Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Чалко-гийн “Б” төлөвлөгөө эхэллээ Хятадын төрийн өмчийн “Чалко” компани Монголын нүүрсний салбарт томоохон байр суурь бүхий “Саутгоби Ресорсез” компанийн 60 хувийг эзэмшихээр гэрээ байгуулснаа гурван сар хагасын өмнө зарласан билээ. Энэхүү компанийн Монголд эзэмшдэг Овоот толгой коксжих нүүрсний орд нь ямар үнэ цэнэтэй болох нь өнгөрсөн хэдхэн сард улам бүр тодорхой харагдлаа.
Хятад ус ашигласны татвараа нэмнэ Хятадын Засгийн газар ирэх таван жилд ус ашигласны татварыг огцом нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Тус улсын ус ариглан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд 2015 он хүртэл усны татварыг шат дараатайгаар нэмэгдүүлэхээр болжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тус улс усыг их хэмжээгээр зарцуулдаг салбаруудад усны татварыг илүү өндөр тогтоохын зэрэгцээ усны дахин боловсруулах салбарыг идэвхитэй дэмжин ажиллахаар шийдвэрлэжээ.
ОХУ-ын газрын тосны экспортын татвар дахиад буурна Ирэх сарын нэгнээс ОХУ-ын газрын тосны экспортын татварын үнэ тонн тутамд 12 хувиар буюу 50,5 ам.доллараар буурч, 369,3 ам.доллар болох гэнэ. Энэ тухай тус улсын Засгийн газраас мэдэгджээ. Дорнод Сибирь болон Хойд Каспийн орд газраас олборлох газрын тосны экспортын татвар одоогийн 232,4 ам.доллараас буурч 173 ам.доллар болох юм байна. Бензиний экспортын татвар 45,4 ам.доллараар буурч, 332,4 ам.доллар болно.
“Их хорь”-ийн Дээд хэмжээний уулзалт эхэллээ Мексикийн Лос-Кабос хотноо “Их хорь”-ийн орнуудын Дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлж байна. Чуулга уулзалтын гол сэдэв нь Евро бүсийн орнуудын өрийн хямрал байх юм. Өдөр ирэх тусам сунжирч байгаа өрийн асуудлаас үүдэн Евро бүсийн орнууд дэлхийн эдийн засагт эзлэх байр суурь, нэр хүндээ алдсаар байна.
Европ цөмийн реакторуудаа хааж байна Европын холбооны улс орнууд 2030 он гэхэд цөмийн 150 станцаа бүрэн хаах төлөвтэй байгааг “ГлобалДата” байгууллага мэдээлжээ. Гэхдээ АНУ, Хятад зэрэг улс орон цөмийн эрчим хүчний хэрэглээг хязгаарлах бодлого төдийлөн байхгүй байгаа ажээ.
Оросын төрийн өмчит компаниудыг хувьчлах хөтөлбөр батлагдав ОХУ-ын Засгийн газар 2016 он хүртэлх хувьчлалын өргөтгөсөн хөтөлбөрийг баталжээ. Энэхүү хөтөлбөрт “ВТБ” банк, “Аэрофлот”, “Оросын төмөр зам”, “РОСНАНО”, “Шереметьево” олон улсын нисэх онгоцны буудал, “Уралвагонзавод” галт тэрэгний үйлдвэр, Архангельскийн усан флот, Ульяновын автомашины үйлдвэр, “Роснефть” зэрэг тус улсын төрийн өмчит томоохон хувьцаат нийгэмлэгүүд багтсан байна.
Зэс, газрын тосны үнэ өсөв Сүүлийн хоёр долоо хоногийн туршид эрчимтэйгээр буураад байсан эрдсийн түүхий эдийн үнэ өнөөдөр багагүй хувиар өслөө. Учир нь өнөө өглөө Европын холбоо Испанийн банкны салбарт зориулж 100 тэрбум еврогийн зээл олгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын импорт өнгөрсөн тавдугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхтэйгээ харьцуулахад 12.7 хувиар, мөн экспортын хэмжээ 15 хувиар дээшилсэн нь эрдсийн зах зээл сэргэхэд нөлөөлжээ.
Коксжих нүүрсний үнэ 10 хувиар буурна Австралийн “Commonwealth” банк коксжих нүүрсний ойрын гурван жилийн хугацаан дахь үнийн урьдчилсан тооцоог гаргажээ. Тус банкны тооцоолж буйгаар Австралийн коксжих нүүрсний үнэ 2013 он гэхэд одоогийнхоос 10 хувиар буурч 213 ам.доллар/тонн болох ажээ.
Эрдэс баялаг, санхүүгийн салбарт нягт хамтран ажиллана Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 12-р хуралдаан Бээжин хотноо энэ сарын 6-7-ны өдрүүдэд зохиогдож өндөрлөлөө. Энэхүү чуулга уулзалтад манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон үеэр Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтаотай уулзаж санал солилцжээ.
Хятад Австралид нүүрсний “магнат” байгуулна Австралид үйл ажиллагаа явуулдаг Хятадын нүүрсний томоохон олборлогч “Yancoal Australia” компани Австралийн “Gloucester” нүүрсний компанийн 78 хувийг эзэмшилдээ авахаар болжээ. “Yancoal” Австралийн нүүрс олборлогч томоохон компанийг худалдаж авахаар болсноо өнгөрсөн оны сүүлээр зарлаж байсан юм.
