүртэлх хувь нь бичил уурхайгаас эх үүсвэртэй юм. Гэвч Конго дахь кобальтын бичил уурхайнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн шударга үнэлэмж орхигдох байдал түгээмэл байна. Ийм нөхцөлд дэлхийн кобальтийн нийлүүлэлтийн сүлжээнд олборлолтыг хариуцлагатай болгоход бэрхшээл учрах нь гарцаагүй юм.
SEAISI: Хятадын компаниуд Зүүн өмнөд Азийн гангийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулж байна  “South-East Asia Iron & Steel Institute” (SEAISI) хагас жилийн тайланд, ойрын жилүүдэд Зүүн өмнөд Азийн орнуудад гангийн үйлдвэрлэл огцом нэмэгдэнэ гэж тэмдэглэсэн байна. Учир нь тухайн бүс нутагт төмөрлөгийн үйлдвэрүүд шинээр барих хөрөнгө оруулалт хийгдэж байгаа юм. Тухайлбал, Хятадын “WenAn Steel” компани жилд 10 сая тонн хүчин чадалтай гангийн үйлдвэр Малайзад барихаар төлөвлөжээ. Panhua Group болон HBIS хамтран жилд 8-10 сая тоннын хүчин чадал бүхий төмөрлөгийн үйлдвэр Филиппинд барих зорилттой. Индонзеди гэхэд Хятадын төмөрлөгийн 3 том үйлдвэрийн төсөл байна. Мөн Мьянмар, Камбожид 3-4 сая тонн ган боловсруулах үйлдвэрийг Хятадын талын хөрөнгө оруулалтаар байгуулах төслүүд хэрэгжиж буй. Түүнчлэн, Япон, Өмнөд Солонгосын хамтарсан компани Индонезийн “Krakatau Steel” гангийн үйлдвэрийн өнөөгийн 4.8 сая тонн хүчин чадлыг нэмэгдүүлж 10 сая тоннд хүргэх төслийг боловсруулж байна. Вьетнам дахь төмөрлөгийн үйлдвэрийн барилгын ажил эхэлжээ.
АНУ-ын Засгийн газар Оюутолгойн асуудлаар шалгалт хийж магадгүй Өнгөрсөн ням гаригт (2020.09.06) Оюутолгойн асуудлаар АНУ-ын Холбооны Засгийн газрын агентлаг болох Үнэт цаас, хөрөнгийн биржийн (SEC) хорооноос шалгалт хийж магадгүй тухай мэдээлэл “Financial Times” сонинд нийтлэгдсэн байна. Тодруулбал “Рио Тинто” компани нь Оюутолгой төслийн далд уурхайн геологийн нөхцөл хүндэрсэн тухай 2019 оны долдугаар сард олон нийтэд мэдэгдэхээсээ хавьгүй өмнө уг асуудлыг мэдэж байсныг компанийн хуучин ажилтан Richard Bowley мэдүүлжээ. Түүний энэ тайлбарт үндэслэн SEC шалгалт хийж магадгүй байгаа юм. Richard Bowley-ийн тухайд 2017-2019 онд “Рио Тинто” компанид Стратегийн төслүүд хариуцсан Ерөнхий менежерээр ажиллаж байжээ.
“Vale” компани Хятадад боловсруулах үйлдвэрээ нээжээ  Бразилийн “Vale” компани төмрийн хүдрийн сайн чанарын боловсруулах үйлдвэрийн цогцолборыг Хятадын Жэжиан муж дахь Нинбо боомтод ашиглалтад оруулж байна. Тус үйлдвэрт боловсруулах гол түүхий эдээр Австралийн “Carajas” ордоос төмрийн 65%-ийн агууламжтай IOCJ баяжмалыг нийлүүлэх юм. Боловсруулахад бэлэн GF88 бүтээгдэхүүн нь төмрийн өндөр агууламж, бохирдол багатайгаараа онцлогтой аж. Энэхүү бүтээгдэхүүн нь сайн чанарын төмрийн хорголж үйлдвэрлэхэд ашиглагддаг байна. “Carajas” ордын тухайд, “Vale” компанийн хамгийн том “S11D” төсөл юм. 
“Hebei Iron & Steel” корпораци төмөрлөгийн шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулж байна Хятадын төмөрлөгийн “Hebei Iron & Steel”(HBIS) корпораци нь шинэ үйлдвэрийнхээ барилга угсралтын ажлыг дуусгажээ. Хэбэй мужийн Таншан хотын ойролцоо төмөрлөгийн “Laoting Steel” үйлдвэрийг есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэхүү шинэ үйлдвэр нь жилд 7.47 сая тонн ган, 7.32 сая тонн ширэм боловсруулах хүчин чадалтай. “Laoting Steel” үйлдвэрийг ашиглалтад оруулахтай зэрэгцээд Хэбэй муж дахь “Xuangang” болон “Tanggang” зэрэг гангийн 2 үйлдвэрийг хаах аж. “Tanggang” нь 1943 онд байгуулагдсан бөгөөд Хятадын хамгийн эртний төмөрлөгийн үйлдвэрүүдийн нэг юм.
