Ертөнц
Орос, Хятадын банкууд хамтран ажиллах гэрээ байгуулав
ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев энэ сарын 22-24-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа айлчлалын гол сэдэв нь байлаа. Айчлалын хүрээнд Оросын “Гадаад эдийн засгийн үйл ажиллагаа ба хөгжлийн банк” төрийн корпораци БНХАУ-ын 15 банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
Оросын “En+group” Азийн орнуудад нүүрс нийлүүлэх гэрээ байгуулав
Оросын уул уурхайн салбар дахь хувийн хэвшлийн томоохон компани болох “En+ group” Өмнөд Солонгосын “Поско”, БНХАУ-ын төрийн өмчит “China Coal” компани болон “Харбины төмөр зам”-ын товчоотой нүүрс нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулжээ. Гэрээнд заасны дагуу “En+group” нь 3-5 жилийн хугацаанд гурван сая тонн нүүрс нийлүүлэх аж.
Хятадад нүүрснээс хий гаргах үйлдвэрийн цогцолбор байгуулна
БНХАУ-ын баруун хэсэгт орших Шиньжан-Уйгарын автономит районд нүүрс боловсруулан хий гаргах технологи /CTL/ бүхий үйлдвэрийн томоохон цогцолбор барьж байгуулахаар төлөвлөжээ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 183 тэрбум юань буюу 30 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
Шанхайн чөлөөт худалдааны бүсэд 13 банк лиценз авчээ
Өнгөрсөн есдүгээр сарын 29-ны өдөр БНХАУ-ын Шанхай хотноо чөлөөт худалдааны бүс нээгдсэн билээ. Нийт 28,78 км.кв талбайг эзлэх энэхүү бүс нутагт олон улсын Пудун нисэх онгоцны буудал, Яншань боомт зэрэг худалдааны чухал обьектуут багтаж байгаа юм.
Оросын коксжих нүүрсний экспорт 73,8 хувиарч өсчээ
2035 он гэхэд нүүрсний хэрэглээ 70 хувьд хүрнэ гэсэн таамаглалыг Олон улсын эрчим хүчний агентлагаас /ОУЭХА/ дэвшүүлжээ. Дэлхийн нүүрсний зах зээлд ОХУ өөрийн байр суурийг тэлж бэхжүүлэх шинэ төслүүдээ бэлтгэж байгааг агентлагийн зүгээс онцолж байна. Тус улс 2012 оны дүнгээр дэлхийн нүүрсний зах зээлийн 12 хувийг хангаж, 130 сая тонн нүүрс нийлүүлжээ.
ОУСК 25 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ
Дэлхийн банкны группын гишүүн Олон улсын санхүүгийн корпорацийн 2013 оны санхүүгийн жилд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 25 тэрбум орчим ам.долларт хүрч, хувийн салбарт ажил эрхлэлтийг нэмэгдүүлэн, дэлхийн хэмжээний хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэн ажиллаж байна хэмээн тус корпораци өчигдөр мэдээлэв.
Кирсан Илюмжинов: Монголд төмөр зам барихад 10 дахин хямд
Монголын шинэ төмөр замын төслийн 26 хувь буюу 2000 км замд 1,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах болсон “Еврази финанс” сангийн үүсгэн байгуулагч Кирсан Илюмжинов энэхүү төслийн талаар Оросын “Дождь” телевизэд ярилцлага өгсөн байна.
Хятадад түлшний үнэ нэмэгдэв
Энэ долоо хоногоос эхлэн Хятадад түлшний үнэ нэмэгдээд байна. Бензин 100 юань, дизель түлш 95 юаниар тонн тутамдаа тус тус нэмэгджээ. Ингэснээр нэг литр бензиний үнэ 0,07 юань, дизель түлш 0,08 юаниар буурч байгаа юм.
Орос, Хятад төмөр замын гүүрээр холбогдоно
Манай хоёр хөрш орон Амурголын дээгүүр төмөр замын гүүр барихаар тохиролцжээ. Тодруулбал, хоёр улсын хил нэвтрэн Оросын Еврескийн автономит мужийн олон улсын “Нижнеленинск” боомтыг БНХАУ-ын Тунзян хоттой холбох юм.
Компаниуд бэлэн мөнгөний гачаалд орж байна
Ernst&Young олон улсын байгууллагаас “Уул уурхайн бизнесийн 2013-2014 оны эрсдэлийн шинжилгээ”-г хийсэн байна. Судалгаанаас харахад уул уурхайн компаниудын эрсдэлд орох магадлал нэмэгдэж, наймдугаар байранд оржээ.
Хятадын зэсийн импорт өсчээ
Хятадын зэсийн импорт өнгөрсөн тавдугаар сард 21 хувиар өссөн байна. Энэ нь 358672 метр тонн зэсийн бүтээгдэхүүнтэй тэнцэж байгаа нь дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад 21 хувиар өссөн дүн ажээ. Гэсэн ч өнгөрсөн оны тавдугаар сартай харьцуулахад 14.5 хувиар буурсан үзүүлэлт юм байна.
Хятадад газрын ховор элементийн татвар өснө
Хятадын Аж үйлдвэр, мэдээлэл технологийн яам газрын ховор элементийн үйлдвэрүүдэд зохицуулалт хийхээр болсон байна. Энэ талаар тус яамны албаны хүн Хятадын эдийн засгийн өдөр тутмын сонинд ярилцлага өгөхдөө дурджээ.
Ачааны хөдлөх бүрэлдэхүүн худалдаж авах нь ихэсчээ
Германы “SCI” компанийн “Verkehr” төслийн багийнхан олон улсын зах зээл дээрх ачааны хөдлөх бүрэлдэхүүний захиалгын талаар судалгаа хийсэн байна. Судалгааны дүнд өнгөрсөн 2012 онд олон улсын зах зээл дээр нийт 12 тэрбум еврогийн өртөгтэй ачааны хөдлөх бүрэлдэхүүн худалдаалагдсан байна.