Перу зэсийн олборлолтоо 75 хувиар нэмэгдүүлнэ Перу улс өнгөрсөн оны байдлаар 1.24 сая тонн зэс үйлдвэрлэжээ. Одоогийн байдлаар Чили улс жилдээ 5 сая гаруй тонн зэс үйлдвэрлэдэг үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Харин дэлхийн зэсийн хоёр дахь томоохон үйлдвэрлэгч Перу улсын хувьд ойрын гурван жилийн хугацаанд зэсийн үйлдвэрлэлээ 75 хувиар нэмэгдүүлж 2.15 сая тоннд хүргэхээр төлөвлөж буйг тус улсын Эрчим хүч, Уул уурхайн сайд Жорж Мэрино өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.
Газрын тосны үнэ эрчимтэй буурч байна Европ дахь өрийн хямралын нөлөөгөөр газрын тосны үнэ унасаар байна. Грек, Францын сонгуулийн үр дүнд Еврогийн бүсийн эдийн засаг өөрчлөгдөх магадлал их болоод байгаа юм. Одоогийн байдлаар газрын тосны үнэ 106.80 ам.доллар/баррель, харин АНУ-ын WTI маркийн газрын тосны үнэ 90.72 ам.доллар байгаа нь өчигдрийн үнэлгээтэй харьцуулахад бараг хоёр ам.доллараар буурсан үзүүлэлт юм.
Япон улс шинэ төрлийн хямд түлш бүтээжээ Япон улсын JGC компанийн мэргэжилтнүүд дулааны цахилгаан станцад зориулсан шинэ төрлийн түлш бүтээсэн байна. Энэхүү түлш нь мазутаас хоёр дахин хямд үнэтэй аж. Шинэ түлшийг чанар муутай нүүрс, усны нийлэгээс гарган авсан бөгөөд мазуттай харьцуулахад тээвэрлэхэд илүү эвтэйхнээс гадна шатдаггүй байна. JGC компани нь шинэ түлшээ 2015 оноос үйлдвэрлэж эхлэх гэнэ.
Япон, Хятад, Өмнөд Солонгос чөлөөт худалдааны бүс байгуулна Азийн эдийн засгийн тэргүүлэгч гурван гүрэн болох Хятад, Япон болон Өмнөд Солонгосын удирдлагууд чөлөөт худалдааны бүс байгуулахаар хэлэлцэж байна. Бээжин хотноо энэ сарын 13-14-ний өдрүүдэд болж буй энэхүү Дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, Японы Ерөнхий сайд Есихико Нода болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бак нар оролцож байгаа юм.
Грек улсын зээлжих эрхийн зэрэглэл өслөө Олон улсын рейтингийн “Standard & Poor’s” агентлагаас өнөөдөр Грек улсын зээлжих эрхийн SD зэрэглэлийг нэг шатаар өсгөж, CCC зэрэглэл болгосон байна. 2010 оны тавдугаар сард Европын холбооны гишүүн орнууд болон ОУВС-аас тус улсад 110 тэрбум еврогийн зээл олгосон. Хоёр дахь багц зээл болох 130 тэрбум еврог нэмж олгохоор өнгөрсөн хоёрдугаар сард болсон Евро бүсийн Сангийн сайд нарын дээд хэмжээний чуулганаар шийдвэрлэсэн билээ.
Орос Итали газрын тосны салбарт хамтарна Оросын газрын тосны магнат “Роснефть” Хойд мөсөн далайн Баренцын тэнгис, мөн Хар тэнгисийн хэсгээс газрын тос олборлох төслүүдэд гадаадын компаниудтай хамтрах бодлого баримталж байна. Саяхан тус компани АНУ-ын “ExxonMobil”-тай 500 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан бол өчигдөр Италийн “Eni” компанитай 125 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ.
Exxon ногдол ашгийн хувиа нэмлээ АНУ-ын газрын тос, байгалийн хий үйлдвэрлэлийн “Exxon Mobile” компани ногдол ашгаа 21 хувь болгон нэмэгдүүлснээ мэдэгджээ. Ингэснээр ногдол ашгийн хувь хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч компани болж байна. Тус компанийн нэгдүгээр улиралд олгож байсан нэгж хувьцааны 0,47 ам.долларын ногдол ашиг хоёрдугаар улиралд 0,57 ам.доллар болон нэмэгдэх аж.
Вьетнам гадны хөрөнгө оруулагчдыг ихээр татах болжээ Вьетнамы улсын биржийн индекс сүүлийн 11 сарын хугацаанд дээд амжилтаа тогтоож, хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын сангууд нийтдээ 91 сая ам.долларын үнэ бүхий хувьцаа худалдан авсан байна. Хятад, Энэтхэгийн дараа Вьетнам гадны хөрөнгө оруулагчдыг хамгийн ихээр татах улсын нэг болжээ. Тус улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах Хятадын туршлагыг амжилттай нэвтрүүлж байгаа юм.
Индонезийн эрдэс түүхий эдийн экспортоос 25 хувийн татвар авна Индонезийн Эрчим хүч, эрдэс баялгийн нөөцийн яам ирэх сарын 6-наас өмнө эрдсийн түүхий эдийн экспортод 25 хувийн татвар ногдуулж эхлэх тухай мэдэгджээ. Индонез улсын төр засаг эрдэс баялгийг зөвхөн нэмүү өртөг шингэсэн байдлаар экспортлохоор нэлээд эртнээс хэлэлцэж байсан юм.
Оросын түүхий нефтийн экспортын татвар буурч болзошгүй ОХУ-ын түүхий нефтийн экспортын татвар ирэх тавдугаар сарын 1-нээс 2,6 хувиар буюу одоогийн 460,7 ам.доллараас 448,6 ам.доллар хүртэл буурч магадгүй тухай тус улсын Сангийн яамны мэргэжилтэн Александр Сакович мэдэгджээ.
47 48 49 50 51 52 53