Хятад Оросын нүүрсний импортоо огцом бууруулжээ Оросын нүүрсний компаниуд болон төмөр замын РЖД нь Хятадын хил дээр экспортын бэрхшээлтэй тулгарч байна. Оросын нүүрс тээвэрлэсэн галт тэрэгний цуваа Хятадын хил дээр “түгжрэл” үүсэхэд хүрчээ. Үүний улмаас РЖД компани нь төмөр замын тус чиглэлд наймдугаар сарын 11-20-ны хооронд нүүрсний экспортын тээврийг  хязгаарласан аж. Оны эхний долоон сарын байдлаар, Оросын дорнод чиглэлд төмөр замаар Хятад руу экспортлох нүүрсний хэмжээ 10.7%-иар буурч 4.9 сая тоннд хүрсэн болохыг РЖД компанийн мэдээлэлд дурдсан байна. 
Австрали-Хятадын худалдааны харилцаанд “ан цав” суув Австрали улс нь Хятадын   хамгийн том түүхий эд нийлүүлэгч. Гэхдээ цаашид Хятад улс энэхүү томоохон нийлүүлэгч улстайгаа эвтэй байх уу гэдэг асуудал уул уурхайн салбарт хэн бүхний анхаарлыг татсан сэдэв болоод байна. Австралийн хувьд өнгөрсөн 2019 оны байдлаар Хятад руу нийт 153 тэрбум австрали долларын бараа, үйлчилгээ экспортолжээ. Энэ нь Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний 7.7%-тай тэнцэнэ.  Гэвч шинэ коронавирусын өвчний эх үүсвэрийг эрэн сурвалжилж олж тогтоох талаар Австралийн Засгийн газар улс орнуудад уриалга гаргасан нь худалдааны томоохон түншид нь тун эмзэг тусжээ. Хятадын Засгийн газар Австралийн уриалгыг ихээхэн эмзэг хүлээн авч буйгаа огтхон ч нуусангүй.
Япон нүүрсээр ажилладаг 100 цахилгаан станцыг хаана 2030 он гэхэд Япон улс нүүрсээр ажилладаг 100 цахилгаан станцыг хаахаар төлөвлөж буй тухай Kyodo агентлаг мэдээлжээ. Тус улсын хэмжээнд нийт 140 цахилгаан станц нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэж байна. Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний хэрэглээг багасгаж, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх зорилтот ажлыг долдугаар сараас эхлүүлнэ гэж Японы Эрчим хүчний сайд мэдэгджээ. Өнөөгийн байдлаар, тус улсын нийт эрчим хүчний 32%-ийг нүүрснээс, 17%-ийг сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэж байна. 2030 он гэхэд нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэлийг 26% хүртэл бууруулахаар зорьжээ. 
Элга ордын коксжих нүүрс олборлолтыг 45 сая тоннд хүргэнэ  ОХУ-ын Якутын нутаг дахь Элга ордын шинэ хувь эзэмшигч “А-Проперти” компани нь уг төслийг хөгжүүлэх төлөвлөгөө танилцуулжээ. 2023 он хүртэлх энэхүү төлөвлөгөөний хүрээнд, коксжих нүүрсний олборлолтыг 45 сая тоннд хүргэх, УБҮ байгуулах, Элга ордоос Улак өртөөтэй холбосон төмөр замын хүчин чадлыг 30 сая тонн болгож нэмэгдүүлэх, Ванино боомт дахь нүүрсний терминалыг өргөтгөх ажлуудыг хэрэгжүүлэх юм байна. Эдгээр ажилд нийт 130 тэрбум рублийн хөрөнгө оруулахаар тооцжээ. Сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй тус ордын төслийг хөгжүүлснээр дэлхийн зах зээлд томоохон тоглогч болох зорилттой гэж “А-Проперти” компани мэдээндээ онцолжээ.
