Компанийн мэдээлэл
Татвараа төлөхийг анхааруулав
Татварын Ерөнхий газраас зарим аж ахуйн нэгжийг татвараа яаралтай төлөхийг анхааруулжээ. Нэр бүхий есөн компани татварын өртэй байгаа бөгөөд ихэнх нь уул уурхайн компани байгаа юм. Тэр дундаа нүүрс, төмрийн хүдрийн томоохон экспортлогч компаниуд байгаа нь анхаарал татаж байна.
BHP Billiton нүүрсний бизнесийнхээ хувьцааг худалдана
Дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгч “BHP Billiton” компани нүүрсний олборлох үйл ажиллагаагаа цаашид өргөжүүлэхгүйгээс гадна тухай бүтээгдэхүүний эрэлт, үнэ ханш олон улсын зах зээл дээр буурч буйн улмаас нүүрсний бизнесийнхээ тодорхой хувийг худалдах боломжийг судлаж үзэхээ мэдэгдсэн байна.
Оюутолгойн экспорт хойшилж магадгүй
“Оюутолгой” компанийн Баяжуулах үйлдвэрийг Улсын комисст хараахан хүлээлгэж өгөөгүй байгаа. Энэ сарын 9-10-ны өдөр Уул уурхай яам болон холбогдох яам, мэргэжлийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөллөөс бүрдсэн Улсын комисс Оюутолгойд ажиллаж, Баяжуулах үйлдвэрийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх юм байна.
“Оюутолгой” ХХК-ийг шалгаж байна
“Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн хурал түр завсарлаад байгаа. “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгааныг тогтоосны дараа хурлыг үргэлжлүүлнэ хэмээн Засгийн газрын холбогдох сайд нар мэдэгдээд байгаа билээ.
Рио Тинто охин компаниудаа зарж эхэллээ
Рио Тинтогийн охин компани Turquoise Hill Resource Австралийн зэс алтны Ivanhoe Australia компаний 57 хувийг эзэмшдэг. Энэ эзэмшлээ зарах болсон талаараа Рио Тинтогийн шинэ Ерөнхий захирал Сэм Уолш мэдэгдсэн байна.
“Аспайр майнинг”-ийн Р.Троманс огцорлоо
Хөвсгөл аймаг дахь Овоотын коксжих нүүрсний орд дээр төсөл хэрэгжүүлэгч “Аспайр майнинг” компанийн Бүрэн бус гүйцэтгэх захирал Росс Троманс огцрох хүсэлтээ илэрхийлжээ. Тэрбээр “Саусгоби сэндс” компанийн Ерөнхийлөгч юм байна.
Тэсэлгээний салбар 39 дэх чуулганаараа хөгжлийн хандлагаа тодорхойлов
АНУ-ын Техас мужийн Форт Ворт хотноо хоёрдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Тэсрэх бодис, тэсэлгээний аргачлалын 39 дэх чуулган зохиогдлоо. Чуулганд олон улсын 1300 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд манай улсыг төлөөлөн өрөмдлөг, тэсэлгээний салбарт 12 жилийн турш тэргүүлж буй “Мера” компани оролцжээ.