2020 онд Хятад нүүрсний 5000 уурхайг хаана Хятад улс нь “13 дугаар 5 жилийн төлөвлөгөө”-ний дагуу хуучирсан тоног төхөөрөмж, бага хүчин чадалтай нүүрсний уурхай, гангийн үйлдвэрүүдийг хаах үйл ажиллагааг 2020 онд үргэлжлүүлнэ гэж тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээлжээ. Гангийн үйлдвэрлэлийн салбарын нийлүүлэлтийн сүлжээнд хийж буй шинэчлэлийг үргэлжлүүлэн, илүүдэл хүчин чадлыг бууруулснаар “ногоон” эдийн засгийн хөгжлийг түргэсгэнэ хэмээн мэдэгдэлдээ онцолсон байна. Байгаль орчин, экологийн стандартад нийцээгүй нүүрсний уурхайг бүрэн хаахын зэрэгцээ бага хүчин чадалтай олборлолт бүхий уурхайнуудыг мөн зогсоох аж. Энэ дагуу 2020 онд нийт 5000 уурхайг хаахаар төлөвлөжээ.
Саудын Араб уул уурхайд гадаадын хөрөнгө оруулалт татах хууль баталжээ Саудын Арабын Засгийн газар уул уурхайн салбарын шинэ хуулийг баталсан байна. Уг хуулиар гадаадын хөрөнгө оруулалт татан уул уурхайн салбараа хөгжүүлснээр эдийн засаг дахь газрын тосны экспортын хамаарлыг бууруулахаар зорьжээ. Хууль, эрх зүйн шинэ зохицуулалтаар ашигт малтмалын хайгуул, олборлолтыг дэмжихээс гадна хөрөнгө оруулагчдад санхүүжилт хийх боломжийг бүрдүүлэх аж. Саудын Араб нь газрын тосноос гадна уран, бокситын ихээхэн нөөцтэй. Өнөөгийн байдлаар уул уурхайн “Ma’aden” компани алт, зэс болон фосфатын олборлолт явуулдаг байна.
2020 онд Шанси мужийн нүүрсний олборлолт 15 сая тонноор танагдана Хятадын Шанси мужид 600 мянган тонноос бага нүүрс олборлодог уурхайнуудыг 2020 онд бүрэн хаахаар төлөвлөжээ. Энэхүү арга хэмжээний үр дүнд тус мужийн нүүрсний нийт олборлолт 15 сая тонноор танагдах магадлалтай гэж бүс нутгийн удирдлагууд үзэж байна. Өнөөгийн байдлаар Шанси мужид нүүрсний 954 уурхай үйл ажиллагаа явуулж буй аж. Өнгөрсөн онд нийт 971 сая тонн нүүрс олборложээ. 2016-2019 онд Шанси мужид нүүрсний 106 уурхайг хаасан тухай тус мужийн Эрчим хүчний удирдлагын газрын мэдээлэлд тэмдэглэсэн байна.  
Путин Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг Думд танилцуулжээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улс, ОХУ хооронд байгуулсан найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг соёрхон батлахаар төрийн Думд танилцуулсан байна. Төрийн Думд өргөн мэдүүлж, соёрхон батлуулах тухай захирамжийг зургаадугаар сарын 8-ны өдөр гаргажээ. Үүнээс өмнө буюу тавдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар ОХУ-ын Засгийн газар уг гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжснээр ОХУ-ын Ерөнхийлөгчид танилцуулж, ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думд өргөн мэдүүлэхээр тогтсон байна.  
Хятад жижиг, дунд бизнесээ дэмжихэд 56 тэрбум ам.доллар зарцуулна Орон нутгийн банкуудаас жижиг, дунд бизнест олгосон зээлийг худалдаж авах тухайгаа Хятадын Төв банк (2020.06.01)мэдэгджээ. COVID-19 цар тахлын хүндрэлийг даван туулахад жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс банкууд 1 их наяд юань буюу 140 тэрбум ам.долларын нэмэлт зээл олгохоор тус улсын Засгийн газраас шийдвэрлэсэн байна. 2020 оны гуравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл арилжааны болон хувийн банкуудаас жижиг, дунд бизнест олгох зээлийг Төв банк худалдан авахдаа 400 тэрбум юань буюу 56 тэрбум ам.доллар зарцуулах аж. Гэхдээ тухайн банкууд нэг жилийн дараа эргээд зээлүүдээ худалдан авах юм  байна.
Төмрийн хүдрийн үнэ 102 ам.доллар болж өсчээ Энэ долоо хоногийн даваа гаригт (2020.06.01) Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн фьючерс тонн тутамдаа 108.92 ам.долларт хүрч өсчээ. Энэ нь тус бирж 2013 оноос эхлэн төмрийн хүдэр арилжаалах болсноос хойших дээд амжилт болж байна. Өнгөрсөн гуравдугаар сараас Хятадын гангийн нөөц буурч тус улсын гангийн үйлдвэрлэл нэмэгдсэнээр түүхий эдийн эрэлт өсч, үүнийгээ дагаад үнэ нь ч дээшлэхэд нөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн 62%-ийн агуулгатай баяжмал нэг тонн нь 102.5 ам.доллараар борлуулагдаж байна.
21 22 23 24 25 26 27